Засгийн газраас гаргасан шийдвэрүүд | News.MN

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан арванхоёрдугар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг эргэн сануулъя. 


САР ШИНИЙН БАЯРААР ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүйг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах юм. 

ОЮУТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛНА

Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж, дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

-"Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
-2015 оны "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
-"Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
-“Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.

2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жижүүрүд 2021-12-25 122.201.21.217

баянзүрхийн нарлаг 18 сөхийн пүрэвсүрэнд зодуулад хөөгдлөө жижүүрүүдийн цалинг дутуу өгдөг суугчда элдвээр гүтгэж хэл ам хийж хашгирах зэрэг энэ шар хадны бүртгэлтэй бол тэндээ байх с****т араатан байнаа хүний эрх маш их зөрчих юм

Avatar

Зочин 2021-12-25 213.87.89.72

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-25 59.153.114.188

Төр засгийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж,хийсэн ажлыг нь гуйвуулж,харлуулж сурталчлах,төрийн ажилтнуудын нэр төрийг сэвтүүлэх нь сөрөг хүчний гол ажил болжээ.Энэ нь ард иргэдийн амьдралд сөрөг муу нөлөөтэй эсэх нь тэдний хувьд хамаагүй. Тухайлбал цагаан сарыг өргөн тэмдэглэж,золголт чөлөөтэй явуулж ,ковидын халдвар дахин дэгдэх боломж нээх нь зөв мэт сурталчилгаа хийж байна.Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлахыг эсэргүүцэж ч байх шиг.Эдийн засаг хүнд байхад төсвөөс учиргүй их мөнгө нэхнэ

Avatar

Зоригоо 2021-12-25 192.82.90.222

ЗГ минь ЕРӨНХИЙ САЙД минь энэ гаднаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлаж яах гэж байгаа юм бэ? Шинжилгээ авах аппарат чинь угсарагдаагүй байхад биднээсээ бас хоногийн 100 к аваад байхдаа яахав дээ одоо үнхээр энэ шинэ вируснээсээ айж байгаа бол хилээ хаа тэрнээс бусадыг нь бол зүгээр орхил доо ямар ч зовлонтой юм бэ дээ

Avatar

Зочин 2021-12-25 103.26.195.60

Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэхгүй юу.Тэтгэврийнхэн 300.000 амьдрахад хэцүү бна шүү!!!Эмээ аваад л таарч бна.Мах энэ тэр авч чадахаа больсон.Сүүтэй цайгаа л ууж бна.

Avatar

Зочин 2021-12-25 202.126.88.176

Hsrin tiime

Avatar

цагаан сар 2021-12-25 66.181.181.122

Одоохондоо цагаан сар хэрэггүй… Бас юу нь ч тарчих юм билээ. Манайхны идэж уух дийлдэх биш.Бөөн хоолны архины хордлого. ЭЗ-ийн хямрал.. .. Нэгнийгээ мэндчилж байна гэж долоогоод л зүлгээд тавьчихдаг улс… Цс-ын дараа сэмээрхэн нэг нэгэндээ очоод золгочих.

Avatar

Зочин 2021-12-25 202.9.40.3

АН-ынхан болохоор цагаан сарын золголт хийх нь зөв гэсэн байр суурьтай хэлэлцүүлгийг энэ сайтаар хоёр хоногийн өмнө явуулж байсан. Уул нь энэ хэцүү үед цагаан сарын өргөн золгот хийлгэхгзүй гэсэн Засгийн газрын шийдвэр зөв баймаар юм. Төр засгийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулах нь сөрөг хүчний ажил гэж тэд боддог бололтой

Avatar

Зочин 2021-12-25 202.9.41.1

Зссс тролль минь ийм муухай юм хийх ээ болж үз. Би МАН-ыг дэмждэг ч гэсэн хүн чанараа алдахгүй

Avatar

Зочин 2021-12-25 202.55.188.99

Төр засаг гэсэн хэлгий авгайгаа б*******ө чих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж