Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан арванхоёрдугар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг эргэн сануулъя. 


САР ШИНИЙН БАЯРААР ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүйг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах юм. 

ОЮУТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛНА

Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж, дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

-"Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
-2015 оны "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
-"Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
-“Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.

2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж