Цар тахлын хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Цар тахлын хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

  • Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
  • Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийсэн. Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Монгол Улсад халдварын улмаас 1978 хүн нас бараад байна. Одоогоор олон улсад Covid-19-ийг үүсгэгч вирусийн альфа, бета, гамма, дельта, омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусүүд бүртгэгдсэн. Үүнээс сүүлийн саруудад дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай омикрон хувилбар дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж байна.

Цаашид омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсч болзошгүй байна. Иймд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзсэнийг тайлбарлав. 

Эргэн сануулахад, цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тухай Төрийн албанаас мэдээлж байсан билээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж