Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх зөв үү? | News.MN

Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх зөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх зөв үү?

Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх зөв үү?

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Н.ГАНИБАЛ: БИД МАН-ЫН ЗАХИАЛГААР ЦЭЦЭД ХАНДААГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адъшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу давхар дээлийн асуудал болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, Цэцэд гомдол гаргаад буй. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-2019 онд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байна гэж суулгаж өгсөн нь яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцэд хандсан нэг шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” буюу “Засгийн газрын тэргүүн нь дөрвөн УИХ-ын гишүүнээр сайд хийлгэж болно” гэсэн заалттай холбоотой. Тухайн үед үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно гэж хоорондоо ярилцаад, уг заалтыг оруулсан гэж ойлгосон. Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах гадаад харилцаа, хууль эрх зүй, мөнгө санхүүгийн бодлого, цаашлаад үндэсний аюулгүй байдал гэх мэт бодлого хамаарсан яамд үндсэн чиглэлийнх байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Нийгэмд мөнгө төлөөд, сайд болдог гэдэг хардалт байдаг. Нэлээд хэдэн сайд нар хардалт төрүүлсэн л дээ. Монголын улс төрд өмнө нь “50 саяын дэд сайд” нар гэж яриа гарч байсан удаатай. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явбал авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг. Намдаа хамгийн их мөнгө төлсөн нь сайд болж байна. Авлигачдын Засгийн газар байгуулж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын даргадаа өгсөн өргөл барьцаар нь сайдын хэмжүүр явах нь ээ.

“Ш.АДЬШАА ГИШҮҮН БИД ХОЁР ИРГЭНИЙ ХУВИАР ЦЭЦЭД ХАНДСАН”

-Засгийн газрын гишүүдийн олонх нь “давхар дээл”-тэй байх нь зөв гэж та дэмжиж байгаа юм байна, тийм үү?

-Монгол Улс чадамжтай, хүчтэй, хамгийн боломжит Засгийн газраа байгуулаасай гэсэн үүднээс Ш.Адъшаа гишүүний хамт бүлгийн шийдвэрээр бус, иргэн хүнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-Үндсэн хуулиар Засгийн газар, түүний тэргүүний эрх мэдлийг нэмж өгсөн. Засгийн газар энэ эрх мэдлээ зөв ашиглаж чадаж байгаа эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын эрх хэмжээ эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тэргүүн нь чадамжгүй хүмүүсээр танхимаа бүрдүүлснийхээ горыг амсч, УИХ-ын гишүүдээ лоббидож, шулуухан хэлэхэд авлигадаж байна. Жишээлбэл, төсөв хэлэлцэх үеэр 76 гишүүний тойрогт дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хуваарилах асуудал ярьсан. Угтаа бол тухайн тойрогт дөрвөн тэрбум биш, түүнээс илүү хөрөнгө оруулалт хэрэгтэй л дээ. Дөрвөн тэрбум бол нэг сургууль, цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Цаашлаад 40-50 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байхад дөрвөн тэрбумаар асуудлыг шийдэж өглөө гээд МАН-ын бүлэг нийтээрээ төсвөө шийдээд орж ирсэн. Энэ Засгийн газар чадамж муутай болоод гишүүдийг хөрөнгө оруулалт нэрээр авлигадаж, асуудлаа шийдээд явж байна гэж ойлгогдсон. Ер нь Засгийн газар чадамжгүй болоод ирэхээрээ УИХ-ын гишүүдээ авлигаддаг. Засгийн газрын сайд нар нь УИХ-ын гишүүд болон улстөрийн дарамт шахалтыг дийлэхээ байчихдаг. Тэд салбарынхаа төлөө өөрсдийн бодож санаж байгаагаа хийж чадахгүй байгааг бид харж байна. Төсөв дээр нэмж хэлэхэд, УИХ-аар батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газар төсвөө бариад орж ирэх ёстой. Гэтэл УИХ, МАН-ын бүлэг дээр олонх асуудлаа шийдэхийн тулд тэр хүмүүсийн хүслүүдийг нийлүүлээд, хуульдаа өөрчлөлт хийгээд, төсвөө оруулж ирсэн. Төсөв батлагдах ёстой болохоос биш, төсвөө дагуулаад хуулийн өөрчлөлт орж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Эндээс дүгнэхэд, гишүүд тойрогтоо жижиг хөрөнгө оруулалт аваад, Засгийн газрын хэлсэн бүрийг биелүүлдэг “кнопчин” болчихож байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү


Ч.ХАШЧУЛУУН: ЗАСГИЙН ГАЗАРТ ХИЙХ АЖИЛ МАШ ИХ БАЙНА

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Монголбанк цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг сэргээх чиглэлээр багагүй ажил хийж байна. Гэхдээ Засгийн газрын “хариуцлага”-ыг үүрэх ёсгүй гэж үзэж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Төв банк эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах ажилд оролцох нь зөв байх. Гэхдээ энэ нь урт хугацаанд төв банкны хийх гол ажил биш ээ гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь төв банкны бус, засгийн газрын шууд хийх ёстой ажил юм. Өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогоор төв банк эдийн засгийг сэргээхийг хичээсэн. Тодорхой хэмжээний үр дүн өгсөн. Үүнээс цааш эдийн засгийн өсөлтийг баталгаажуулах, хямралаас гарах, бараа таваарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хилийн гарцыг сайжруулах, төмөр замаа хурдан ашиглалтад оруулах зэрэг нь төв банкны хийх ёстой ажил биш. Хэдийгээр Covid-19-ийн нөлөө арилаагүй ч тохиолдлын тоо нь харьцангуй буурч байх шиг байна. Тиймээс төв банк эргээд өөрийн ажилдаа илүү төвлөрч, эдийн засгийг сэргээх том төслүүд дээр Засгийн газар илүү хичээх ёстой болов уу гэж бодож байна. Бид энэ оны зургадугаар сараас хойш томоохон төслүүдийг эхлүүлнэ гэж ярьсан. Үнэн хэрэгтээ өнөөдөр аж үйлдвэрлэлийн нэг ч төсөл эхлээгүй байна. Зам тавьж эхлээгүй байна. Ингээд бодоод үзэхээр Засгийн газарт хийх ажил маш их байна.

-Төв банк хараат бус байх ёстой гэж олон жил ярилаа. Яг үүн шиг төсвийн бодлого ч хараат бус байх ёстой гэдгийг ярих шаардлагатай болов уу?

-Улс орны санхүүгийн системээс ганцхан төв банкийг сугалж аваад хараат бус байх ёстой гэж ярих нь учир дутагдалтай. Яагаад вэ гэвэл санхүүгийн бусад хэсгүүд нь ямар байна вэ гэдгийг ярихгүйгээр зөвхөн төв банкийг ярих нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манай улсын хувьд эдийн засаг, сангийн, төсвийн, мөнгөний бодлого гэж бий. Мөнгөний бодлого хараат бусаар хийгдвэл үр өгөөж сайтай болно. Харьцангуй эдийн засгийн суурьтай, ханшаа бариад, төгрөгийн ханшийг хамгаална. Төсвийн бодлого дээр мөн адил тийм байдлаар хандах ёстой болж байгаа юм. Ирэх оны их том төсөв баталлаа. Түүхэнд анх удаа 18 их наядын зардалтай гарлаа. Байж болно. Төсвийн бодлого дээр хараат бус, хэрэгжилт нь хэр байна вэ, хэрэгтэй хэрэггүй төслүүд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Төсвийн бодлого 100 хувь хараат бус байна гэж байхгүй л дээ. Тухайн үеийн эрх баригч намын бодлогыг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа. Бодлогыг хэрэгжүүлэх нь нэг хэрэг. Практик дээр юу хийх вэ гэдгийг авч үзэх нь зөв байх. Тийм учраас төсөв, санхүүгийн зөвлөлүүд нь үр өгөөжтэй ажиллаж байна уу гэдэг чухал.

-10 жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр төв банкны хараат бус байх байдал дээрдэв үү?

-10 жилийн өмнө манай төв банкинд мөн л мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. 2008, 2010 онд их олон удаа солигдож, донсолсон гэж шууд хэлэх нь зөв байх. Энэ нь тийм сайн үзүүлэлт биш л дээ. Төв банкны удирдлага аль болох тогтвортой ажиллах нь илүү чухал. Түүнээс нэг нам солигдлоо гээд өөр хүн томилох байдал байх ёсгүй байгууллага бол Монголбанк. Дэлхийн улсуудад нам, улс төрөөс хараат бус байдлаар бодлогоо хэрэгжүүлж байх ёстой байгууллага бол төв банк гэж хэлээд байгаа юм. Сүүлийн үед энэ асуудалд тодорхой хэмжээний ахиц гарч байна. Шийдвэр гаргалтын хувьд төв банк Мөнгөний бодлогын хороо байгуулж, хараат бус гишүүдийг оруулсан. Шийдвэр гаргалт дээр төв банк улс дотроо яах аргагүй тэргүүлж байх ёстой болов уу гэж бодож байна. Дараагийн ээлжинд төсөв дээр тийм ахиц гараасай, мөн улсын өрийн асуудал байна. Системийн хэсгүүд маань сайн болж байж улс оронд байгаа хязгаарлагдмал нөөцөө хэрэгтэй юмандаа зарцуулах байх. Түүнээс хөшөө барих ч гэдэг юм уу дэмий зарлагадаж болохгүй. Тэгж байж хамгийн тулгамдсан асуудалдаа, тухайлбал, эмнэлэг, сургууль гэх мэт илүү тулсан асуудалдаа зориулах боломж гарах болов уу.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРИМТЫГ ЦУЦАЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХГҮЙ"

НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын ээлжит тохирол энэ сарын 19-нд болж, 20 сая төгрөгийн азтан шалгарсан. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуултай ярилцлаа.

-НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнгөрсөн аравдугаар сард олгосон. Дараагийн урамшууллыг хэзээ олгохоор төлөвлөж байна вэ?

-НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сард олгоно. Мөн журмын дагуу, нэг, хоёр, гуравдугаар улиралд баримт бүртгүүлээгүй, мэдээлэл зөрүүтэй зэрэг шалтгаанаар урамшууллаа аваагүй иргэдийн мэдээллийг өссөн дүнгээр нэгтгэсний дараа буцаан олголтыг нь ирэх оны хоёрдугаар сард олгоно.

-НӨАТ-ын сугалааны супер азтаны шагналыг ямар шалгуураар олгох вэ. Шууд дансанд нь шилжүүлдэг үү?

-Сар бүр өмнөх сарын бүртгүүлсэн төлбөрийн баримтаар ирэх сарын сүүлийн долоо хоногийн Ням гариг бүр тогтмол сугалааны тохирол явуулдаг. Тиймээс e.barimt.mn системд бүртгэлтэй татвар төлөгчид төлбөрийн баримтаа ирэх сарын 7 хүртэл бүртгүүлэх ёстой. Сугалааны тохирлын тухайд, Сангийн сайдын баталсан журмын дагуу олон нийтэд нээлттэйгээр төрийн байгууллагуудын хяналт дор шууд телевизээр дамжуулдгийг та бүхэн мэднэ. Тохирол нь 1, 2, 3, 4, 5, 6 дугаар зэрэгтэй. Журмын дагуу 4,5,6 зэргийн тохирол таарсан иргэд татварын албанд биечлэн очих шаардлагагүйгээр зааврын дагуу баталгаажуулах мессэжид хариу өгөх ёстой. Энэ дагуу ажлын 20 хоногийн дараа тухайн тохирол таарсан иргэний урамшуулал дансанд нь шилждэг. Хэрэв 1,2,3 зэргийн азтан болсон иргэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж татварын албанд баталгаажуулах ёстой. Гэхдээ тухайн азтан болсон иргэний мэдээлэл банкин дахь харилцах дансны мэдээлэлтэйгээ /овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар/ таарах ёстой. Баталгаажуулах хүсэлтээ 90 хоногийн дотор илгээж, хүсэлт илгээсэн өдрөөс хойш ажлын 20 хоногийн дараа дансанд нь мөнгө шилждэг.

-Супер азтан болсон ч шаардлага хангаагүй, мөнгөө авч чадаагүй иргэд бий юу?

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон урамшуулал нь таны банкан дахь мэдээлэл болон и-баримт системд бүртгэлтэй мэдээлэл зөрүүтэй тохиолдолд дансанд нь мөнгө шилжихгүй. Банкны системийн шалгалтаар мэдээлэл зөрүүтэй бол урамшууллаа аваагүй иргэдэд заавар, мессэж илгээдэг. Гэхдээ мэдээллийг зассан даруйд л урамшуулал болон буцаан олголтын мөнгө дансанд нь шилжихгүй. Багагүй хугацаанд мэдээлэл нь зөрүүтэй иргэдийн мэдээллийг дахин нягтласны дараа л гүйлгээ хийгдэнэ.

-НӨАТ-ын урамшуулал олгож эхэлснээс хойш хамгийн дээд шагналыг нь хожсон иргэн байсан уу?

-НӨАТ-ын хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш сугалааны тохирол болон тохирол явуулах журмын хэмжээ, холбогдох урамшуулал олгох журмыг Сангийн сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журам болон шинэчилэн баталсан 2020 оны 14-р тушаалын хоёрдугаар хавсралтаар тухайн жилийн сугалааны тохирлын дээд хэмжээг Сангийн сайд баталдаг. Иймд жил бүр тохирлын мөнгөн дүнгийн хэмжээ өөрчлөгддөг. Ерөнхийдөө хамгийн ихдээ 50 сая төгрөгийн супер азтан тодорч байсан. Одоогоор Үндсэн шагналын нэгдүгээр зэргийн азтан 20 сая төгрөг, хоёрдугаар зэргийн азтан гурван сая, гуравдугаар зэргийн азтан 1,5 сая төгрөг,  дөрөвдүгээр зэргийн азтан 500,000 төгрөг тавдугаар зэргийн азтан 100,000 төгрөг, зургадугаар зэргийн азтан 30,000 төгрөгийн хонжвор хожно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

................ 2021-12-25 202.9.40.229

БУРУУ

Avatar

Зочин 2021-12-25 213.87.89.72

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-25 139.5.216.216

Энэ солиотой нохор их хурлын гишуун сайд байж болно гээд цэцэд хандаад байхадаа яахав дээ урьд нь сайд хийж бсан юу ч хийгээгуй шуу дээ одоо МАНамд далимдуулан бух сайд нарыг их хурлаас тавих гээд зутгэнэ дээ хараж л байгаарай ийм хогийн юмнуудыг дахьж гаргаж болохгуй шуу

Avatar

Зочин 2021-12-25 119.74.169.43

Бага доромжлоорой. Өөрсдөө сөрөг хүчин байхаараа давхар дээлээр жагсаал хийж эсэргүүцдэг, ялахаараа өөр юм ярина. Одоо хэвлэл мэдээллээр бага багаар тархи угаалтаа хийж биднийг дасгаж бөйгаад давхар дээлтэй болох нь уу? Та нар хүчээр хийвэл, ард түмэн эсэргүүцнэ

Avatar

Даш 2021-12-25 103.212.118.190

Уг нь бол ямар ч давхар дээл байх ёсгүй. Тэс өөр чиг үүрэгтэй институц шүү дээ. Эрх мэдэл, хувийн ашиг сонирхолын үүднээс л ингэж новширцгоогоод байгаа шдэ и

Avatar

Зочин 2021-12-25 209.145.79.82

MAN zagasnii oi sanamjtai ! Davhar deeliig esergvvtseed svrtei tom akts hiij baisan bizdee. Odoo harin davhar deel heregtei geed aktsalj baidag. Ichne. zovno ch gej baidaggvi !

Avatar

Хотын иргэн 2021-12-25 139.5.217.10

Ийм муусайн луйварчид, хууран мэхлэгчдийг сонгосон ард түмэн үнэхээр өрөвдөлтэй.

Avatar

Зочин 2021-12-25 192.82.75.54

Энэ бол ардын намын арчаагүй байдлын илэрхийлэл

Avatar

Зочин 2021-12-25 103.26.195.139

УИХ-ын сонгуулиар ард түмэн сайд нарыг биш, ард түмний төлөөлөлгч болох УИХ-ын гишүүдийг сонгодог юм!!!!!!

Avatar

Зочин 2021-12-25 66.181.187.103

БОЛНОО ХИЙЖ АМЖУУЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ БОЛНО

Avatar

irgen 2021-12-25 122.201.22.152

Hashchuluun geed nuhur zuv geed ch bgaamuu buruu geed ch bgaamuu mungun us shig snn hun be . Uls ornii ediin zasgiin bukh ajliin hesegt yavj bdag. Buurunhii shiidvergui baidal ni ueee unguruuj dee. yag boditoi yu hiij giiguulsen be. Tal aldahgui sambaganaad l …

Avatar

Л.Лхагва 2021-12-25 150.129.143.63

ЭНЭ НЭГ ИХ ЧУХАЛ ЮМ БИШ. УИХ-ЫН ГИШҮҮД БА САЙД НАРЫН БИЕ БИЕНЭЭСЭЭ ДЭЭШ ГАРАХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ МӨЧӨӨРХЛИЙН Л АСУУДАЛ БАЙХ.ЯМАР Ч БАЙСАН МЭРГЭЖЛИЙН САЙД БАЙХ НЬ ЧУХАЛ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2021-12-25 59.153.114.147

МАН одоо л бяр нь амтагдаад, юу дуртайгаа хийж эхэлж байна.

Avatar

зочин 2021-12-25 202.131.230.98

ард түмэндээ зөв ээлтэй хууль баталж байгаарай гэж сонгосон болхоос сайд бол гэж сонгоогүй шүү 76 гишүүнээ

Avatar

Зочин 2021-12-25 192.82.85.217

Shunahai,avilgachin luivarchin boloh gej l ih hurliin gishuud davhar deel ruu zutgej baigaa sh dee,medleg chadvar muutai zarim teneguudee ashiglaad tsetsed gomdol garguulchihsan bn ene gurvan shunahai hulgaichdiig dahij bitgii ih hurald songooroi humuusee,ih hurliin gishuun bish bol zangaraga baihgui muu bn gej davhar deelgui saiduudaa baalaad baigaa ene bol shal hudlaa shuu,uursduu hussen uedee avilgaa avch chadahgui sadaa bolood baihaar tegj bn

Avatar

эмч 2021-12-25 66.181.181.122

Н1-ийн үед л бараг албан тушаал ярилцаж шийддэг байсан юм шиг..Гудманд тэнэж явсан ажилгүй ааштай, тулам, шулам дулам идээчин авгай Дүүргийн ЭМТ-ийн дарга болоод алан алдаад сүүлдээ буруу менежмент хийгээд халж солиод хэдэн зуу дахин өрөөнд, байран дотроо нүүгээд амьтан хүн тэсэхийн аргагүй болоод бараг бослого гаргаж байж Оюукийн үед зайлуулсан. Ямар журмаар тэр хүнийг шалгаруулаад хэдэн зуун хүний толгой дээр тавьчихдаг юм. Үл ойлгогдоно. Хүмүүс ярьж байна. Одоо нэг тааваараа хийх ёстой юма

Avatar

Зочин 2021-12-25 59.153.114.209

Ганибал Адьшаа Доржханд Үүрцайх нар хэдэн цаасаар хууль өргөн барьснаа тайлбарла. Өөр юм байхгүй дүн. Бүх хөдөлгөөн мөнгө болжээ

Avatar

Иргэн 2021-12-25 192.82.77.223

Их хурлын гишүүдийн шунал , хүслийг хуулиар хязгаарлах нь зөв болно.1- рт. Төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтыг үндсэн хуулиас хасах; 2- рт. Их хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг цуцалж ,иргэдэд хууль санаачлах эрх олгох ,3-рт. Их хурлын сонгуульд нам ,бүлгийн төлөөлөгчийг оролцуулахгүй байх. Хуулийн гажуудлаар амьдрагсад их хурлын гишүүд болоод байгааг анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-25 139.5.216.216

Энэ бол дэмий дээ урьд нь хийж л бсан шуу дээ дэмий улс торчоод ажил явахгуй шуу харин хурдан шиг ажил хийдэггуй сайд нараа явуулаад шинэ бутэцээр 40 хувь нь их хурал байж бно тэгээд ажиллах хэрэгтэй шуу

Avatar

Зочин 2021-12-25 202.9.40.3

АН төр барьж байхад 50 саяын дэд сайд нар анх төрж бий болсон гэж хүмүүс ярьдаг. Тэр үеэс л албан тушаалыг үнэлж эхэлсэн юм байна лээ

Avatar

Pojtibcin 2021-12-25 65.103.109.185

8621

Avatar

blr 2021-12-25 65.103.109.185

kamerynii gyltart,xuu shyyd ubdult,daryi.

Avatar

gadnii daisan,myydaltsyylj,ubchlyylj xylgailj+yrbagchid blokloj,GADNII ALUURJIN 2021-12-25 65.103.109.185

daisnaa,gytaj

Avatar

gadniixand zasagluulj,Oposn insurenzg zax,zasaglalaara,yildej,yjestai niilj,taarsnby 2021-12-25 65.103.109.185

tonig; unlck, tomorow trump you.gejee yjesnii ubchtei Alyyrchintai zax zeeldej,uptj
BAINGA UBJINTEI UJES.DAISNAA GALZU SONSOJ BAIX YUM.SAITAAR AUYLGYI BAIDAL BAIXGYI BOLLOO.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж