Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24-НИЙ 20.00 ЦАГААС АРВАНХОЁРДУГААР САРЫН 25-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 37-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 32-37 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус.
Бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26-НААС САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи арванхоёрдугаар сарын 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус.
Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ