Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй | News.MN

Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

-Тэр Соёлын сайдаар нэр тодорч, улс төрд “улаан нялзрай” шахуу амьтан орж ирсэн билээ. Үнэн нь л энэ. Үүнийхээ горыг ч амссан-

Өнгөрч буй 2021 оноос хамгийн их олз түүсэн улстөрчийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ? Ерөнхий сайдын суудлаас огцорсон хэрнээ Ерөнхийлөгчийн сэнтийг олзолсон У.Хүрэлсүх үү, эсвэл У.Хүрэлсүхийн орхисон албан тушаал, эрх мэдэл бүрээр богцоо дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ үү? Өнгөц бодоход, тэд мөн боловч гүнзгий ухан бодвол тэдний хэн нь ч биш. Учир нь тэдний олз хэзээнээсээ л тэдний богцонд байсан. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэгтэй адил улстөрч бүхний эрмэлзлэл нь төрийн эрх мэдэл байдаг жамтай.

Тэгвэл өнгөрөгч оны хамгийн их олз бүхий улстөрчөөр Соёлын сайд Ч.Номинг нэрлэе. Энд олз гэдэг үгийг албан тушаал, эрх мэдэл гэх ойлголттой уяж хэлээгүй. Эд хөрөнгө гэдэг үгтэй ч утга тохирохгүй. Харин улстөрч гэх үгийн утга авцалдааг хөөлөө. Ч.Номин хэзээ ч улстөрч байгаагүй. УИХ-д байгаа зарим нэг “хунтайж” нарын адил угсаа залгамжлах холын бодол тээн улстөрч болохоор ч бэлтгэгдээгүй нэгэн. Тэр ердөө л тэрбумтан эцгийнхээ хөрөнгө зоорийг өвлөж, бизнесийн зорилгыг нь хөгжүүлэх хөтлөх бодол өвөрлөж явсан л эмэгтэй. “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын охин. Цаашаа хол ахиулан бодлоо бодлоо гээд хэвлэлийн магнат, зочид буудлын эзэн хатагтай л байлаа шүү дээ.

Гэтэл гэнэт л Соёлын сайдаар нэр тодорч, улс төрд “улаан нялзрай” шахуу амьтан орж ирж билээ. Үнэн нь л энэ. Тэр улс төр гэгчийн тухай юу ч мэдэхгүй, ядахдаа “Улс төр гэдэг бол бусдад таалагдах урлаг” гэдгийг ч ухаараагүй орж ирсэн. Ингээд үүнийхээ горыг 2021 оны турш хүртлээ. Болж гэж бодтол харин ч нэг сайн балбууллаа. Алхаж, суухаасаа эхлээд л шүүмжлүүлсэн дээ. Тэр бүхнийг энд тоочих нь илүүц санагдана. Өмсөж зүүснийг нь хүртэл өөнтөглөн сонжиж, өгсөн бэлгийг нь ч үлдээхгүй шоолон жиргэлдсэн ажгуу. Буруу ч гэх аргагүй үзэгдэл. Улстөрч хүн, тэр дундаа эмэгтэй улстөрчийн туулах л ёстой зам, туучих л учиртай шалбааг.

Гэнэт тайзан дээр гарч ирсэн эмэгтэй хүнийг энэ зэрэгтэй шохоорхох нь улс төрд бол жам ёсны зүйл. Яагаад түүнийг 2021 оны хамгийн гол олз бүхий улстөрчөөр тодруулан нэрлэх болов гэвэл, тэр энэ онд улстөрч гэх дүрээ, тайзтай нь хамт олж авлаа. “Соёлын сайд улстөрч юм байна, цаашид ч улстөрчийн дүрээр амьдрах юм байна” гэдгийг олон нийт одоо ойлгож авлаа. Шулуухан хэлэхэд, Ч.Номинг Соёлын сайдаар томилогдоход олон хүн эргэлзэж байсан. Ажил үүргээ хэр сайн гүйцэтгэж чадах эсэхэд нь биш, албан тушаал дээрээ хэр удаан тэсэх бол гэдэгт нь илүү ач холбогдол өгч байв. Учир нь улстөрч гэж хүлээн зөвшөөрч төвдөхгүй байсан хэрэг. Гэвч тэр тэсэж үлдэх нь байтугай 100 жилийн түүхтэй, өдгөө Төрийн бүх эрх мэдлийг “атгаж” буй МАН-ын бодлого шийдвэрийг гаргадаг, цөөн хэдэн лидер улстөрчдөөс бүрддэг Удирдах зөвлөлд нь хэдийн багтаж амжжээ.

Одоо тэгвэл Ч.Номин ямар улстөрч болон төлөвшиж буй тухай товч өгүүлье.

Тэр дээр өгүүлсэн шалбаагт хормой хотоо бохирдохыг эс тоон эгц дээшээ харан алхаж чадаж байна. Түүнийг нь зарим хүн сэхүүн гэж тайлбарлах байх. Харин зарим нь “Холыг зорьсон хүнд ойрын саад оворгүй” гэгчийн үлгэр хэмээнэ. Алин боловч Ч.Номин аар саарханд үүртэж түүртэхгүй, аливаа асуудлыг том зургаар нь хардаг улстөрч болох нигууртай нэгэн гэж анзаарагдах болов. Тэр жижиг зүйлсээр сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхгүй байна, улс төрийн оноо авах гэж элдэв мэдэгдэл хийж, эсвэл жаахан салхи хуйсагнахтай зэрэгцэн гарч ирж, өөрийгөө өмөөрч үнэ хүндээ унагахгүй байна. Энэ нь жижиг онооны төлөө том зорилгоо тавиад туучихгүй догь этгээд болохын шинж. “Хүндээ хөнгөнөөс өгөхгүй” гэж монголчууд хэлцдэг дээ.

Сайд болсноос нь хойш түүнийг “Монгол Улсын хамгийн дургүй хүрэм эмэгтэй” гэж цоллоход бэлэн байлаа шүү дээ. Улстөрчийн хувьд байж болох хамгийн өндөр хэмжээний зэвүүцлийг хүлээн авч, харин эсрэгээрээ маш бага хэмжээний дэмжлэг, сайшаалыг тэр хүртлээ. “Магадгүй та улс төрд ороод, шаардагдах золиосыг тооцож үзсэн үү?” гэж түүнээс асуумаар санагддаг. Тооцож үзсэн л байх учиртай гэж бодогддог юм.

Ч.Номин улс төрд орохыг хүссэн шалтгаан юу ч байж болно. Гэхдээ ихэнх улстөрчтэй адил эд мөнгөний сонирхол их бага болов уу гэсэн итгэл төрдөг. Тэр тендер, авлига зэргээс санхүүгийн ашиг олохдоо арай ч тулахааргүй өв хөрөнгөтэй нэгэн. Улстөрч хүн санхүүгийн хувьд бие даасан байхын давуу тал нь аливаа ашиг сонирхолд автах шаардлагагүй, авлига хээл хахуульд өртөх аюул осол бага гэж үздэг. Түүнийг батлах мэт Ч.Номин сайд болмогцоо Соёлын яамны тендерийн эрх мэдлийг өөрөөсөө шилжүүлсэн. Аль нэг төсвийн зарцуулалтын эрхийг өөр дээрээ төвлөрүүлдэггүй. Энэ нь нэг хэлэмж.

Түүнийг хамгийн их шүүмжлэлд өртсөн улстөрч болгоход зохих нөлөөгөө үзүүлсэн буруутгал бол Богд Зонхова бурханы хөшөө барих төсөл юм. Сошиал орчинд “Соёлын сайд 32 тэрбумаар хөшөө барих гэж байна” гэж шуугисны эцэст Ч.Номин түүнд төдий л хамааралгүй болох нь батлагдсан. Шуугианы үр дүнд тус төслийг санаачилсан УИХ-ын гишүүд нь ил болж, харин Ч.Номин “Цаг үеэ олоогүй хөрөнгө оруулалт” гэж үзэн төсвийг нь царцаах шийдвэр гаргасан билээ. Ирээдүйд хэрвээ ямар нэгэн юмны төлөө “дүүжлүүлэх” хэрэг гарвал тэр нь Богд Зонхова л биш байгаасай гэж түүний ойр дотныхон нь бодсон байх. Эндээс Ч.Номин өөрийг нь алдаа гаргахыг анаж отож байгаа ямар олон хүн, магадгүй бүхэл бүтэн бүлэг бий гэдгийг ойлгосон байх аа.

Тэр уг нь залуу хүн, дээр нь шинэхэн сайд. Гэвч улс төрд орж ирснээрээ алдаа гаргах эрхээ тэр эгнэгт хасуулсан. Түүнийг эсэргүүцэгчид болон хэвлэлийнхэн “Зовлон үзээгүй аавын нялх охин, ард иргэдийнхээ татварын мөнгийг булаасан бусармаг хүйтэн сэтгэлтэй нэгэн” гэх хаяг шошгыг түүнд хүссэн үедээ хадаж, зүүж өгөхөд бэлэн байгаа. Гэвч өндөр албан тушаал хашихыг хүсэж буй бүх л хүн иймэрхүү зүйлд бэлтгэгдсэн байх ёстой. Зарим нь эдгээрт нугардаг бол, харин бусад нь улам хүчирхэгждэг.

Ч.Номин хаа очиж дайчин, эрч хүчтэйн дээр маш хичээнгүй ажилладаг арга барилтай. Тэр Соёлын сайд гэх албан тушаалтай байх амбицаар дутаагүй. Харин Монголын соёлын салбарт дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийе гэсэн амбиц өвөрлөж энэ албан тушаал дээр очсон байж таарна. Өмнө нь ажилласан, зүтгэсэн салбартаа “Стандарт тогтоогч” гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд ирсэн хүн билээ. “Тэрэлж” зочид буудал нь Монголын аялал жуулчлал, үйлчилгээний салбарт чинээлэг зэрэглэлийн жишиг тогтоож, “Монгол HD” телевиз нь шоу нэвтрүүлгийн ертөнцөд цоо шинэ хэлбэр хийц, агуулга, чанарыг нэвтрүүлснийг бид мэднэ.

Энэ арга туршлага, дайчин байдал, чанар стандартаа соёлын салбарт оруулж ирж чадах нь л түүний гол үзүүлбэр байх учиртай. Одоогоор тэр Соёлын сайдаар 11 дэх сардаа ажиллаж байна. Багагүй ч ажил амжуулсан харагдана.

Цар тахлын үеийн хүнд хэцүү нөхцөлд “Соёлын бүтээлч сар” аяныг эхлүүлж, 150 гаруй арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 1 сая орчим иргэдэд шууд болон шууд бус замаар соёлын үйлчилгээг хүргэсэн байна. Соёлын үйлчилгээгээр цангаж байсан ард иргэдэд энэ нь цагаа олсон, мэдрэмжтэй санаачилга болов. Соёлын яамны зүгээс санаачлан  “Музейн тухай хууль”, “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэн батлууллаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийг гэхэд л хариуцсан яамгүй байх үеэс эхлэн өчнөөн ярьж, хүсэлт шаардлага хүргүүлдэг байсан ч эцэслэн батлагдаж чадалгүй өдий хүрснийг ийн мухарлажээ. Мөн 21 аймагт соёлын нэгж байгуулах шийдвэр гаргаснаар соёлын бодлого иргэн бүрт хүрэх боломжтой болов. Соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх цагдаагийн нэгжийг байгуулахаар санаачилсан нь бас л онцлох ёстой ажил. Соёлын өвөө хамгаалах үйл хэрэг сүүлийн жилүүдэд үндсэндээ орхигдсон байсан аж. Жил хүрэхгүй хугацаанд энэ мэт олон санаачилга, төсөл хөтөлбөрийг амжуулсан нь Ч.Номингийн ажил хэрэгч чанарын авшиг.

Түүний тухай яамныхан нь “Өглөө 07 цагт яаман дээрээ ирдэг. Амралтын өдрүүдэд ч ажлаа хийгээд суух тохиолдол цөөнгүй” гэж хэлцдэг нь үнэн бололтой. Ер нь нэг ажил руу ханцуй шамлаад орсон бол заавал ард нь гарч байж санаа амардаг юм гэж дуулдсан шүү. Үүнийг зөвхөн одоо хамт ажиллаж буй яамныхан нь ч биш, өмнө нь гадаадын олон алдартай шоу нэвтрүүлэг дээр хамтран ажилласан урлаг соёлынхон, сэтгүүлч, ажилтнууд нь цөм ам нэгтэй баталдаг юм билээ.

Тэр улс төрийн дамжаанд суралцагч гэдэгтэй маргахгүй. Гэхдээ түүний ажил үйлийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр зогсолтгүй дайрч, өршөөлгүй довтлох нь зохимжгүй үзэгдэл. Бид алдаа дутагдлыг засаж залруулахын төлөө биш, харин зүгээр л нэг амжилтад хүрсэн хүнд атаархаж буй байдлаар аливаад ханддаг болжээ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь алдаа дутагдлыг бүтээлчээр шүүмжлэхээс илүү, хувь хүнийх нь үйл хөдлөл, харагдах хэлбэр рүү нь довтолдог нийтлэг үзэгдэл манайд л бий.

Гэвч Ч.Номингийн өнцгөөс үүнийг сорилт, босго гэж хүлээн авах ёстой байж мэднэ. Амжилтыг нь аавтай нь холбон тайлбарласаар л байгаа бол тэр өөрийн бие даасан түүхээ бүрэн бичиж амжаагүй байна л гэсэн үг. Тэгвэл яг одоогоор түүнд өөрийгөө харуулах маш том талбай өгөгдөөд буй нь Монголын соёлын салбар юм.

Тэр маш олон ажил төлөвлөж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм билээ. Тэр дундаа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу соёлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн нүсэр зорилтыг энд дурдъя. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн хаврын чуулганаар батлуулснаар соёлын эдийн засаг бүрэлдэх эрх зүйн орчин бий болж эхэллээ. Мөн Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид, уран бүтээлчид Монгол Улсыг зорих шалтгаан хангалттай бий боллоо. Үр нөлөөг нь улсаараа хүртэнэ. Соёлын салбар нь бусад салбарт хамгийн их дам нөлөө үзүүлдэг салбар. Тэр утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу соёлын эдийн засаг өргөжсөнөөр үр шим нь 3,3 сая хүнд ирнэ. Хүн бүрт эдийн засгийн үр өгөөж ирнэ гэж ойлгох нь зөв.

Үүний дараа тэр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг цогцлоох, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд төвлөрч байна. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн тухай цөм мэддэг атлаа чиглэсэн бодлого, зорилтгүй л яваа. Монгол хүн бүр эх орон, соёл уламжлал, түүх заншлаараа бахархдаг, омогшдог байх ёстой. Соёлын яамтай болсны тэргүүн зорилго нь ч бараг энэ. Аль ч улс үндэстнийг тодорхойлдог, илэрхийлдэг, оршин тогтнуулдаг зүйл нь тухайн үндэстний соёл, сэтгэлгээ нь байдаг. Тийм учраас Ч.Номин улс үндэстнийхээ хамгийн гол судас, амин сүнс, мөн чанарыг атгачихаад сууж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эдмунд Бурк хэмээх сэтгэгч “Хэн нэгний сонирхол, эрх мэдэлгүйгээр, мөн гарз хохиролгүйгээр нийгэм оршин тогтнодоггүй” гэж хэлжээ. Энэ бол их ноцтой боловч ноён нуруутай үг. Хэрвээ бид өөрчлөлтийг хүсч байгаа л бол хэн нэгэн улстөрчид эрх мэдлийн цулбуурыг атгуулах л ёстой болно. Харин тэрхүү хэн нэгэн улстөрч хэмээгч нь заавал ядуу аавтай, бизнес огт хийж үзээгүй, бас буурал толгойтой, эсвэл халзан хөгшин эр байх албагүй. Английн түүхэн улстөрч, Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер чинээлэг айлд төрж өсөн, аавынхаа бизнесийг аядуулж яваад л улс төрд орж ирсэн байдаг. Ч.Номинг түүнтэй адилтгаж байгаа хэрэг биш шүү. Гагцхүү ирээдүйтэй сайн улстөрч адил нөхцөлд төрөн гарч болдгийг л эш татав. Мөнөөх Маргарет Тэтчер нэгэнтээ “Хэрвээ чиний зүрх сэтгэл, оюун ухаан, цусанд чинь улс төр байгаа бол ямар ч нөхцөл байдал чамайг улс төр рүү аваачсаар байх болно” гэж хэлсэн байдаг. Тэр ёсоор, Ч.Номин гэх энэ эмэгтэйн зүрх сэтгэл, оюун ухаан, цус нь улстөрчийн няцаагдах аргагүй чанаруудыг өөртөө агуулсан байж ч мэднэ гэх дүгнэлтийг цэг болгон хатгая.

Эх сурвалж: "Гол тоглогч" номын зохиогч, нийтлэлч Д.Дамдинжав

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-24 66.181.180.186

Энд шүүмжлэхийг дон тусаад байгаа юмнууд Номингийн ганц ярилцлагыг сонсоо болов уу? Ямар ч баримт нотолгоогүй, зүгээр л бодсоноосоо, амныхаа зоргоор чалчигч арчаагүй ард түмэн. Соёлын салбарыг орчин үеийн технологитой холбож хөгжүүлж, энэ салбарыг чирч яваа уран бүтээлчдийг бодитой дэмжиж хөгжүүлж чадах хүн Номингоос өөр байхгүй.

Avatar

төмс 2021-12-24 202.131.230.98

хошного долоогч сэтгүүлч яаж ийм пялдаг юм бичиж чаддаг байнаа бичүүлж байгаа нь ч луйварчин новшын охин төмс

Avatar

Зочин 2021-12-24 202.179.25.69

Ганц үлгэрийн ном уншдаггүй болов уу гэмээр. Энэ эмэгтэйн оронд Оюцнчимэг, Мөнхцэцэг гээд боловсролтой, эмэгтэйчүүд дүүрэн. Харин дүүрэгт соёлын асуудөал хариуцсан мэргэжилтэн болговол зүгээр. Сураг л даа. Академич доктор сайдыг авч хаяаж сайд болсон гэхээр эцэг Чинбат ямар муухай хүн гэдэг нь харагдана.

Avatar

Зочин 2021-12-24 202.179.25.69

яйсан ичих нүүрээ элгэндээ наасан новшийн хүүхэн ыэ. Та энэ мөнгөөр бичигчээ нэрий нь бичүүлээч ээ. Тааны эцэг лувйварчин, хулгайч , гэдгийг хүн бүр мэднэ. Одоо төрийн сэнтийд сууж, жэрх мэдлээ бүрэн дүүрэн болгож, дээрээс захирах гэж бодсон уу. Хурдан зайл. Буудлаа, ТВ- тэйгээ зүгээр дуугуйхэн шиг байж нь зөв.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.191.48

Энэ хүн ганцаархнаа метаверс, AR VR технолги ярьж байгаад баярлаж байгаа. Бусад нь фэйсбүүкийн сэтгэгдлээс цаашгүй. Залуу үеийн орчин цагийн бүсгүй хүнд атаархагчид зөндөө бий шүү. Хичээгээрэй.

Avatar

зочин. 2021-12-24 192.82.83.17

Хар нялхаараа төмсөөр пялдагад сурсан. Сэтгүүлч нь бүүр пялдага.

Avatar

Saran 2021-12-24 202.9.47.52

Mash muu said.
Toriin sentii iim bolih gej.

Avatar

Иргэн 2021-12-24 202.55.188.81

Өөрөө өөрийгөө бичүүлээд сууж байгаа байлгүй

Avatar

Зочин 2021-12-24 192.82.77.108

Гэнэт гарч ирж хүн айлгасан эмэгтэй болсон ш дээ. Богд Зонховын хөшөө 3.2 тэрбум. УИХ-ын гишүүдэд өгсөн төмсний бэлэг гм. Энэ эмэгтэй лав ард түмний талд байдаггүй

Avatar

ZOCHIN 2021-12-24 101.189.70.83

PYLDAGA GEDEG CHINI N YG INGEJ L BICHDEG HUMUUSIIG HELDEGIINSHDEE…..

Avatar

Зочин 2021-12-24 66.181.190.117

Урлагийн салбарыг оросуудын бодлогоор оруулж ирсэн хэдэн театраар төсөөлдөг байсныг Номин сайд халж хаях шиг санагдсан. Залуу хүн намба алдах тохиолдол гарна, түүнийг нь ч харсан. Гэхдээ салбар дотор байгаа хүний хувьд дүгнэж хэлэхэд, ингэж урлагийн олон чиглэлийг хамарч, олон хүнээс санал авч, урт, богино хугацааны бодлогоо тодорхойлж танил тал, ашиг харахгүйгээр олон шинэлэг зүлйсийг санаачлан хамтран ажиллаж байсан сайд байсныг мэдэхгүй юмаа.

Avatar

тэнэгтээ 2021-12-24 103.50.206.79

Төлбөртэй нийтлэл байна ш дээ

Avatar

Зочин 2021-12-24 66.181.161.102

Үндэсний урлагийн их театрын суурь босох газрын мөнгийг айлуудад нь өгчөөч золиг минь зөндөө удаан хүлэээлээ

Avatar

Зочин 2021-12-24 66.181.180.233

Атаа жөтөө дүүрсэн монгол болждээ. Хэт харгисууд театр музей. ном зохиол, хөшөө дурсгал……зэрэг урлаг соёлыг үзэн яддаг учир тэдний хараалыг үл тоож урагшаа алхсаар байх нь зөв. Ерөнхий сайд Номинг томилохдоо……зэрэг цоо шинэ хандлагаар ажиллах боловуу гэж найдаж байгаа гэж байсан. Сонголт зөв байжээ. Маш сайн ажиллаж байна. ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ Л БАЙГ, ЖИНГИЙН ЦУВАА ЯВДАГААРАА ЯВЖ ТААРНА

Avatar

Tsuvdai 2021-12-24 66.181.161.119

Pussy g balbaital n dolooloo doo haha

Avatar

Зочин 2021-12-24 59.153.114.106

МӨНГӨӨР Л ГАРЧ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-12-24 202.131.227.110

Танил биш болохоор сайн мууг мэдэхгүй харин сайдын хийж буй ажлын хувьд шаардлагад нийцэхгүй байгаа шүү. Хэлтэй, мөнгөтэй, өндөр боловсролын дипомтой байж болох ч доод тал нь мэдрэмжгүй хувцасладаг, биеэ олон нийтийн газар зөв авч чадахгүй хүн яаж сайд байж чадах бэдээ. Энэ тэнэг авгайг чадварлаг хүнээр солиосойдоо….

Avatar

Зочин 2021-12-24 90.52.15.132

Дотор муухай оргитол долоох юмаа

Avatar

Зочин 2021-12-24 66.181.186.69

хууль зөрчиж томилогдсон болохоор мянга магтаад ч нэмэргүй юм даа

Avatar

Сайн 2021-12-24 192.82.84.168

Гэхдээ яах аргагүй сайн лдаа.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.191.63

Сайн хүүхэн байж болноо. Сайд бол биш. Магтаж ядах юм.

Avatar

Долоох гэж а**х юм аа 2021-12-24 192.82.91.144

Худалдаад авсан сандал суудал шиг юм

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.41

Улс төрч болох дамжаанд нь хүссэн хүсээгүй буцаана. Сайд нэрийг харин ч нэг шороонд өнхрүүлэв дээ нэр жил. Одоо тэгээд эцгийнхээ хөрөнгийг өвлөөд харж сахиад явсан нь дээр дээ . Төрийн ажил унагааж түмэнд лай болох хэрэггүй

Avatar

Зочин 2021-12-24 107.77.228.188

Хэрэв Номин сайн мэргжилтэн
Сайдын алба чадвартай хашижц бн гэвэл
Монголд муу хун олдохгуй нь дээ
Хогшоон!
Гэхдээ обсох магадлал бий л дээ

Avatar

Зочин 2021-12-24 192.82.80.137

ЭНЭ ХҮҮХЭНИЙ ТЕЛЕВИЗ ЦАЛИН МАШ БАГА ОГТ НЭМДЭГГҮЙ БООЛЫН ХӨДӨЛМӨР МЭДДЭГ ХҮМҮҮС МЭДНЭ

Avatar

Зочин 2021-12-24 66.181.177.30

Захиалгат нийтлэл гэж энийг л хэлмой

Avatar

Zochin D 2021-12-24 202.126.89.139

Сайхан бичжээ, ард түмэн зүгээр л харж байна, цаг хугацаа харуулна шүү дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр ийм пялдага үгс хэрэггүй байсан юм. Алдар гавьяаны чинь үнэлэмж ирээдүйд байгаа, одоо цаг нь биш Сайдаа.

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт —– https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монголын Ард түмнийг бүү доромжил !!! 2021-12-24 64.119.27.171

Аминдаа дараагийн сонгуульд бэлдэж олны танил болгох технологи явж байгаа бололтой.

Атлан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ гэж. Та нар мөнгөөр Сайд, УИХ-ын гишүүн боллоо гээд хуучин муу толгой чинь,

муу удамтай ген чинь, хүн чанаргүй хүн хог сэтгэхгүй чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй !

Цаг нь ирэхээр буцаад намгийн мэлхий болж төрнө.

Энийг хулгай луйварын, алт ухаж, газар зарж олсон бохир мөнгө чинь шийддэггүй юм хүн хогнуудаа !!!

Avatar

Zochin 2021-12-24 66.181.161.10

Chaavaas daa s**!

Avatar

Зочин 2021-12-24 107.127.39.17

Хэдэн зоосоор хахуульдаж УИХ-д орсон бол ?

Avatar

Гэрэл 2021-12-24 66.181.188.91

Нээрээ гэнэт гарч ирсэн гайхалтай болрвсролтой эмэгтэй л дээ

Avatar

Зочин 2021-12-24 192.82.71.234

HAR NEWS,MN

Avatar

Zochin 2021-12-24 202.126.89.161

Baliar nali bali hiisen joomon tarhitai dura

Avatar

Дел 2021-12-24 202.55.188.81

хэдэн төгрөгөөр энэ сандалд суусан юм бол хэлээч

Avatar

Zochin 2021-12-24 88.123.12.143

Udmaaraa hulgaich bn gedeg 1 bodliin gunig shuu

Avatar

srenn 2021-12-24 203.91.115.54

Nomin saidiin Mongoltv iin yavuuldag shark tank vioce Mongolia avyaslag Mongolchuud nevtruuleg garsan tsagaas hoish Mongolchuudiin nud neegdej ilt soyoltoi muruudultei bayar baysgalantai bolson yum shuu ! 30 jild ingej ard irgedee bayarluulsan hun bhgui l bhgui yu daa Chinbat zahiral tuunii ger buld mash ih bayarlaj yavdag shuu Mash zuv huneer said hiilgej bgaa ardiin nam aguu yumda

Avatar

zochin 2021-12-24 64.119.24.27

Mundag l emegtei shdee. Sorog comment bicheed bgaa ni ta nar bitgii ataarh uursduu iim baij chadah uu?

Avatar

Болормаа 2021-12-24 66.181.188.91

Сайхан эмэгтэй, дээр нь хүчтэй, боловсролтой л залуу улс төрч. Яах гэж биенээ ингэж хэмлэж байдаг юм бэ цөөхөн Монголчууд минь 🙏🙏🙏

Avatar

bi 2021-12-24 64.119.24.143

holdoo hardag niitlegch baina.idsen eruu duusch iduulsen but urgana daa.hahaha

Avatar

зочин 2021-12-24 124.158.64.134

Чинбат тэрбумтанд үхтлээ долигонож бичжээ.Цөөхөн үгээр магтсан бол дээр байсан ,хэт нуршаад одоо өөрөө уншаад ойлгохоо больсон байх гэмээр мулгуу бичлэг хийжээ Түүнээс биш тэр охиныг заавал муулах учиртай биш л дээ Баян эцэгт нь дургүй хүмүүс Номинг гоочилж байгаа болохоос хэнд ямар хор хүргэсэн нь одоогоор тодорхойгүй нэг хүүхнийг элдвээр хэлэх нь онцгүй л дээ

Avatar

дунгаа 2021-12-24 66.181.190.144

Номин дайчин эмэгтэй байна ажлаа сайн хийж байна Манай зарим иргэд хий атаархал хөвийн байгууллагад хулгай хийгээд хөөгдсөн нэгэн харагддаг Хүнийг хувийн атаархал өш хонзонгоор үнэлдэг дүгнэдэг цаг өнгөрсөөн

Avatar

Зочин 2021-12-24 88.230.56.208

"Гол тоглогч" гэдэг их мундаг ном байх нь ээ?! кх кх кх…Ардын жүжигчин гэдэг шиг… Мундаг зохиолч юм байжээ, көөркөс. Зохиолч гэдэг нэр бол байхгүй юмыг зохиож бичдэг хүнийг хэлдэг биз дээ? Ааваас нь ямар нэг юм авах санаатай Номин гэдэг бичилхэн зохиол бичсэн нь харин үнэн байна аа…

Avatar

Зочин 2021-12-24 192.82.71.36

ЁСОЛЖ Ч МЭДЭХГҮЙ СОЁЛЫН САЙД ГЭЖ ЮУ БАЙСЫН БИТГИЙ ЭЛЭГ БАРИАРАЙ

Avatar

Zochin 2021-12-24 192.82.74.4

Уул уурхай, нийгмийн баялгийг луйвардсан эцгийнхээ шийрийг хатаах биз. Иймэрхүү ичих булчрхайгүй жулдрай. Ажлаа хурдан чадвартайд нь өгөх нь дээр биз

Avatar

Зочин 2021-12-24 59.153.114.138

Yooo za bolio tanai site. Zaluu ue uunees yamar ulger duurail avah veee, Mungutei hunii huuded gants ch turiin albanii turshlaga baihgui tegeel shuud said boldog. Tegeed bur shuud ontslog boldog. Eruusuu ontslog boloh yum baihgui, ajilaa hiij chadahgui baigaa ter ni unen. Odoo bur ontsolj bariad

Avatar

Соёлын сайд 2021-12-24 64.119.19.24

Баян хүний эрх охин гэхэд арай л хол явлаа. Илүү гай удахаас нь өмнө ТВ рүү нь буцаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.177.96

Чи ядуу бол чиний л буруу

Avatar

Ичээчээ ичээч матар царайлсан с** 2021-12-24 64.119.27.171

ЖДҮсан, Тариалан эрхлэлтийн санг цөлмөж байсан, алт ухаж баяжсан луйварчин гацуурт чинбат муухай царайтай,

муухай дуутай охиноороо Монголын төрийг бүү бузарла !!! Монголын Ард түмнийг бүү доромжил !!!

Avatar

зочин 2021-12-24 64.119.24.38

Энэ коммет бичиж байгаа улсуудын эхнэр, найз нар нь байсан бол та нар юу гэх бол амаа олохгүй л магтах байхдаа. Залуу хүн алдаж онохыг алыг тэр гэхэв. Тэгж байгаад мундаг улс төрч болохыг яаж мэдэхэв. Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-12-24 202.55.188.99

Эцгийхээ луйвардсан мөнгөний нэг хэсгээр жоохон сайд хийж үзье гэж бодсон юм блгүй. Тэнэг авгай

Avatar

Зочин 2021-12-24 66.181.178.113

Төрөөр айл гэр болж тоглож буй маамуунуудын нэг. Ийм бэйби сайдуудаас болж засгийн ажил олигтой ввахгуй байна. Засгийг огцруулах шалтгаануудын нэг…

Avatar

Зочин 2021-12-24 192.82.64.22

Яаж айл гэр болж тоголж байгааг хэлээд өгөөч

Avatar

иргэн 2021-12-24 202.126.89.84

матангаа магтаад иргэдийн толгойг эргүүлэх гэж байгаа бол ха ха гэж хэлье. ёстой тэнэгтээрэй. хөрөнгө мөнгөөр нь л дулдуйдаж УЗөвлөлдөө ороо биз, бидэнд ямар хамаа бнаа. магтах гээд хэдэн төгрөг авч дээ энэ сайт

Avatar

Зочин 2021-12-24 66.181.186.69

За ёстой тэнэгтээрэй, малнуудаа, энийг онцлох болгоно, хөх инээд хүрчлээ

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.133

Тодроод байх юм байхгүй. Эхнээсээ л мөнгөөр шийдэж яваа шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-24 192.82.64.22

Дэмжиж байна.Ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Зочин 2021-12-24 203.23.49.199

Соёлын бүтэлч сар гоё байсан шүү

Avatar

Зочин 2021-12-24 67.81.184.102

Зонхов хэрэгтэй ,Номин өөрийнхөө хөрөнгөөс барьж буян үйлдмээр юм

Avatar

Зочин 2021-12-24 66.181.161.66

Шинэлэг залуу сайд.

Атаархагчид атаархаад арай их шүүмжлэх юм даа

Avatar

Зочин 2021-12-24 103.80.210.183

ШҮҮМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭРХИЙН БАЛАЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ШҮ Ү ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-24 202.126.90.112

Стандарт тогтоогч

Avatar

зочин 2021-12-24 202.21.104.98

хошного ш дээ

Avatar

Amjilt 2021-12-24 192.82.64.22

Osch yvaa l busgui ym.

Avatar

зочин 2021-12-24 202.21.104.98

хошного

Avatar

Зочин 2021-12-24 66.181.161.50

11 сарын дотор яаж ийм хурдан өсдөг юм. Мөнгө төгрөг өгөөгүй биз. Гэхдээ яахав бусдыгаа бодвол дуугүй олон ажил хийгээд байгаа харагдсан.

Avatar

зочин 2021-12-24 122.201.26.172

туршлагатай ажиллсаг түшмэд дор нь байнаа,тэдний л ажил даа

Avatar

Зочин 2021-12-24 202.126.90.20

Үнэхээр дайчин бүсгүй санагддаг шүү. Сайн мууг сонсож л дээшээ явнадаа. Амжилт

Avatar

Зочин 2021-12-24 192.82.64.22

Мундаг

Avatar

Зочин 2021-12-24 66.181.161.6

амьд үхдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж