74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо | News.MN

74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч арванхоёрдугаар сарын 20-нд А/987 дугаар захирамж гаргасны дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхээр болсон.

Тус захирамжийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад бодитой үр дүн гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-24 209.145.79.82

Hotiin dargiin zahiramj hotdog l hvchintei ! Aimgiidiin AAN-vvd yahiim be ?! Uul ni ene talaar UIH huuli gargaj, tvvnii daguu ZG shiidver gargamaar yumaa ?! Esvel Sumiyabazar ES yum uu !

Avatar

Зочин 2021-12-24 90.218.155.121

энэ бас нэг алхам юм уу даа. Тэр тогтмол үйл ажилгаатай ,хэрэглээ нь тогтмол байдаг албан байгууллагууд айл өрхүүдийг жил болгон л ус дулаан цахилгааныхаа гэрээг сунга тийм ийм гэрчилгээний хуулбар, техникийн нөхцөл , газардуулга юу юуны ч гэнэ үү акт макт гээд юунд ч хэрэггүй юм шаардаж дарамталдагаа болимоор байнаа. шаардлагатай юм бол байцаагч нар нь яваад үйлчилгээ хийгээд мэрэгжлийн тусламж үзүүлдэг болмоор юм

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-24 1.230.76.219

Яасан орой шийдвэр вэ монголын ард түмний амьдралыг доротйуулж олноор нь алчаад дүүрэн х***а болонгуут зөөллөнө гэнээ үхэж далд орцгоо дауны синдромууд

Avatar

Зочин 2021-12-24 209.145.79.82

Tiimee neeree manai ediin zasgiig ezelsen hujaa nart l taatai yum daa !

Avatar

Зочин 2021-12-24 192.82.70.23

ямар муу амтай хүн вэ чи эрт орой ч нааштай алхам

Avatar

Төмөрөө 2021-12-24 202.126.89.83

Ямар ч утгагүй, ойлгомжгүй утга авцалдахгүй юм бичихээ болих хэрэгтэй. Гарчигнаасаа утгагүй юмаа. "АН-үүд 74 төрлийн ТЗ авах шаардлагагүй боллоо" гэх гээд … уур хүргэх юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж