74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

74 төрлийн ААН зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч арванхоёрдугаар сарын 20-нд А/987 дугаар захирамж гаргасны дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхээр болсон.

Тус захирамжийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад бодитой үр дүн гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж