Э.Цэндбаатар өнөөдөр аваргын бүсний төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар өнөөдөр аваргын бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар өнөөдөр аваргын бүсний төлөө тулалдана

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр/2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийх гэж байна. Тэрбээр WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө Оросын тамирчин Сослан Баевтай тулалдана. Түүний хувьд сонирхогчдын боксоос албан ёсоор зодог тайлж буйгаа зарлаж, мэргэжлийн бокст орсон билээ.

Өдгөө 25 настай сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм. Харин түүний өрсөлдөгч осет залуу Сослан Баевын хувьд 25 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.

Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж