Нийтийн тээврийн “дампуурал” | News.MN

Нийтийн тээврийн “дампуурал”

Нийтийн тээврийн “дампуурал”

Нийтийн тээврийн “дампуурал”

Монгол Улсын нийслэл, 21-р зууны метрополис хот Улаанбаатарын нийтийн тээвэр 20-р зууны түвшинд “гацсан”. Аюулгүй байдал, хүртээмж, үйлчилгээ, соёл гээд бүхэлдээ өнгөрсөн зуунаас урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн 1,6 сая орчим иргэний хэрэгцээ, шаардлагад огтоос нийцэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл ийм байдалд хүрсэн шалтгааныг бид эргээд бодох цаг нь болжээ.

Нийтийн тээврийн салбар ийм байдал хүрч, хотын хөгжилд чирэгдэх болсон шалтгаан нь энэ салбарыг зах зээлийн зарчмаас гажууд, төрийн “тэжээвэр” болгосонтой холбоотой. Аливаа үйлдвэр, үйлчилгээ гарах зардлаа үнэн бодитоор нь үнэлээд түүндээ таарсан төлбөрийг авдаг байх ёстой. Үүнийг зах зээлийн зарчим гэж нэрлэнэ. Ингэж байж ашиг олж, үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгждөг. Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн тасалбарын үнэ хамгийн сүүлд 2014 онд 500 төгрөг болж нэмэгдсэн. Ажил хаялт, тэмцэл болж байж үнэ нэмээд долоон жил болж байна. 2014 онд дизель түлшний үнэ 1790 төгрөг байсан бол өнөөдөр 2865 төгрөг болсон. Долларын ханш 2014 онд 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 2811 төгрөг болж 71,73 хувиар өссөн. Гэтэл нийтийн тээврийн үнэ огт хөдлөөгүй.  Өнөөдөр 500 төгрөгөөр дэлгүүрээс юу авч болох вэ гээд бодоод үзээрэй. Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тал талхны үнэд ч хүрэхгүй. Ийм үнээр ямар үйлчилгээ авах ёстой вэ гэдгийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй. Товчхондоо бид “ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ” байгаа.

Нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс өсдөггүй шалтгаан нь төр. Автобусны үнэ нэмэгдэх нь олон хүнд буюу сонгогчдод таалагдахгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээг “хүчээр” хямд байлгадаг. Жил бүр Нийслэлийн төсвөөс 130 тэрбум гаруй төгрөгийг нийтийн тээврийн салбарт өгч, нийтийн тээврийн салбарын “амийг тасалчихалгүй” аргацааж яваа. Өнгөц харахад иргэдийн халааснаас 500 төгрөг гардаг ч төлсөн татварын мөнгөнөөс багагүй хэсгийг төсвөөс зарцуулдаг. Дам утгаараа иргэдийн халааснаас л гарч байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчмаас гажсан энэ тогтолцоо нийтийн тээвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан. Үйлчилгээгээ сайжруулсан ч 500 төгрөгөөр тасалбараа зарж, төрөөс авдаг мөнгөө авдгаараа авна. Тийм учраас зардал, хөдөлмөр гаргаж хөгжих, цэвэр цэмцгэр байх ямар ч шаардлага байхгүй. Хувийн автобус компаниуд автобусныхаа тоог нэмээд хүртээмжийг сайжруулаад байх ч хэрэггүй. Учир нь хичээсэн, хичээгээгүй олдог мөнгөө олдгоороо олно гэсэн үг. Дээрээс нь автобус хэдэн удаа тойрсноос нь хамаарч цалин урамшуулал тооцдог тогтолцооноос болж Улаанбаатар хотын автобус нийтийн тээвэр биш “галзуу хулгана” болсон. Хоорондоо уралдана, буудал алгасна гэх мэтээр нийтийн тээврийн соёл иргэдийг бухимдуулаад удаж байна. Шалтгаан нь хүндээ гэхээс илүү тогтолцоондоо бий.

Мөн нэг сая гаруй төгрөгийн хүрэхгүй цалин авч, автобус жолоодож байснаас хувийн машинаараа таксинд явбал хавь илүү орлого олох боломжтой. Тийм ч учраас нийтийн тээврийн салбар нь жолоочийн хомстолд орчихсон. Одоо байгаа жолооч нараасаа хариуцлага, ёс зүй нэхэхэд учир дутагдалтай болчихсон нь бодит үнэн. Ажлаа хаяад явчихвал оронд нь ажил хийх хүн олдохгүй учир одоо байгаа жолооч нараа аргадаж ажил хийлгэдэг гэхэд болно. Нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй учраас ажилчдадаа шаардлага тавьж чаддаггүй, шаардлага тавьж стресстсэн, стрессдээгүй олдог мөнгөө олчих учраас хичээдэггүй. Ийм нэг чөтгөрийн тойрог нийтийн тээврийн салбарт нүүрлээд байна.

Бодит нөхцөл байдлаа харахад автобусны тасалбарын үнийг нэмэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ олон нийт эсэргүүцдэг, улс төржүүлдэг учраас тийм зориг үе үеийн эрх баригчдаас гарч байгаагүй. Өнөөдөр бид хямд үнэтэй автобусанд зорчиж байгаа нь сайхан мэт санагдаж болно. Гэхдээ бид өөрсдийнхөө ая тух, эрүүл, аюулгүй байдлаас хэмнэж байгаа гэдгийг ухаарах цаг болсон. Энэ хэвээрээ төлөх мөнгөө харамласаар байвал нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй. Ирэх онд Нийслэлийн төсвөөс 500 шинэ автобус худалдаж авахаар болсон гэдгийг Хотын дарга дуулгасан. Таатай мэдээ. Гэхдээ шинэ автобусанд 500 төгрөгөөрөө зорчоод байвал хэдхэн жилийн дараа бахь байдагтаа гацсан хэвээрээ байна.

Н.Сансар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NNN 2021-12-24 139.5.218.233

Za hudlaa s*****a bolichih. yamarch biletnii mongogui baisan ch bolhoor baigaa shuu. Abilga bolon prazituud l ene salbariig suiruulj bn.

Avatar

Зочин 2021-12-24 64.119.26.141

3 хан сая хүн амтай .сая гаран хүнтэй ганц нийслэлийнхээ нийтийн тээврийг мөн олон жил улиг домог болтол ярилаа.юуг яах бүх эрх мэдэл тэд нарын гарт байвч ганц чухал асуудлаа шийдчих сийрэг толгойтой хүн үнэхээр алгаа.бурхан минь тийм хүн явуулж өгч туслаач

Avatar

ахмад эмч 2021-12-24 64.119.26.5

автобусны жолооч өдөрт бэлэн 50000 аас доошгүй орлого олдог нь худлаа биш дээр нь цалин тэгээд тамхи татна дүрэмээр биш хотын замд зоргоороо танхайрч хөдөлгөөнд оролцдог худлаа биш биз

Avatar

УБ 2021-12-24 66.181.181.122

Хувийн ХАлаалттай Цахилгаан Микрондоо Морилвол яасан юм. Хүүе, Хаая , Хууг, Гууга, Чтуу, наашаа суугаарай, 5шар , орбит ,дамба, бөмбөгөр гэж уралдаж орилж хишгиралгүй, хаягаа томхон тодорхой биччих.. Үнэ нь хамаагүй 500-1000₮ . Микроноос авах юм бас байсан юм шүү. Автобус ирэхгүй хөлдөж үхэх гээд зогсож байхад ирж олон удаа аварч л байсан. Даан ч өө эрсэн юмнууд , ашгаа бодоод зогсоочихсон. Орос,япон, Со, Европд микронууд зөндөө явна. Үүнийгээ шугамын маршрут гэдэг байсан.

Avatar

niitiin teevreer zorchich irgen Batbyamba 2021-12-24 202.21.124.133

niitiin teevreer ogloo ajildaa irlee mash huiten hol gar holdoh shaham huiten bailaa iim niitiin teever baisnaas baigaagui n deeree
uls niitiin teevree ooroo avaad zarchimtai degtei standarttai bolgomoor yum shig sanagdlaa
ene huviin kompanid niitiin teever baih n mash buruu yum bnaa ed zuvkhun ashig orlogoo bodood zasvar uilchilgee hiihgui zaalnii halaah sistem n ajildaggui hamag yum salj unahaa shahsan tar nyar hiisen duutai
iim l avtobusaar irgeded uilchilj bn

Avatar

Зочин 2021-12-24 202.55.188.109

Газар доогуур метроны шугам тавьж байж л нийтийн тээвэр гацаа түгжрэл цэгцэрнэ. Амьддаа үзэхгүй байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Сээп 2021-12-24 150.129.143.171

Энэ одоо нэг компаний тролл бичээч л байна!!! Аль ч улсын нийслэл нийтийн тээврээ хариуцаж явдаг!!! Иргэдэд ээлтэй хямд байлгадаг, хувьд байвал орлогын араас уралдаад яаж дампуу болхыг чи яаж мэдэхэвдээ!!!

Avatar

Зочин 2021-12-24 64.119.21.3

мангасууд удирдсаар бүх юм дампуурлаа.автобус яах вэ явган явж болно. эрчим хүч, эмнэлэг боловсрол яадгаа алдсан.

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.177

Нийтийн тээвэр хаана ч хамгийн хямд унаа ашгиын төлөө биш байдаг ихэнх нь төр хариуцдаг стратегийн чухал салбар….манайд л ашиг олох гэсэн хувийн нэртэй хулгайч нар ашгийн хойноос улайрч нийтийн тээвэрт хуучин муу автобусаар зардалгүй үйлчилсэн болж байгаа ….

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.45

авбтоус баазын хувалзнууд чинь өөрсдөө баяжих зорилготой болохоос хүндүйлчлэх мэтгэл байх уу??? олсон мөнгөө автобус баазаа сайжруулахад биш өөрсдөө цуслаад байхад энэ хэвээр байлгүй яахав.

Avatar

Зочин 2021-12-24 192.82.78.37

Автобус хүлээгээд ирдэггүй болохоор иргэд ямбийч гэсэн нэг машин авч унаж байна шүү

Avatar

debil turhtei gaj chukchanuudtaigaa adilhan haltar laaznuud 2021-12-24 43.242.243.184

avtusand suuhaar tsever mongol uhaan haragdaad h** bugstei humuusiin setgel unerteed buuljis hurdeg dee

Avatar

Зааварч 2021-12-24 59.153.85.69

Сансар л***р худлаа шаахаа болио ац минь

Avatar

зочин 2021-12-24 64.119.24.38

Автобуснд орж ирж байгаа 3 хүн тутамын 1 хүн нь жолоочид бэлэн мөнгө өгч байдаг юм байна лээ.Дээр үед билет авсан эсэхийг шалгадаг хүмүүс автобуснд байнга явдаг байсан одоо яаасан вэ? Нэг өдөр Хотын захиргаа,ЗТЯамныханг зөвхөн нэг чиглэлд шалгалтаар явуулаад үзмэнр юм ямар их зөрчил гарах бол.

Avatar

Чойжил 2021-12-24 66.181.187.194

Жолоочид өгдөг 500 төгрөгийг яаж болиулах вэ!!!Мөнгө авдаггүй жолооч байхгүй!!Цалингаас нь сар бүр 50000 төгрөг авсан ч багадана!!!!!!!!!!

Avatar

irgen 2021-12-24 202.126.88.202

Zaa barag zorchigchdiin tal ni belen mungo joloochid ugch, orlogiin tal ni huulgailagdaj baina, uuniig arilgahgui bol une nemeed buur dordono shu

Avatar

зочин 2021-12-24 66.181.181.170

Нийтийн тээвэр 500 төгрөгөндөө таарсан үйлчилгээ үзүүлдэгшдээ.
Хүйтэн, бохир, удаан, хөшүүн…

Avatar

ёоёо доктор 2021-12-24 64.119.24.70

их мэдэгчид дэндүү их болжээ. соүль хот дангаараа 12 сая метрополитен 25 сая оршин суугчтай. нийтийн тээвэр нь бас л ашигаар ажилвал алдагдалтай. улсын тодорхой татаасаар явдаг юм шүү дээ.

Avatar

Галаа 2021-12-24 202.179.15.10

1200 вон буюу манайхаар 2500 төгрөгөөр явдаг. 10 км ээс дээш 3 км тутамд 200 воноор нэмэгддэг. Солонгос нийтийн тээврийн зардал хямд биш шүү.

Avatar

Баагий 2021-12-24 122.201.21.233

ЭХлэх үнэ нь 1400 вонн буюу 1500 төг орчмоос эхэлнэ гээд боддоо.
Хол явбал нэмэгдэнэ.Татаасны тухай мэдэхгүй хөгшин хүүхэд гэлтгүй бүгд мөнгө төлнө.Манайд ихэнх н үнэгүй явна.Яаж хөгжих в эдээ

Avatar

Баагий 2021-12-24 122.201.21.233

3500 төг орчим юм бн шүү

Avatar

Зочин 2021-12-24 103.26.195.215

Хол, ойр зай явсанаас хамаарч үнэ тариф нь ондоо байх ёстой шүү дээ. Нэг автобусны буудал явах тодорхой тарифтай болгох нь зүйтэй.

Avatar

irgen 2021-12-24 150.129.143.162

gadaad compani ashgaa avaad iluu garahgui baigaa bailgui. zarim shugamaa huvid ogmoor yum

Avatar

Зочин 2021-12-24 180.149.93.98

нийслэлд, тэр дундаа Энхтайвны өргөн чөлөөний дагуу 18 цагаас хойш нийтийн тээвэр гэж байдаг юм уу? би лав 9 сараас хойш автобус байхгүй өдөр бүр талдаа 5 км алхаж байгаа.

Avatar

Зочин 2021-12-24 122.201.21.14

УБын нийтмйн тээврийг хэдэн хувийн компааиуд ёстой үнэн утгаар нь дампуурууллаа даа. Хувиа бодрж баябихаас өөр бополгүй гарууд 1ч аяьай автобус охуулжирдэггүй дээ

Avatar

Зочин 2021-12-24 122.201.21.14

Нийслэлийн нийтмйн тээврийг хэдэн хцвийн компаниуд нь ёстой үнэнутгаар хь дампууруулжээ
Иргэд маш их хлхирч байна энэ хэдэн хувийн автобус компаниудаас болж

Avatar

Зочин 2021-12-24 202.21.109.55

№1 Мөнгөө авааад сурчих жолооч нар мөнгө тал нь хулгайлаж байна , 2– буудал дээр хөлдөж үхэх гэж байгаа хэдэн авгай картаа цэнэглэнэ хэддэгүүр зуун бэ жижиг бүхэг бариал АТМ – Төхөрмжөөөр цэнэглдэг болчуул мөнгө бүтэн хүмүүс 3-т урсдаг самбар гаргаад хэдэн мин дараа ирэх хийсэн байгаа GPS- холбоод хийхэд тийм ч хэцүү биш сэтгэл байхгүй толгой байхгүй гүзээгээ унжуулсан эсвэл хөдөөний малаар удирдуулна гүүд түгжрэээд байжии мань гадагшаа явлааа

Avatar

Зочин 2021-12-24 202.55.191.130

Хөнгөлөлттэй зорчигч, ахмад настан, хүүхэд энэ тэр гэсэн балай юмаа болиод зүгээр л хаалгаар хамраа цухуйлгасан бүхэн мөнгө төлж явдаг болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-24 122.201.31.129

чи аав, ээж, эмээ өвөөгүй, үр хүүхэдгүй мал уу?

Avatar

Зочин 2021-12-24 180.149.93.98

Чам шиг өвлийн хүйтэн, өвчин зовлонтой үед эцэг эхээ хайрлахгүй зардаг арчаагүй мал биш ээ

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.96

mash zov xeregtei ym bol tetgever deer n 5 tsaas
nemchix

Avatar

Зочин 2021-12-24 180.149.93.98

яг зөв. тэтгэвэр дээр нь мөнгийг нь суулгаад өгчих хэрэгтэй

Avatar

Хотын иргэн 2021-12-24 202.9.40.231

Хөнгөлөлттэй зорчигч карт уншуулж байгаа хүмүүсийг шалгаачээ, хөдөлмөрийн насны эрүүл бүтэн биетэй хүмүүс уншуулаад яваад байна, охид мөнгө төлөхгүй туулайчилж байна, жолоочид бэлэн мөнгө өгч зорчиж байна. Жолоочийн ёс зүйг дээшлүүлэх хэрэгтэй байна шүү, хол зогсоод зорчигчоо авахгүй явна, ахмад настныг бүр орхино, бэлэн мөнгө атгуулдаг залуучуудыг бол буудлаас хөдөлсөн хойноо ч авна. Ахмад настан, сургуулийн хүүхдүүдийг хаалган дээр нь ирэхэд хаяад явна.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.176.38

НААД БАЛИАР СОЛОНГОС МОНОПОЛЬ КОМПАНИЙГ ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ ДАВАРСАН НОВШНУУД ТАЙЛАН ТООЦООГОО Ч ИЛ ТАЙЛАГНАДАГГҮЙ

Avatar

Зочин 2021-12-24 103.206.195.28

Урт автобусны хойд хаалгаар орсон бүх хүмүүс карт уншуулдаггүй, уншуулъя гэсэн ч тэр нь ажилладаггүй, залуучууд дандаа хүүхдийн картаар явна, ихэнх нь ахмад настны билетээр явна, жолоочид бэлнээр өгнө, ийм байхад яаж ашигтай ажиллаж, парк шинэчлэл хийхвий дээ

Avatar

Зочин 2021-12-24 122.201.31.129

энэ сайт жаахан мэргэжлийн баймаар байнаа. Зүгээр л фб шиг хувь хүний үзэл бодлыг бичээд байх юм

Avatar

Зочин 2021-12-24 180.149.93.98

автобусаар явж буй хүмүүсийн 60-70 хувь нь ахмад настан, хөнгөлөлттэй зорчигч гэсэн картаар явна. 5 орчим хувь нь бэлэн мөнгө жолоочид өгөөд байхаар яаж ашигтай явах юм бэ

Avatar

Зочин 2021-12-24 122.201.31.129

жолооч нар нь хамаг орлогыг нь хамаад байнаа!!!! жолооч нарыг аргадаах байх юм байхгүй. шууд хөөж явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-24 202.21.100.210

Үнэ нэмэмж болно доо гэхдээ зохион байгуулах чадвар үнэндээ тааруухан. Жил бүр 50 төгрөг нэмчихэд ард түмэн нэг их эсэргүүцэхгүй л дээ. Гэнэт 300 төгрөгөөр нэмбэл мэдээж а бүх талдаа хэзүү. Шатахууны харалдаа ерөнхийлөгчийн сонгууль дууслаа гээд 1450 төгрөгтэй байсан 300+300+100+70 төгрөг гээд үсэргэж нэмэхээр бүх барааны үнэ нэмэгдэх ойлгомжтой шүү дээ

Avatar

Зочин 2021-12-24 202.126.88.173

Зорчигчдын 30-40% нь автобусны жолоочид бэлэн мөнгө атгуулдаг 20-25 настай залуучууд хүүхдийн билет ашигладаг ийм зэрлэг байдалд хэдэн мянган автобус хэдэн арван метро бариад ч засрахгүй. Ийм илжирч ялзарсан танхай зэрлэг сэтгэхүй ноёрхсон газар сүйрч дуусах байхаа.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.186.26

Би өнгөрсөн зун Дүнжингарав, Шаргаморьтын автобусанд суулаа. ХЭЗЭЭ САЛААД УНАЧИХ БОЛ ГЭМЭЭР ХАНГИР ЯНГАР ДУУГАРНА, ДОНСОЛНО.ЯГ Л ӨНГӨРСӨН ЗУУНД МАНАЙ ГАЗАР ТАРИАЛАНД АШИГЛАЖ БАЙСАН ОРОСЫН ДТ-54 ТРАКТОР ШИГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж