УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна | News.MN

УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын зүгээс Монголын талын 34 хувийн зээлийн өрийг тэглэхээр болсон тухай мэдэгдээд буй юм. Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж, санал хурааснаар олонх нь "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна. 

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд,

  • Оюутолгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
  • Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
  • Оюутолгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  • Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2021-12-24 202.55.188.102

Гадаадынхны зхиалгаар хахууль авцгаан гаргаж баталсан ашигт малтмалын хуулиа ИХ аараа өөрчилхөөс нааш хэзээч сайжрахгүй. Тэр үюийн ИХ ба Элбэгдорж нар тэр үед хахууль авч эх орноосоо уравсан.

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.124

Бүгд л Рио Тинто Монгол улсад ноогдлх 34% ийн өрийг тэглэлээ гэж баярлацгаан тэнэгтэцгээх юм. Энэ чинь өр биш байхгүй юү. Анхнаасаа л луйврын гэгдэх гэрээ байсныг хүчингүй болгосныг өр тэглэгдлээ гэж сивхээ болих хэрэгтэй. Нямдорж хуулийн хулгайч, Рио Тинто д байраа түрээслүүлж мөнгө хийсэн Элбэгдорж нарыг шалгах ёстой байтал албан тушаал өгч эрхлүүлээд байгаа Данхыг ойлгохгүй байна.

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-24 103.229.121.73

Манай улс төрчид нэгнээ хударгаар нь хусахдаа сайн даа.
Наад муу Эро Дингогоо нясал нясал. Бид дангаараа ил уурхайгаа аваад явж чадна. Худлаа гэвэл Эрдэнэт байна. Ил уурхайнхаа орлогоор далд уурхайг санхүүжүүлж чадна. Эро Дингоог Монголоос хөөж гарга.

Avatar

Зочин 2021-12-24 202.126.90.130

Монголын нэр дээр биш боловч оюу толгой л төлөх нь хэвээр бол ялгаагүй л монголд ногдох ашгаас төлагдөж таарнадаа. Зардал нийт дүнгээрээ үлдэж буй бол монголд хуучгаараа төлбөрийн хариуцлага үүрё

.

Avatar

харамсалтай 2021-12-24 66.181.185.219

ХЭНЭЭСЭЭ нууж байгаа юм вэ? АРД түмнээсээ нуухаар л асуудал гарна даа. У4ИХ д монголын хамгийн ЛУТ, УХААНТАЙ иргэд сууж байгаа гэдэг юу л бол доо. ИТГЭХГҮЙ.

Avatar

иргэн 2021-12-24 202.21.108.219

Ард тзүмний өмчийг өмчийн эзнээс нууж хэлэлцдэг байна шүү. Ард түмний өмч биш, УИХ-ын гишүүдийн өмч болжээ дээ

Avatar

Зочин 2021-12-24 124.158.70.118

Зууны луйвар гэрээг шинэчилж чадахгүй болоод хаалттай хуралдаж бгаа юм

Avatar

Зочин 2021-12-24 104.131.155.132

Ард түмэн 34 хувийг эзэмшиж байхад яагад иргэдээсээ хаалттай хэлэлцэж байна!!!!!! ХААЛТТАЙ БОЛООД ИРЭХЭЭРЭЭ НО-ТОЙ БОЛДОГ ГАШУУН ТУРШЛАГА БИЙ ШҮҮ, ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНЭЭЭ. ДАРАА НЬ ЭХ ОРНООСОО ЗУГТАХ АЖИЛ ГАРАХ ВИЙ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж