УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын зүгээс Монголын талын 34 хувийн зээлийн өрийг тэглэхээр болсон тухай мэдэгдээд буй юм. Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж, санал хурааснаар олонх нь "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна. 

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд,

  • Оюутолгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
  • Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
  • Оюутолгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  • Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж