БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв | News.MN

БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин авлигын хэргээр шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлжээ. Энэ талаар Хууль зүйн яамнаас өнөөдөр мэдэгдэв.

Өдгөө 69 настай Пак Гын Хе нь Өмнөд Солонгосын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч байсан. Түүнийг огцруулах тухай парламентын саналыг Үндсэн хуулийн Цэц дэмжсэнээр 2017 онд албан тушаалаа өгч байв. Тухайн үед “Samsung Electronics” тэргүүтэй аж үйлдвэрийн компаниудтай холбогдсон хэргээр түүнийг буруутгаж шоронд хорьсон. Тодруулбал, томоохон компаниудаас олон тэрбум вон авахын тулд тохиролцоо хийсэн гэж буруутгагдаж байжээ. Түүнийг гэр бүлдээ туслах, өөрийн эзэмшдэг ашгийн бус сангуудуудыг санхүүжүүлэх зорилгоор авлига авсан гэж үзсэн юм.

Өмнөд Солонгосын дээд шүүхээс түүнд 20 жилийн хорих ял заажээ. Харин ирэх оны нэгдүгээр сард уг ялын тогтоолыг цуцалж, түүнд өршөөл үзүүлэхээр болов.

Харин авлигын хэргээр хоригдож буй Пакийн өмнөх дарга Ли Мён Бакын хувьд өршөөлд хамрагдаж чадсангүй.

Консерватив гол сөрөг хүчин болох Ардын хүч намын олон дэмжигчид болон улстөрчид гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Пак Гын Хед өршөөл үзүүлэхийг шаардсанаар дээрх шийдвэр гарсан байна.

Сөрөг хүчний хууль тогтоогчид Пакыг шоронд байхдаа эрүүл мэндийн асуудалтай байсан, тэр дундаа мөрөндөө мэс засал хийлгэсэн гэж мэдэгджээ.

Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар Ардчилсан намын тугчин Ли Жэ Мён, Ард түмний хүчнээс нэр дэвшигч Юн Сук Ёол нар үзүүр түрүү булаалдан эн тэнцүү харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Reuters
М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2021-12-24 103.229.120.157

Mundag emegtei Orshoox ni zovoo eruul enxiig xusiye

Avatar

Зочин 2021-12-24 66.181.181.122

Урт наслаарай… Удаан жаргаарай.. Сайн үлгэр дуурайлалтай мундаг эмэгтйэ… Манйа эргүү цагаан толгойтоос илүү шийртэй… Мундаг аавын хатуужилтай охин…

Avatar

ҮНЭН 2021-12-24 64.119.19.169

ХАР л***р ЧИНЬ ЮУ ХУЦНАВ ЭНЭ КОММУНИСТ ШЭЭСНҮҮД БҮҮР ДАВАРЧ БАЙНАА

Avatar

Зочин 2021-12-24 111.220.50.43

Бөө хүүхэнд эрх мэдэл олгож түүний зөвлөгөөг авдаг болсон гэх Энэ хүүхний хэргийн дэргэд манай Батүүл баатарын хэрэг хамаагүй том далайцтай , зориуд санаатайгаар өөрөө биечлэн үйлдсэн хэрэг ш дээ!! Гэтэл манай баатар яаж бн?? Энэ хүүхэн ган гэж ганц дуугарахгүй, уучлал гуйгаад зогсож байгааз??! Эндээс л хүний суурь болон хуулийн хүмүүжил , үүрэг хариуцлага, удирдагчын зангараг харагдаж байгаа юм!

Avatar

Зочин 2021-12-24 202.21.107.99

Ugaasaa helmegduulsen. huuliaraa olon jil yal avah hereg hiigeegui

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Хотын уугуул 2021-12-24 66.181.178.113

Улсын Ерөнхийлөгч байсан хүн 30 жилийн ял аваад ард түмнээсээ уучлал гуйж байсан. Харин Бат-Үүл гэх нөхөр 4-хөн жил аваад гоншигноод "хүний эрх мэрх" гэж балайраад байдаг. Жудагтай бай. Ичиж амьдар..

Avatar

ҮНЭН 2021-12-24 64.119.19.169

ЭРГҮҮ ХӨГШИН ТӨГЦӨГ МИНЬ БАТҮҮЛ ЯМАР Ч БУРУУГҮЙ

Avatar

Зочин 2021-12-24 142.79.202.93

Тооллоо би. БНСУ ын 12 ерөнхийлөгчийн 6 нь их бага яланд унасан байх юм. Тэдний нэг нь бүр алуулсан. Манай хэд шиг гар хөл загатнаад мөнгө төгрөгөнд шунаад байдаг хэрэг үү? Ээ гадны гар хөл л ордог байх даа. Энэ Пак Гын Хе чинь Путинтай найзлаад, нөгөөх нь аавынх бичсэн уран бичлэгийг бэлэглэж бариад сүйд болсны дараахан л тог гээд унацышт.

Avatar

Зочин 2021-12-24 202.21.108.159

Ерөнхийлөгчөө шалгаад ,огцруулаад , шоронд хийчихдэг айхтар хуультай улс юм. Манайх бол ерөнхийлөгч болонгуут шалгагдаж байсан хэргийг нь хаагаад мартдаг.Ерөнхийлөгчөө шалгана гэсэн ойлголтгүй.Хоёр гол нам нь хоёр гэмт хэрэгтэн, олигархийг өрсөлдүүлээд аль нэгийг нь ерөнхийлөгч болгодог.

Avatar

Зочин 2021-12-24 104.205.131.167

Манай нөхдүүдтэй харьцуулахад хэрэг биш найз хүүхэндээ хяналттгүй байснаас асуудалд орж шоронд 30 жил аваад 3 жил суугаад гарлаа, манайд бол эхнэр хүүхэд нь ЖДҮ гээс 1 тэрбумын 3 % ийн зээл авснаа огт мэддэггүй дарга шүү дээ,

Avatar

Зочин 2021-12-24 64.119.19.76

Бат- Үүл удахгүй суллагдах биз ээ.

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.53

ЭБИ эртхэн ингээд шорондоо шомбойихсон бол өдийд адилхан өршөөгдөж байхгүй юу…

Avatar

Цээгий 2021-12-24 66.181.182.253

Яамай даа.

Avatar

йыбө 2021-12-24 139.5.219.123

манай хэдтэй харьцуулахын бол бараг шагнал авахаар хүн юм билээ

Avatar

asuulthariult.mn 2021-12-24 202.179.27.199

Хариуцлагатай өндөр албан тушаал хашдаг хүмүүс шийдвэр болгоноо хуульд нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч байхгүй бол хуулийн байгууллага яаж яллахаа харин ч нэг сайн мэднэ.

Avatar

GUZEET 2021-12-24 202.21.110.94

ХҮН ЧАНАРААР БОЛ ДЭЛХИЙД НИЛЭЭН ДООГУУРТ БИЧИГДДЭГ УЛС ШҮҮ ДЭЭ………………..

Avatar

Зочин 2021-12-24 66.181.161.39

Аштай юу даа. Манай удирдчидын дэргэд бол ёстой ичмээр хэргээр шоронд хийсэн.

Avatar

Иргэн 2021-12-24 202.21.107.69

Байгалийн баялаггүй. Туйлын хоцрогдсон Солонгос улсыг үе дамжин зүтгэж амиа алдаж, шоронд хоригдож хөгжлийн манлайд хүргэсэн Пак-ийн гэр бүл үнэхээр гайхамшигтай. Хуучин эдлэл тавилгатай хуучин байрандаа амьдарч улсаас ямарч давуу эрх эдлээгүй энэ бүсгүй дураар авирлагч гэр бүлийн найзынхаа гайгаар шоронд хоригдсон хүн гэж би ойлгож байгаа. Манай улс төрчид шиг улсаа мөлжиж хөлжсөнгүй. Бат-Үүл шиг гоншигносонгүй. Энхбаяр шиг чихээ бөглөсөнгүй. Чимээгүй л байж байлаа.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.176.235

МАНАЙХААР БОЛ Ч БАРАГ Л ГЭМГҮЙ ХҮН ЮМ БИЛЭЭ Л ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-24 188.32.188.182

Аргагүй л шөрмөстэй аавын охин. Манайхан бол хэд хоноод л 2р эмнэлэгт очоод хэвтчихдэг биз дээ

Avatar

Зочин 2021-12-24 66.181.183.129

Аугаа удирдагч эмэгтэй .Түүнд баяр хүргэж эрүүл энхийг хүсье! Түүний эцэг одоогийн Солонгосыг эдийн засгийн өндөр хөгжилтэй улс болгон хөгжүүлсэн гавъяатай хүн билээ.

Avatar

Зочин 2021-12-24 192.82.85.217

So nuud bas ih hun chanar muutai aaviig ni eejiig ni alchihaad bas gants uldsen ohiniig ni shorond nasaar ni horihoor hiij l baidag

Avatar

mgl 2021-12-24 103.212.118.10

Манай ерөнхийлөгч нар улсаа сүйрүүлчихээд гавьяа байгуулсан аятай суух юм. Та нарыг түүх мартахгүй, гай болсон нь үүрд ард түмнээр хараалгуулна.

Avatar

Зочин 2021-12-24 59.153.114.188

Хөрөнгөтөн нийгэмд хэн ч хилсдэж хохирч болох аюултай гэж бичээд байна.. Их мөнгөтэй,сайн өмгөөлөгчтэй л байхгүй бол чи яаж ч хилсдэж сүйрч болзошгүй.Маш хатуу чанга хуультай..Хэн ч чиний төлөө санаа тавихгүй.Араатнууд амьдардаг нийгэм гэж хэлэх гээд байна. Бид ч мөдхөн яг ийм болох төлөвтэй

Avatar

Зочин 2021-12-24 103.26.195.139

Энэ хүүхний эцэг Пак Жон Хи гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа Өмнөд Солонгосыг эдийн засгийн өндөр хөгжилтэй улс болгон хөгжүүлсэн гавьяатай. Гэтэл түүнийг террористууд буудаж хөнөөсөн. Масс гэдэг хүний ачийг мартдаг зантай учир охиныг нь шоронд хийж бах таваа хангаж байгаа нь энэ. Энэ бүсгүй өөрөө гардаж хэрэг хийгээгүй, харин найз бүсгүй нь хууль бус юм хийсний төлөө энэ хүн ял авсан.

Avatar

Зочин 2021-12-24 103.212.118.10

Гэхдээ энэ хүн буруу хүнийг авч ажиллуулсан нь өөрт нь гай болсон. Иймд бусдад нь сургамж болгох үүднээс ингэж шийтгэж байгаа юм.

Avatar

Зочин 2021-12-24 61.228.219.45

Ардчилсан сонгуулиар сонгогдсон "Анхны эмэгтэй ерөнхийлөгч" байсан шүү сэтгүүлчээ мэдээгээ засаарай!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж