БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

БНСУ: Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин авлигын хэргээр шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлжээ. Энэ талаар Хууль зүйн яамнаас өнөөдөр мэдэгдэв.

Өдгөө 69 настай Пак Гын Хе нь Өмнөд Солонгосын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч байсан. Түүнийг огцруулах тухай парламентын саналыг Үндсэн хуулийн Цэц дэмжсэнээр 2017 онд албан тушаалаа өгч байв. Тухайн үед “Samsung Electronics” тэргүүтэй аж үйлдвэрийн компаниудтай холбогдсон хэргээр түүнийг буруутгаж шоронд хорьсон. Тодруулбал, томоохон компаниудаас олон тэрбум вон авахын тулд тохиролцоо хийсэн гэж буруутгагдаж байжээ. Түүнийг гэр бүлдээ туслах, өөрийн эзэмшдэг ашгийн бус сангуудуудыг санхүүжүүлэх зорилгоор авлига авсан гэж үзсэн юм.

Өмнөд Солонгосын дээд шүүхээс түүнд 20 жилийн хорих ял заажээ. Харин ирэх оны нэгдүгээр сард уг ялын тогтоолыг цуцалж, түүнд өршөөл үзүүлэхээр болов.

Харин авлигын хэргээр хоригдож буй Пакийн өмнөх дарга Ли Мён Бакын хувьд өршөөлд хамрагдаж чадсангүй.

Консерватив гол сөрөг хүчин болох Ардын хүч намын олон дэмжигчид болон улстөрчид гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Пак Гын Хед өршөөл үзүүлэхийг шаардсанаар дээрх шийдвэр гарсан байна.

Сөрөг хүчний хууль тогтоогчид Пакыг шоронд байхдаа эрүүл мэндийн асуудалтай байсан, тэр дундаа мөрөндөө мэс засал хийлгэсэн гэж мэдэгджээ.

Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар Ардчилсан намын тугчин Ли Жэ Мён, Ард түмний хүчнээс нэр дэвшигч Юн Сук Ёол нар үзүүр түрүү булаалдан эн тэнцүү харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Reuters
М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж