Долоож болдог ТВ дэлгэцний анхны загварыг Японы эрдэмтэн зохион бүтээлээ. Уг дэлгэцийг долоосноор зураг дээрх хоолны амтыг мэдэрч болох аж.
Энэ нь “Taste the TV” нэртэй, дэлгэцэн дээр долоож болдог, эрүүл ахуйн шаардлага хангасан хальсан технологи юм.
Уг дэлгэцийг тогооч эсвэл дарс амтлагч нарыг зайнаас сургахад ашиглаж болно. Үнийн хувьд 875 ам.долларын өртөгтэй гэж зохион бүтээгч, Мэйжи их сургуулийн профессор Хомэй Мияашита “Уг дэлгэцийн зохион бүтээсэн гол зорилго бол хүмүүс дэлхийн хаа ч байсан, бүр гэртээ байсан ч, ресторанд хооллож байгаа мэт мэдрэмжийг авах боломжтой болох юм” хэлжээ.
Профессор Мияашита амталж болдог дэлгэцийн технологийг сайжруулж болох бусад боломжуудын талаар үйлдвэрлэгчидтэй ярилцаж байна. Жишээлбэл, хэрэглэгч өөрийн мэдрэмжээр амтыг тааруулах гэх мэт. Ийм төрлийн аппликейшн байвал татаж авч болдог амттай контент бий болно гэж профессор үзэж байна.
Цар тахлын энэ хүнд үед ийм төрлийн технологи нь хүмүүсийг дэлхий ертөнцтэй холбож чадна гэж тэрээр хэлжээ. Нөгөөтэйгүүр зарим хүмүүс цар тахлын үед харин ч тохиромжгүй шийдэл гэж жиргээнд байр сууриа илэрхийлсэн байна.
Профессор Мияашита болон түүний оюутнууд өмнө нь хоолны амтыг улам сайхан болгодог сэрээ гэх мэт амтат технологийг нэвтрүүлж байсан удаатай юм. Тэдгээр технологийн үзүүлэнг сэтгүүлчдэд нэгэн оюутан үзүүлж байжээ. Тэнд нэгэн төхөөрөмж байсан бөгөөд амтат шоколад идмээр байна гээд хэлэхэд төд удалгүй хуванцар дэлгэцэн дээр долоодог амттан бэлэн болж байжээ.