Францад Covid-19 халдварын тоо 91 мянга давжээ | News.MN

Францад Covid-19 халдварын тоо 91 мянга давжээ

Францад Covid-19 халдварын тоо 91 мянга давжээ

Францад Covid-19 халдварын тоо 91 мянга давжээ

Франц улс цар тахлын тав дахь давалгаатай тэмцэж, нас баралтын тоо ч ихэссээр буй энэ үед халдварын тоо 91 мянга давлаа. Ийнхүү Пүрэв гариг тус улсын хувьд үндэсний хэмжээнд хамгийн их халдвар бүртгэгдэж, Covid-19 халдвар анх гарснаас хойшхи хамгийн хүнд өдөр болов.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Оливер Веран хэлэхдээ “Пүрэв гаригт тохиолдлын тоо 88 мянга орчим хүрнэ гэж тооцоолж байсан ч Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 91608 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэжээ.

Гэхдээ энэ долоо хоногт тохиолдлын тоо 100 мянга хүрч болзошгүй гэж аль эртнээс Веран анхааруулж байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд цар тахлын улмаас 179 хүн нас барж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний тоо 3208 болсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.

Гуравдугаар тунг эрчимжүүлснээр цар тахлын тав дахь давалгааг дарж чадна гэж ерөнхийлөгч Эммануэль Макрон найдаж байгаа аж. Засгийн газрын зүгээс цар тахалтай тэмцэх бүх л арга хэмжээг авахаар эрмэлзэж байгаа хэдий ч, ерөнхийлөгчийн хувьд аль болох хатуу хориг хязгаарлалтууд тавихаас зайлсхийсэн байр суурьтай байна.

ЭХ СУРВАЛЖ: Эх сурвалж: Reuters
М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт —— https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж