Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын ялагч өнөөдөр/2021.12.24/ тодорно. Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөнө.
Өнөөдөр 17:00 цагаас Соёлын төв өргөөнд наадмын шалгаруулалт болно.
Хоёрдугаар шатад шалгарсан 25 найрагчийн мэдээлэл:
- Б.Алтанхуяг
- М.Амархүү
- Б.Батсайхан
- М.Баттөмөр
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Б.Болорцэрэн
- Тө.Бямбасүрэн
- Д.Галсансүх
- Д.Гансаруул
- Э.Гантулга
- Б.Жамбалдорж
- Н.Минжинсайхан
- Л.Моломжамц
- Д.Мөнхбат
- Н.Мөнхбаяр
- Ц.Намуундарь
- С.Начин
- В.Нэргүй
- Д.Одгэрэл
- М.Отгонбаяр
- С.Ууганбаяр
- М.Уянсүх
- Б.Чулуунцэцэг
- Б.Эрдэнэ-Очир
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг юм.
Өнгөрсөн жилийн “Болор цом-38” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарч байв.
Холбоотой мэдээ