Бельгийн засгийн газар 2025 он гэхэд хуучирсан долоон цөмийн реакторыг хаах тохиролцоонд хүрлээ.
Доел, Тиханге дахь хоёр үйлдвэрт байрладаг реакторууд удаан хугацааны турш маргаан дагуулсан юм. Тус реакторуудыг аюулгүй байдлын улмаас удаа дараа хааж байжээ.
Засгийн газрын сайд нар олон жилийн маргааныг удаан хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрчээ. Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр зарчмын хувьд хаахаар болсон гэдгийг батлан хэлэв.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, 2045 он гэхэд хоёр үйлдвэрийг аюулгүй болгож, нураах зорилготойгоор 2022 оноос хаалтын ажил эхэлнэ.
“Engie” компаний ажиллуулдаг станцуудын зарим реакторууд 1970-аад оноос хойш ажиллаж байгаа бөгөөд бүс нутгийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ.
Эх сурвалж: BBС news