Баруун Германы “Ahr”-ын хөндийд өнгөрсөн зун үерийн гамшиг нүүрлэж олон айлуудын орон гэргүй болсон. Тэдгээр айлуудад зул сарын гайхамшиг тохиолдож яг баярын үетэй зэрэгцэн хандивын мөнгөөр бүтсэн бяцхан байшинд нүүж орох боломжтой болсон аж.
Үерийн үеэр 180 гаруй хүн нас барж, олон арван байшин, автозам, төмөр зам, гүүр нурсан байна. Тэд хуучирч муудсан байшингаа засч сэлбэнгээ хандивын бяцхан байшинд орох ээлжээ хүлээж байсан. Үерийн улмаас “Ahr” гол эргээ хальж, айлуудын шалыг давж орж иржээ.
Үерт нэрвэгдсэн хүмүүс наад зах нь хоёрдугаар сард л шинэ байшиндаа орно гэж бодож байтал гайхамшиг тохиов. Өнгөрсөн долоо хоногт тэдэн рүү утасдаж, аль хэдийн байшин бэлэн болсон сайхан мэдээг дуулгасан байна.
Германд сүүлийн 60 жил тохиолдоогүй эл аймшигт үерт нэрвэгдсэн хүмүүсийн нэг болох Франциска Хилберат саяхныг хүртэл найз нөхөд, төрөл садангийнхаа гэрээр хоног төөрүүлж явжээ. “Энэ жил зул сарын баяр тэмдэглэнэ гэж огт бодоогүй байсан. Шинэ байшиндаа орох болсон тул бушуухан гацуур олж аваад чимэглэнэ” гэж Хилберат хэлжээ.
Германы засгийн газар үерт автсан бүс нутгуудад зориулж 30 тэрбум евро төсөвлөсөн байна. Гэтэл иргэдийн санаачилгаар нэмэлтээр олон сая евро цугларчээ. Тийм ч учраас энэхүү хандивын мөнгөөр хүйтний эрч чангарч, үерийн улмаас олон айл өрх тог цахилгаангүй болоод буй энэ үед бяцхан байшингуудыг босгож чадав.
Тус бүр нь 30 ам метр хэмжээтэй 25 жижиг байшин одоогоор бэлэн болоод байна. Байшинд унтлагын, угаалгын, гал тогооны гээд хэрэгцээтэй бүх өрөөг шийдэж өгсөн. Түүгээр ч зогсохгүй орны даавуу, данх, кофе чанагч хүртэл бий ажээ.
Зочин 2021-12-24 111.220.50.43
Бүхэл бүтэн улсаараа бүтэн жилийн турш чармайж бас дээрээс нь хандив цуглуулж байж 25 жижиг байшин босгожээ! Энэ мэдээж сайн сайхан үйлс мөн!!! Дэлхийн супер7, хөгжингүй7, Баян7, Том7, G7 ,тэргүүн7 гэх зиндаанд ордог Герман улс , хүмүүнлэг ардчилсан капиталист нийгмийн тэргүүлэгч, чирэгч зүтгүүр болсон Герман улс, дэлхийн хамаг л сайн сайханы үлгэр жишээ, барууны амьдралын амьд домог болсон Герман улс гэж бодохоор арай ч гэмээр санагдаад байх юм! Эсвэл би тэнэгтээд бн уу???
Зочин 2021-12-24 95.118.65.102
Ямар ч юманд ганц хөрөнгө биш цаг хугацаа, тэрэнд зохицсон бодлого төлөвлөлт гэдэг бх ёстой л доо. Түүнээс биш үерт автлаа гээд л таарсан хуурай газар гэр босгохдоо биш л дээ.
Зочин 2021-12-24 213.87.149.201
>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-24 139.5.219.47
мундаг бна аа олны хүч