Путин уцаарлаж, Украин үргэлж Ленинийх байсан гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Путин уцаарлаж, Украин үргэлж Ленинийх байсан гэв

Путин уцаарлаж, Украин үргэлж Ленинийх байсан гэв

Владимир Путин хэвлэлийн бага хурал дээрээ Москва болон Украины асуудлаар ярилцаж байхдаа уцаарлаж, хурлыг түр завсарлуулсан байна. Тус хурал нь жил бүр зохиогддог бөгөөд Пүрэв гаригт /2021.12.23/ болжээ.

"Sky News"-ийн сурвалжлагч “Москва аюулгүй байдлын баталгаа өгч, хөрш рүүгээ халдан довтлохгүй гэж амлаж чадах уу?” гэж асуусны дараа Путин гэнэт уцаарлан  "Та биднээс баталгаа шаардаж байна уу? Харин ч та бидэнд баталгаа өгөх ёстой. Нэн даруй. Яг одоо. Мөн энэ талаар хэдэн арван жил ярих хэрэггүй" гэсэн байна.

Түүнийг  хариулт өгч байх үед  Украиныг  хиймэл дагуулаас авсан зургууд, Оросын зэвсэгт хүчний хилийн цэргүүд  нэмэгдэж байгааг харуулсан бөгөөд Оросын батлан хамгаалах яам Крымд их хэмжээний "дайралт хийх" сургуулилтыг хийж буйг харуулж байв.

Москвагийн зэвсгийн хүчээ чангатгаж байгаа нь НАТО-гийн буруу үйлдлүүд, барууны орнуудыг түрэмгийлэлээс болсон гэж үзэж байна. Путин хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ыг хохирогч болж байна гээд "Москваг Украины мөргөлдөөнд татан оруулсан,  “зуучлагч”" гэж НАТО болон барууны орнуудыг хэллээ.

"Тэд биднийг мөргөлдөөнд оролцуулахыг хүсч байгаа, гэхдээ тийм зүйл болохгүй " гэж тэр хэлэв. Түүний үзэж байгаагаар 2014 онд Оросын арми Крымийг эзэлсэн явдал, Кремлийн суртал ухуулга, Оросын салан тусгаарлагчдыг дэмжиж зэвсэг нийлүүлсэн мэдээллүүд Оросыг мөргөлдөөнд оролцогч тал болгосон  гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тиймээс НАТО-г жинхэнэ түрэмгийлэгч гэж буруутгаж, барууны орнууд Оросыг устгахыг үргэлж эрэлхийлсээр ирсэн гэж үзэл бодлоо илэрхийллээ.

"Тэд биднийг хуурсан. Зүгээр л биднийг хуурсан. НАТО-г өргөжүүлэх таван үйл ажиллагааны нэг нь энэ ” гэж тэр хэлэв.

Мөн “Дээрээс нь Кремьл  юу ч хийсэн бай, та үргэлж “санаа зовнилоо” илэрхийлдэг байсан. “Санаа зовнилоо” аваад эндээс зайл. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх болно. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсч байна… Бидний үйл ажиллагаа аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаална. НАТО-г дорнодод цаашид өргөжүүлэхийг  хүлээн зөвшөөрөхгүй  гэдгийг тодорхой хэлсэн. Бид АНУ-д пуужинтай ирсэн хүмүүс биш. Тэд бол яг бидний босгон дээр өөрсдөө ирсэн пуужингууд” гэж тэр хэлэв.

Илт ууртай байсан тэрбээр тусгаар тогтносон Украины үзэл баримтлалд бухимдлаа илэрхийлж, тус улс нь үнэндээ Владимир Ильеч Лениний улс гэсэн байна.

Мөн "Та нар  Украиныг хэн үүсгэснийг санахгүй байна. Владимир Ленин зөвлөлт холбоот улсыг байгуулахдаа Украинийг хамтад нь байгуулсан" гэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ: Daily news
Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
19
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж