Эмнэлэгт хэвтсэн эхийгээ эргэхдээ “Ээждээ хaйртай” гэж цасан дээр бичсэн хүүгийн зургийг Боловсролын сайд нүүр номондоо тавьжээ. Гэтэл бяцхан хүү “й”, “N” үсгийг ялгахгүй байгаа нь бичсэнээс нь илт. Хоёр жилийн хугацаанд “цар тахлыг зайлуулсан баатар”-аар биесээ өргөмжилж, ичгүүр сонжуургүйгээр биесээ шагнаж байсны сүүдэр ийнхүү хүү дээр тусчээ. Түүнтэй адилхан анги дэвшсэн ч 35 үсгээ гүйцэт мэдээгүй, хичээлийн хоцрогдолд орсон хэдэн мянган хүүхэд, тэдний дотор цар тахлаар аав, ээж, ойр дотныхноон алдсан хэд байгаа бол…
САЙДЫН ХҮҮ
Жирийн иргэдийн хүүхэд боловсрох, тоглож наадах эрхээ дөрвөн хананы дунд дөнгөлүүлсэн байхад сайдын хүүхэд гадаадад суралцах сургалтын төлбөрөө хэрэгжихээ больсон тэтгэлэг олгох журмаар, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр болсон “хэрэг” гарсан. Амьдралын боломж тааруу ч сурлага сайтай хэдэн зуун хүүхдийн боломжийг “хулгайлсан” эцэг нь харин тэднээс биш хүүгээсээ уучлалт гуйн, уянгалсан захидал бичиж, түүнийгээ олон нийтэд хандан гарган доромжилсон нь ердөө хэдхэн сарын өмнө. Уг нь тэрбээр хүүгээ байтугай хэдэн арван хүүтэйгээ адилхан хүүгийн сургалтын төлбөрийг гаргаад өгчих бизнестэй нэгэн билээ. Гэвч тэр бусдын боломжийг хулгайлахыг илүүд үзсэн хэрэг.
Тэд хөлжинө, хөгжинө. Бусад нь үгүйрнэ, уруудна. Түүнийхээ хэрээр ялгаа, зааг үүсэн биесээ үзэн ядна. Ангийн ялгааг илтгэх орон сууцны хороолол, хил хязгаар бий болоод эхэлжээ. Уг нь баян байна гэдэг энэ нийгэмд илүү хөдөлмөрлөснийг илтгэх ёстой адил дийлэнх нь төсвөөс, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж, тендер будилуулж хөлжсөн болохоор чинээлэг хүнийг үзэн ядах сэтгэхүй үйлчлээд эхэлчихлээ. Яана аа!
САЙД АСНЫ АЛБАН ТУШААЛ “ӨВЛҮҮЛЭХ” САНААЧИЛГА
Боловсролын сайдаар ажиллаж байсан нөхөр төрийн албанд гадаадын шилдэг 20-д эрэмбэлэгдсэн сургуульд төгссөн хүнийг ямарч сонгон шалгаруулалтгүйгээр, ажилласан жил, туршлагыг харгалзахгүйгээр албан тушаалд томилдог байх хуулийн төсөл боловсруулчихсан батлуулах гэж явна. Төрийн албанд танил талаас илүүтэй чадалтай, гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсийг авах гээд байгаа юм биш үү гэвэл уучлаарай.
Хүүгээсээ уучлалт гуйсан сайд шиг төрийн шимэгчдийн хүүхдүүд хэзээ төрийн зардлаар сураад, төгсөөд ирчихсэн хэрэг. Тэдэнд төрийг зайдагнуулахаар хуульд өөрчлөлт оруулах замаар замыг засах гэж байна гэвэл илүү үнэнд ойртоно.
ХҮҮГЭЭ ГЭСЭН ЭЦГҮҮД
"Эрдэнэт" үйлдвэрт хүү нь шахаа хийснийг насаараа сайд хийсэн нөхөр “Эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн” гэж хээв нэг хэлж, зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж суусан нь хэдхэн жилийн өмнө. Түүгээр зогсохгүй Австралид суух Элчин сайдаар томилохоор болсоныг мэдээгүй явдаг хариуцлагагүй эцгийн дүр эсгэгч билээ, тэр. Цар тахлын эхэн үед тусгай үүргийн нислэгт багтаж чадахгүй жирэмсэн эмэгтэй цементэн шал дээр хоног төөрүүлэн уйлж байхад эв эрүүл, сав саруул хүүгээ ичгүйргүйгээр нислэгт хамруулсан бас нэгэн сайд УОК-ыг толгойлж л байлаа. Тийм том албан тушаалтан хүүгээ гэсэн сэтгэлийг нь ойлгож болох ч жирэмсэн эмэгтэйн суудлыг булаасан гэхээр зэвүүцмээр. Ер нь ийм тохиолдлыг бид бишгүй л харсан. Бас олон олон эцгээ эцсийн замд үдэж чадахгүй хоригдсон хүүхдүүд нь цурхиран уйлж байхад улаан бүсээр сайдын эхнэр дураараа орж гарахыг ч мэдсэн.
БАС НЭГЭН ХҮҮ
Авлигалын загалмайлсан эцэг гэж нэгэн цагт цоллуулж явсан эцэг өөрийнхөө оронд хүүгээ нөхөн сонгуулиар УИХ-д дэвшүүлж, бас өөрийн “өргөмөл” хөвгүүдийг МАН-ын бага хурлын гишүүн болгосныхоо хариуд өрх тусгаарласан “гэрээ” буулгав. Энэ хүүд монголчууд ямар өртэй, түүнийг хэрхэн яаж төлөхийг хожим харах биз ээ. Төрийн тэргүүнд байсан өөр нэгэн хүний хүүхэд хар тамхины хэрэгт орооцолдсон ч ямар хэрэг хүлээлгүй өнгөрсөн. Монголд аавын хүүг алагчилж үздэг явдал улам бүр газар авсаар буй нь иргэдийн уур, ундууцлыг ихэд төрүүлэх болжээ.
БИДНИЙ ХҮҮ
Хөөрхий минь, бидний үрсэд тэд сардаа 100 мянган төгрөг тараадаг болсон. Гэхдээ энэ мөнгийг хувиасаа өгөөгүй. Хуруу хумсаа хугалах шахан зүтгэж байгаа нэг хэсгээс нь хураасан мөнгөө өөрсдөө өгсөн мэт аяглаж буй. Он гарахаар зогсоох тухай ярьж байсан ч үргэлжлүүлэх ч эхний зургаан сард 100 мянган төгрөг, харин түүнээс хойш 50 мянгыг нь бэлнээр, 50 мянгыг нь данс нээн банкинд хадгалуулах юм. Яагаад гэвэл, архичин, амьдралаа аваад явчих чадваргүй, хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг болохоор тэр. Тиймээс банкийг дэмжин хадгалуулах нь илүү зохистой. Тэгж байтал бас нэгэн хүү, эсвэл У-гаар эхэлсэн охин нь уу, авгай нь уу зээлээд замхруулахыг хэн мэдлээ. Чадалгүй, чансаагүй, арчаагүй, авлигагүй, албан тушаалгүй аав, ээжтэй үрсийн минь хэлтгий заяа юу?
ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ ХҮҮ БА УЛААН ДЭЭЛТЭЙ ХҮҮ
Цэнхэр дээлтэй хүү байв. Цээжээ дэлдэж байгаад бонд босгоод өмнөх 90 жилд холбож чадаагүй аймгуудын төвийг нийслэлтэй авто замаар холбов. Харин улаан дээлт үүнийг өр гэж өдөр шөнөгүй сэрхрүүлсэн агаад “Та минь ээ, төрсөн хүүхэд чинь дааж давшгүй өртэй төрж байна” гэхээ мартсангүй. Цэнхэр дээлтийг хуугаар хөөгөөд явуулав. Оронд нь гарч ирсэн улаан дээлтүүд “өр” гээд байсан бондоо өөрсдөө үргэлжлүүлэн авав. Цэнхэр дээлтийн үед тавьсан өр 21,6 тэрбум ам.доллар байсан бол улаан дээлтүүд гарснаас нэмэгдсээр энэ оны эхний хагасын байдлаар 33 тэрбум ам.доллар болон талийжээ. Тэд дахиад 3 жил засаглах чилийсэн хугацаа хүлээж байна. Цэнхэр дээлтүүд хоорондоо түнжин хагарч, тарж бутраад юун бусдыг бодох. Амьд үлдвэл зол болжээ.
БОНДЫН ХҮҮ
Бондын хүү гэж өдрөөр өсдөг бузгай хүү байх. Өдөр өнгөрөх тусам өсөн томорсоор буй тэр хүүг монголчууд дийлэхээ нэгэнт өнгөрөв бололтой. Өсөлтийг нь удаашруулах "тариа" хийлгэсэн л гээд буй. Гэвч олшроод байдаг. Тиймээс энэ хүүг өөр хүүгээр даруулж авахаар дахиад өрөнд орж, зээлийн хүү гээчийг авчрах санал гарган амьтнаас царай алдаж, УИХ-аар хэлэлцэж байна. Хүү гэсээр хаана хүрч хамраараа газар хатган унахыг бүү мэд.
Үртэй хүн үхдэггүй бол хүүтэй хүмүүс хөгждөггүй бололтой. Хүний хүү хүрэн бөөртэй гэдэг. Төрд хэний хүү нар байна аа.
ХҮРЭЭНИЙ БУЗРЫГ УУДАЛБАЛ ДАЛАЙ…
Бизнесмэнүүд мөнгө хаяж үхэн хатан тэмүүлдэг, зээлээд хамаагүй төлбөр барьж өгч төрийн алба руу зүтгээд буйн цаана амар хялбар аргаар ахуй амьдралаа өөд нь татчихдаг. Авлигаар баясан ч асуудалд ордоггүй гажиг тогтолцоо үйлчлээд удсан болохоор бүгд л тийшээ зүтгэж байна. Ямар сайндаа л авлигатай тэмцэх газрын ажилтан нь их хэмжээний алт хууль бусаар хэрэгт орооцолдох вэ дээ. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэдэг шиг энэ мэтээр түмний төлөө ажиллана гэж төрд гараад өөрсдийн үр төлөө өөд нь татаж, өрөөл бусдыг хохироодог өөдгүй амьтад төрийг хэдэн мянгаараа зайдагнаж байна.
…Гэвч Шатар дуусахад ноён, хүү нь хамаагүй нэг хайрцагт ордог байх аа. Үйлийн үр үнэхээр байдаг билээ.
Зочин 2021-12-24 66.181.160.84
МАН-ыг устгаагүй цагт Монгол өөдлөхгүй.
Зочин 2021-12-24 64.119.26.141
Их тэнэг хүмүүс дэндүү дээшээ дэвшсний хар гай .аймаар тэнэг хүмүүсээр дүүрсээн
Зочин 2021-12-24 79.95.127.74
Би бага ангийн хүүхдүүдэд гадаад хэл заахыг хориглох талаар хэлээд их удлаа. Дэлхийн ихэнх улс ерөнхий боловсролын сургуулийн бага ангид гадаад хэлний хичээл ордоггүй юм билээ. Дунд ангиас нь өөрсдөө яамнаас гаргасан зааврын дагуу сонгосон ангидаа орж суралцдаг. Сайн дарга нар минь нэгийг бодоорой.
Зочин 2021-12-24 202.9.46.53
Их хуралд бас нэг дагавар хүүтэй нөхөр сууж байгаа ш дээ. "Эхнэрийн маань дагавар хүүхэд байгаа юм" гээд яриад сууж байгаа. Дамдинням гэж турсага…
Зочин 2021-12-24 79.95.127.74
Энд хүүхэд хэнийх байх нь ямар хамаа байна. Чи үхчихвэл эхнэр чинь хүнтэй сууна. Харин эхнэр чинь чамайг хаях юм уу тэнгэрт задарвал бас чи хүүхэдтэй хүнтэй л сууна. Чамд онгон охин олдохгүй. Гөхшин учраас бас ядуу царай муутай учир
Зочин 2021-12-24 213.87.149.201
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Самбуу 2021-12-24 192.82.72.177
Энэ бичиж байгаа чинь МИНИЙ ХҮҮ шүүдээ.
Зочин 2021-12-24 66.181.161.38
eebiigiin hiisen ajil,mongoliig buruu bolgoson
Галбадрах 2021-12-24 202.9.40.104
Үнэхээр онож хэлжээ. Усны эх нь булингартай бол адаг булингартай. Бардам хэлэхэд булингатай нөхөд удирдөж байгаа учраас энэ нэг хэсэгтээ засрахгүй.
ард түмэн 2021-12-24 59.153.112.191
нямдорж өвгөн тэтгэвэртээ гарах нас нь болцон биз дээ яасан албан тушаалд дуртайм бээ нээрээ эрдэнэтэд аймаар шахаа хийсэн ш дээ тэрийгэ маш зөв мэтээр ичихгүй яриад бсан үнэн хөгийн өвгөн шүү
Зочин 2021-12-24 1.230.76.219
Тэнэг мангуу юмнууд өнөдр албан тушаалд их орсон . улс сүйрүүлж байна яанаа
Зочин 2021-12-24 82.144.201.2
Хурандаа цолтой нэг нөхөр хүүтэйгээ хамт найзындаа иржээ. Найз нь яасан сайхан хүүтэй юмб,ирээдүйд генерал болох байх гэсэн чинь, хүүгийн аав генерал болж чадахгүй гэж, яагаад гэсэн чинь манай дарга чинь хүүтэй шүү дээ гэжээ..ккккккк
Зочин 2021-12-24 202.21.107.85
Капитализмдаа тавтай морил болж байгаа байхгүй юу даа. Тэгж байгаад улаан хувьсгалч Дорж гуай төрөх л байлгүй.
Ард 2021-12-24 122.201.24.96
Писдаануудыг үр бумаар нь төрд бүү ойртуулж шийтгэ
Зочин 2021-12-24 202.126.88.186
AN iin zahialgat medee, AN iin hogiin website. Ta nar t malnuudaa uyangiin hailal bichhees uur ed shid alga uu malnuudaa?!
Zochin 2021-12-24 202.55.188.35
Uneng bichsim bishu. Bodit baidal iim l bn shd. Bi lav mongold amidarch bgada, iim niigemd usuj tornij baigaadaa gutarch bn.
Зочин 2021-12-24 66.181.185.208
МАНгасууд
Равдан 2021-12-24 103.26.195.226
Энхтүвшин гэгч шуналын тулам Хүүгээ надаадад үнэгүй ёургаад лэл сайд болгоод зогсохгүй дүү Б.Билгүүн гэгч авилгачийг Стандартын газрын даргад шахжээ Энэ ариун явдал мөн үү???
Зочин 2021-12-24 64.119.20.50
Равдан ч гэх шиг.яаж дуусахаа мэдэх үү
Зочин 2021-12-24 202.9.40.3
Энэ бол капитализмын ёс суртахуун юм. Капитализмд энэ байтугай аймаар үйлдэл гарна. 1990 оны ардчилал ялснаас хйош нийгэмд янз бүрийн үйлдэл гарч түүнийгээ хүний эрх гэдгээр зөвтгөж ирсний гай гарч байна. намаараа талцаж муу муухай болгоныг өөгшүүлж, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг байдал нь ийм юманд хүргэж байна. Нийгмийн ёс суртахуун ийм л болсон.
Зочин 2021-12-24 202.131.225.150
Монголд бас нэгэн ХҮҮ төрсөн нь "эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй 34%-ийн зохиомол ХҮҮ" энэ хүүгийн эцэг эх нь хэн ч юм яахаар ч цайруулж тэглэдэг юм мэдэж байгаа юм алга оо.
Зочин 2021-12-24 202.126.88.44
Өөрийнхөө буруу зан үйлийг үр хүүхдэдээ зааж өвлүүлнэ гэдэг мөн ч мунхаг эцэг ээ
Зочин 2021-12-24 192.82.81.101
ААВ ХҮНИЙ ҮРЭЭ ХҮҮХДЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХ БАЙСАН Ч БАС ЕС ЗҮЙ ГЭДЭГ ЮМ БАЙХ ЕСТОЙ.НЭГЭН ХҮҮГҮҮДИЙН ТУХАЙ ҮНЭН БИЧСЭН БАЙНА.ААВ НЬ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙСАН ГЭЭД ХҮҮДЭЭ ТӨРД ШАХАА ХИЙХИЙГ ЗААДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ.ДАРГА ААВ ХҮҮГЭЭ ГАДААДЫН СУРГУУЛЬД ТӨРИЙН ЗАРДЛААР СУРГАЖ БОЛОХГҮЙ ЭЭ.ТӨРИЙН АЛБЫГ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР БАРЬЦААЛЖ ЧАДВАРГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ТӨРД НАСААРАА ҮЕ УДМААРАА ХААН НОЕН ЗАЛГАМЖЛАН СУУНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ.
Зочин 2021-12-24 150.129.142.211
Dajgui l bichdeg huu yum
Зочин 2021-12-24 66.181.186.26
МАШ БУРУУ ХАНДЛАГАТАЙ НӨХӨР ҮҮНИЙГ БИЧЖЭЭ. Төрд аав нь алба хашсаны төлөө хүүд нь зээл өгөхгүй, аав чинь дарга байсан тул сонгуульд нэр дэвшиж болохгүй, аав ээж чинь УИХ-ын гишүүн тул төрийн албанд орж мэргэжилтэн ч хийж болохгүй гэх мэтээр. Энэ нөхөр маргааш хүний эрх ярина даа.
Үл таалагч-1 2021-12-24 66.181.182.243
Энэ бол манай нийгмийн өнөөдрийн дүр зураг. "Би" илүү шүү гэдгээ жинхэнэ утгаар нь харуулдаг нь цөөн, тэд бол шударгаар хүч хөдөлмөрөө зориулдаг. Харин баян тарганаа, өмч хөрөнгөө гайхуулж сайрхдаг нь улсаа дээрэмдсэн хэсэг луйварчдын бүлэглэл өөрсдийгөө "элит" нтр гэж сүржигнэн зарлаад л хөөрцөглөж ард түмнээ тохуурдаг нь нууц биш. Тэд мөнгөөр зодож албан тушаалд очдог, аль ашигтай болгоныг өөрсдийн болгодог, хүч чадал муутайг татан унагаана бас байгалаа сүйтгэдэг.
Би 2021-12-24 70.93.178.224
Бас нэг шинэ төрлийн хүүхдийр ялгаварлан гадархаж бгаа хэлбэр нь төрсөн эцэг эхээр нь доромжлох сайд албахд улсын их хуралд сонгогдсоw хүмүүсийн хүүхдийг эцэг эхий нь зүсэн бүрээр доромжилж тэдний хүүхдүүд сурлагаар шалгараад ч сайдын. Их хурлын гишүүний хүүхэд болж төрснийхээ төлөө эрхээ хасуулдаг эцэг эхтэйгээ хамт доромжлуулдаг их хурлын гишүүд өндөр албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд болж төрснөөрөө хавчин гадуурхагддаг энэ шударга ёс уу
Зочин 2021-12-24 64.119.29.144
Бизнесмэнүүд мөнгө хаяж үхэн хатан тэмүүлдэг, зээлээд хамаагүй төлбөр барьж өгч төрийн алба руу зүтгээд буйн цаана амар хялбар аргаар ахуй амьдралаа өөд нь татчихдаг. Авлигаар баясан ч асуудалд ордоггүй гажиг тогтолцоо үйлчлээд удсан болохоор бүгд л тийшээ зүтгэж байна. Ямар сайндаа л авлигатай тэмцэх газрын ажилтан нь их хэмжээний алт хууль бусаар хэрэгт орооцолдох вэ дээ. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэдэг шиг энэ мэтээр түмний төлөө ажиллана гэж төрд гараад өөрсдийн үр төлөө өөд нь
Tooroi 2021-12-24 64.119.16.65
Болж байна
Сор 2021-12-24 202.126.89.41
Эбола ам баваандаа сайн, толгойг бол угаанаа л гэнэ. Угтаа бол адилхан пад хар хэрээ шүү дэ
Уншигч 2021-12-24 66.181.188.215
Тун сайн болжээ, бичээд тэрлээд байгаарай. Амжилт. Аа бас улаан бүсэд хэний хүү охины, аав ээжийн амьсгалын аппаратыг салгаж шхүүлж, хэн гэгч ноёны аав ээж хүү охинд залгаж амьдруулж байсан бол ёстой тэнгэр мэдэх хэрэг шүү.
GUZEET 2021-12-24 202.21.110.94
ГАЙГҮЙ САЙН ТЭРЛЭДЭГ ХҮҮ БӨЛГӨӨ…………….
Иргэн 2021-12-24 66.181.169.162
Зөв зүйл бичжээ.
Зочин 2021-12-24 202.21.99.52
Bichsen ni ene bolohoos iim bolood udaj baigaag bugd l medej baigaa. Turiin ajliig iimerkhuu tuvshind hurgesen nuhduud unakhdaa ikh l changa unah baihdaa.
Зочин 2021-12-24 202.21.111.218
Дажгүй шүү
Зочин 2021-12-24 202.9.40.231
Жишээ нь чиний өмөөрөөд үхдэг Рио Тинтогийн оргүй хоосноос гаргаж хүү, хүүгийн хүү бол Монгол Улсыг сөхрүүлж байгаа даа. Одоо тэр оргүй хоосноос бий болсон өрийг тэглэх гээд байгаа. Удахгүй дахиад оргүй хоосноос өр, хүү, хүүгийн хүү босгоод ирнэ.
Зочин 2021-12-24 66.181.177.144
Sedev ni zuv ch gants hun ru chiglesen ni taalagdsangui. Jishe olon bn. Shyyd bicheech.
Зочин 2021-12-24 192.82.71.91
браво сайхан бичжээ