ТОДРУУЛГА: Улаанбаатарт өнөө шөнө 39 градус хүртэл хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

ТОДРУУЛГА: Улаанбаатарт өнөө шөнө 39 градус хүртэл хүйтэрнэ

ТОДРУУЛГА: Улаанбаатарт өнөө шөнө 39 градус хүртэл хүйтэрнэ

Жавар тачигнаж, идэр ес эхэлжээ. Хүйтний эрч  чангарч ихэнх нутгаар шөнөдөө 32-37 градус хүртэл хүйтэрч, явган шуурга шуурах төлөвтэй байна. Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор  35-37 градус хүрсэн бол  бусад хэсгээр 27-29 хэмийн хүйтэн хоножээ. Мөн өнөөдөр өдөртөө 20 градус, шөнөдөө 37 градус хүртэл хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус газраас энэ сарын 28 хүртэлх урьдчилсан цаг агаарын төлөвийг гаргажээ. Энэ талаар цаг уурч О.Өнөртуулаас тодруулав.


Цаг агаарын урьдчилсан мэдээллээр нийслэлд 37 градус хүртэл хүйтрэх нь. Ойрын өдрүүдэд хүйтэн байх уу?

-Сүүлийн хоёр хоногт /2021.12.23-24/ хүйтний эрч чангарч байна. Улаанбаатарт өнгөрсөн шөнө Яармаг, Сонгинохайрхан, Туул голын хөндийгөөр 35-37 градус хүрсэн бол хотын төвөөр 27-29 градусын хүйтэн байсан. Өдөртөө дунджаар 24-27 градус байгаа юм. Мөн өнөөдөр Туул голын хөнийгөөр шөнөлөө 37-39 градус, хотын төв хэсгээр 27 градус хүртэл хүйтэрнэ. Энэ  сарын 26-наас хүйтний эрч суларч өдөртөө 5-7 градусаар дулаарна. Харин шөнөдөө хүйтний эрч сулрахгүй.

-Хөдөө  орон нутагт хүйтний эрч хэр зэрэг чангарах вэ. Цас орох уу?

Энэ сарын 28 хүртэл ихэнх нутгаар цас орохгүй. Гэхдээ  хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус,  өдөртөө 26-31 градус хүрнэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын сав газраар /Хараа, Ерөөл, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий/ шөнөдөө 32-37, өдөртөө 22-26 градус хүйтэн байна. Мөн говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25, өдөртөө 11-16 градус хүрнэ. Бусад нутгаар шөнөдөө 26-31, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.  Түүнчлэн Алтай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхины хурд говь тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэх  төлөвтэй байна.

Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргасан уу?

-Бидний зүгээс олон нийт, малчид, тээвэрчдэд хүйтний эрч чангарахыг анхааруулж байгаа. Орон нутагт  зорчих иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай зам гүүрээр зорчихыг зөвлөе. Учир нь шуурганд зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй гэлээ.

НЭГДҮГЭЭР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сар олон жилийн дунджаас илүү дулаарчээ.  Энэ талаар ЦУОШГ-ын Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсээс “Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас 2-5 градусаар хүйтэрсэн бол энэ жил 4-6 градусаар дулаарч байна” гэлээ. Цас орохыг хүлээсэн, догдлол дүүрэн арванхоёрдугаар сар шувтарч, шинэ он гарахад долоо хоног үлджээ. Сарын сүүлчээр хүйтний эрч эрс чангарах болсныг Сибирийн хүйтэн агаартай холбон тайлбарласан. Энэ тухай тус хэлтсийн холбогдох албаны мэргэжилтэн “Энэ жилийн арванхоёрдугаар асар олон жилийн дунджаас 5 градусаар дулаан байна. Гэхдээ сүүлийн сүүлийн хоёр өдөр хүйтний эрч чангарч байгаа нь  ОХУ-ын Сибирийн хүйтэн агаарын урсгал  Монголд нөлөөлж байгаатай байгаатай холбоотой” гэх тайлбар өгөв. Мөн ирэх  оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нутгийн баруун, зүүн өмнөд хэсэг, говийн бүс нутгаар олон жилийн дундаж орчим байх нь. Харин бусад хэсгээр дулаарах төлөвтэй байгааг Одоогоор цагаан сарын үеэр цаг агаарын урьдчилсан төлөв бүүхэл таамаг ч гараагүй байгаа аж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж