Халдвараас хамгаалах хаалт ХӨСҮТ-д хандивлалаа | News.MN

Халдвараас хамгаалах хаалт ХӨСҮТ-д хандивлалаа

Халдвараас хамгаалах хаалт ХӨСҮТ-д хандивлалаа

Халдвараас хамгаалах хаалт ХӨСҮТ-д хандивлалаа

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар Тайваний засгийн газар болон "Ци Жи буяны сан" ТББ-ын нэрийн өмнөөс Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д халдвараас хамгаалах хаалт хандивлалаа.

Нийт 200 ширхэг хаалт хандивлаж байгаа бөгөөд халдвараас хамгаалах хаалтны тусламжтайгаар өвчтөн хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж буй эмнэлгийн яаралтай тусламжийн эмч ажилтнуудыг халдвараас бүрэн хамгаалах боломжтой аж.

Халдвараас хамгаалах хаалтыг Тайваний Хуа Лиэнь хотын Ци Жи эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч зохион бүтээсэн бөгөөд өвчтөнг эмнэлэгт хүргэхээс өмнө эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх явцад ашиглахад нэн тохиромжтой юм байна. Тус халдвараас хамгаалах хаалттай амьсгалын аппарат шууд залгах боломжтой ба ашиглах явцад эмнэлгийн ажилтнууд өвчтөнд шаардлагатай анхны тусламж үзүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүе:

-Өнөөдөр Тайванийн засгийн газар болон "Ци Жи буяны сан" ТББ-аас хамгаалах хаалтыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгч байна. Энэ хаалтны бүтэц маш энгийн, ашиглахад амар хялбар бөгөөд дамнуурга эсвэл түргэн тусламжийн түрдэг орон дээр ашиглах боломжтой. Анхандаа энэхүү хаалтыг давтан хэрэглэснээс үүдэн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг удаа хэрэглэх зориулалттай загвараар бүтээсэн боловч дахин ашиглах боломжтой материалаар хийж эхэлсэн. Ингэснээр ариутгаж, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин ашиглах боломжтой төдийгүй байгаль орчныг хамгаалах ч ач холбогдолтой юм.

Цар тахал дэгдсэнээс хойш Тайваний Засгийн газраас 500 мянган ам.доллар бүхий халдвар хамгаалалтын хэрэгсэл Монгол Улсад хандивласан. Тусгаарлалтын бүсэд ашиглах халдвар хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг хэрэгсэл нь зайлшгүй шаардлагатай хэрэгсэл. Тиймээс цаашид ч шаардлагатай үед хэзээд туслахад бэлэн байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Билэгтсайхан:

-Тайваний Засгийн газартай бид хэд хэдэн чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагчдаа урт болон богино хугацааны сургалтад хамруулдаг. Хоёрдугаарт, тандалт хариу арга хэмжээний чиглэлээр Тайваны өвчний хяналт шинжилгээний төвтэй хамтарч ажилалж байна. Түүнчлэн эмнэлгийн мэдээлэл технологийн алба, цахим бүртгэлийн ажилтнууд онлайн сургалтад хамрагдаад байна. Өнгөрсөн онд 400 мянган ам.долларын эмнэлгийн хэрэгсэл, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг мөн хандивласанд талархаж байна.

 

 

Одоогийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн тархалт удааширч байгаа ч гэртээ эмчлүүлж буй COVID-19 болон бусад халдварт өвчтэй өвчтнүүдийн биеийн байдал муудвал яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай тохиолдолд тайваньчуудын зохион бүтээсэн халдвараас хамгаалах хаалтыг ашиглах боломжтой аж. Энэ удаад Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Тайваниас 100 ширхэгийг худалдан авсан бөгөөд "Ци Жи буяны сан" ТББ-ын зүгээс 100 ширхэгийг хандивлаж, онгоцоор тээвэрлэн авчирсан байна. Энэ нь “Тайвань тусалж чадна” буюу Taiwan Can Help үзэл санаа болон Тайвань Монголын нөхөрлөлийн бас нэгэн илрэл болж чадсан гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-24 103.80.210.183

хөөрхий зайлуул 2 3 жил болж байхад байхгүй байсан юм уу? нөгөө олон мянган тэрбумыг хатан ээж хусчихсан нь үнэн юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж