"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл" | News.MN

"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар ярилцлаа.


-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө яагаад чухал вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эрх, эрх чөлөө гэж хоёр зүйл тусгагддаг. Эрхийг хуулиар хязгаарлаж болдог бол эрх чөлөөг хуулиар хязгаарласан ч болдоггүй зүйл. Жишээлбэл, амьсгалж болохгүй гэлээ. Тэгсэн ч хүн амьдрахын тулд яаж ийж байгаад л амьсгална. Шийтгэнэ гэсэн ч амьсгална. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол яг үүнтэй ижил хүн бүхэнд байдаг ардчиллын гол амин сүнс. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьж цагдсан ч айлгүй тэмцсээр амь насаа алдах тохиолдол ч гадаадын улс оронд цөөнгүй бий. Чилид цэргийн эргэлт гарахад алдарт яруу найрагч, хөгжимчин Виктор Хара эрх чөлөөний бэлэг тэмдэг болоод дуулаад байсан. Барьж хорьсон ч дуулсаар байсан учир гарыг нь тайрсан. Гэсэн ч тэр хүн дуулсаар амиа алдсан. Энэ мэт жишээ байсаар ирсэн. Сэтгүүлчдийн хувьд ч мөн ялгаагүй эрх чөлөөний тайлан илтгэл дээр олон сэтгүүлч амиа алдсан тухай өгүүлсэн. Гэтэл Монгол Улсад Covid-19-өөс шалтгаалж хүний эрх чөлөөг хорьж байгаа нь утгагүй асуудал. Нэг хүн бусдын амар тайван байдлыг алдагдуулсан бол хариуцлага хүлээх нь мэдээж хэрэг.

Гэтэл нэг хэсэг нь тэнд эмх замбараагүй цуглаан зохион байгуулж олон хүн цуглуулахад хариуцлага тооцоогүй байж хэсэг хүн халдвар хамгаалалтын дэглэм бариад  жагсаж байхад нь албадан тарааж, торгож байгаа нь утгагүй.

Надад хандаж хуулийн туслалцаа хүсч байсан нэг хүний кейс байна. Тэр хүн маргааш талбай дээр цуглаж, үзэл бодлоо илэрхийлье гэж цахим хуудастаа бичээд маргааш нь очиход хэн ч байгаагүй. Хүмүүс цуглаагүй байхад тухайн залууг баривчлаад аваад явчихсан байх жишээтэй. Монгол Улс Үндсэн хуульд тусгасныхаа дагуу хүмүүнлэг, ардчилсан улсыг байгуулна гэж байгаа бол ямар ч тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, боож, хорихгүй байх хэрэгтэй.

-Тэгвэл хэсэг хүнд хууль үйлчлэхгүй байхад өөр бүлэгт нь хууль илүү үйлчилж торгуулж, шийтгүүлж байна. Үүний буруутан нь Зөрчлийн хууль учраас өөрчлөлт оруулах хэрэгтэй гэгээд буй. Та хуульч хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?

-Зөрчлийн хууль гэхээр хүмүүс хэдхэн зүйл, заалттай мэтээр ойлгоод байдаг. Үнэндээ тус хуулиар 300 гаруй хуулийг хамгаалдаг. Тэр хуулиудад юу байдаг вэ? гэхээр хориглох заалтууд бий. Тэдгээр хориглосон зүйлийг хийгээд байвал зөрчил гаргасан гэж үзээд хариуцлага тооцохоос өөр аргагүй. Тиймээс Зөрчлийн хуулийг биш тухайн хуульд нь тусгасан хориглох заалтыг болиулах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангуулж буй Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн хориглосон заалтыг л авчих юм бол зөрчил гаргасанд тооцож торгуулахгүй байх боломжтой.

Хүмүүсийн хэлээд байгаа гол зүйл бол яагаад ялгавартай хандсан тухай. Сүхбаатарын талбай дээр тайван цуглаан зохион байгуулах битгий хэл, олон нийтийг хамарсан шоу хийгээд байхад яагаад ижил хариуцлага тооцохгүй байна. Ингэж ялгавартай хандаж болохгүй шүү дээ.

Шударга ёсны зарчмаар хуульд хориглосон заалт байвал тэр хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Хэн нэгэнд илүү давуу байдлаар үйлчилж болохгүй.

-Өнөөдөр талбай дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 2-3 удаа торгуулаад шантарч байна. Тэгвэл Үндсэн хуульд тусгасан эрх чөлөөг хэрхэн хангах ёстой вэ?

-Зөрчлийн хуулийн гол зорилго бол торгох. Зөрчлийг давтан гаргахгүй байх хүртэл нь торгох зорилготой. Согтуугаар жолоо барьсаар байвал дахин барихгүй хүртэл нь торгоно гэсэн үг. Ингэснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас  болоод эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлнэ.

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх л ёстой. Аль нэг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг хэсэгт нь давуу байдал олгоод байвал ардчилсан нийгэм мөхнө.

Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиас зөвшөөрөл авч жагсахыг хасчихвал хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тухайлбал, иргэд Сүхбаатар дүүргийн Засаг даргыг огцруулах хүсэлт тавьж, жагсаал хийхдээ өөрөөс нь зөвшөөрөл авах нь утгагүй. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Тэгэхлээр хүн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хэн нэгнээс зөвшөөрөл авахаа больж мэдэгддэг байх нь зөв. Мэдэгдэнэ гэдэг бол жагсаал зохион байгуулах дэгийн дагуу эмх замбараатай цуглааныг зохион байгуулж буй хэрэг. Энэ тохиолдолд хуулийн дагуу хэнд ч хариуцлага тооцохгүй. Жагсагчид болоод цагдаа хүчний байгууллагын хооронд хуулийн заалтаас шалтгаалж харилцаа үүсдэг. Хуулиар хориглосон гэж үзсэн учраас үгээ хэлж байгаа иргэдийг цагдаа нар барьж хориод, торгоод байна. Ингэхгүйн тулд тухайн хуульд байгаа хориглосон заалтыг л хасахад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-24 192.82.71.66

Баяр хүргэе сайхан ярилцлага болсон байна

Avatar

Зочин 2021-12-24 59.153.114.153

АГААРГҮЙ 1 МИНУТ АМЬД БАЙХАД ИХ Л ХЭЦҮҮ ДЭЭ. ХАРИН ҮГ ХЭЛЭХГҮЙ ХЭДЭН ЦАГ БИТГИЙ ХЭЛ ХЭДЭН ӨДӨР Ч АМЬДАРЧ ЧАДНА. ЗҮЙРЛЭЛЭЭ ЗӨВ ОЛЖ ДОНГОДМОЙ. ЛИБЕРАЛ ҮЗЭЛ СҮЙРСЭН ШҮҮ ДЭЭ

Avatar

14 Тэрбу Хулгач хулхи Еөк 2021-12-24 157.230.43.156

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй эмэгтэй хүнийг ажилтнаар суулгаа

Avatar

Зочин 2021-12-24 213.87.149.201

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Irgen 2021-12-24 202.126.89.123

Ene nuhtiin yariad bgaa zuiliig oluu Mongolchilj hariutslaga gedeg zuiliig ehlej hunduh heregtei, Ene erh yarij medreltaen amitad bolson shuu mongolchuud

Avatar

Л.Лхагва 2021-12-24 150.129.143.63

Амьсгалах агааргүй бол хүн 3 хан минут ч тэсэхгүй. Үг хэлэх эрх чөлөөгүй бол бас мөхөл ирэх байх даа.

Avatar

Зочин 2021-12-24 111.220.50.43

Тэмээ гишгэцэн юм шиг энэ пязду хүртэл үг хэлэх эрх гэж гуцаж гэнэ лээ! Хэнээс хэдэн юм авчаад хөлсөөр гуцаж яваа хог шаар юм бол! Ийм хогнуудыг цэвэрлэсэн цагт бид ардчилчилсан болно!

Avatar

зочин 2021-12-24 202.55.188.84

Үг хэлэх эрх чөлөөг далимдуулан өгөр хэргээ хаацайлж чалчих нь өмхий амнаас нь гарч байгаа өгөршсөн заваан үнэрийг огуйдас хүртлээ тэвчин сууж үнэрлэхтэй адил бөлгөө

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-24 66.181.178.113

Үг хэлэх эрх чөлөө л гэх юм. Эрх чөлөө чинь дэндээд байгаа юм биш үү. Дуртай хүнээ үг хэлээр гутаан дорожлоно_ Ор үндэсгүй хүнийг гүтгэнэ.. Одоо "үүрэг хариуцлагаа" ярих цаг шүү. Наад "үг хэлэх эрх чөлөө" гээд худлаа том том ярьсан пяздукнуудаас залхаж байна

Avatar

Баярхүү 2021-12-24 150.129.143.183

Багш байхдаа заах чадвар муу байсан. Одоо гайгүй болсон байх. Их л бялуудч бөөрөнхий хүн дээ

Avatar

Бат 2021-12-24 202.9.46.181

аль ч нийгэмд хүний эрх үүрэг хоёр адил тэнцүү хэмжээнд салшгүй цуг байх ёстой биш үү. Ардчиллын 30 жилд иргэн хүний үүрэг гэдэг ойлголтыг үгүй болгож, үүрэг гэдэг үг монгол хэлний сангаас хасагдсан. Хуульч хүний хувьд та яагаад үүнийг ярихгүй байна вэ. Нийгмийн өмнө хүлээх үүрэггүй болсон тул баялаг бүтээх хүн үгүй болчихоод улс орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ шүү.

Avatar

Зочин 2021-12-24 66.181.180.233

Монголын тухайд, АН нэрээр халхалсан танхай этгээдүүд жагсаал цуглааны эрхийг ашиглаж зориуд нийгмийн дэг журмыг бусниулж байдлыг хурцатгах зорилготой ажилладагт байгаа юм. Тэгээд эрх чөлөөний далбаан доор цагдаа хүчний байгууллагыг буруутгах, өдөөх, дарамтлах үндсэн ажлаа явуулдаг нь хуурамч ардчиллын үндсэн ажил болж хэвшсэн нь нэн харамсалтай

Avatar

Зочин 2021-12-24 66.181.186.26

ҮГ ХЭЛЭХ ЭРХ МАНАЙД ХЭТЭРСЭН ҮҮ ГЭХЭЭС ДУТААГҮЙ.ТА НАР ТВ-ИЙН СУВГУУДЫГ СОЛИОД ҮЗДЭЭ. ЗГ-ЫГ Л ШҮҮМЖИЛСЭН МЭДЭЭ ГАРЧ БАЙНА.ХАРАМСАЛТАЙ НЬ ТЭР ДОТОР БАЙГАА БОДИТОЙ ШҮҮМЖЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭ УРСГАЛААРАА, САЙН ДУРЫН ШИНЖТЭЙ ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛООД БАЙГАА ЮМ. ЭНЭ АСУУДАЛ СОЦИАЛИЗЫН ҮЕЭС ДОРДООД БАЙНА.ЭРХ, ҮҮРЭГ ХОЁР БОЛ НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ. ГЭТЭЛ ОДОО ХҮН БҮР ЭРХ ЯРИНА. ҮҮРЭГ ЯРИХГҮЙ.КАПИТАЛИСТ НИЙГЭМ БОЛ ХУВИЙН ХАРИУЦЛАГА ДЭЭР ТОГТСОН НИЙГЭМ.ГЭДГИЙГ БИД ОЙЛГООГҮЙ БАЙНА

Avatar

Заяажав 2021-12-24 66.181.187.194

Ардчлалд ХҮНИЙ ҮҮРЭГ гэж байдаггүй юмуу!!!!!!

Avatar

Зочин 2021-12-24 202.9.46.240

20жилийн өмнө багш шавь байсан үнэн шударга хүн шүү ховорхон хүний 1 амжилт багшаа

Avatar

Зочин 2021-12-24 202.126.89.124

ene hun hezee ch huuli bus yum hiih geed shulsee uschuuleed guih hun bishee gedgiig olon myangan shavi nar ni heleed ogno

Avatar

иргзн 2021-12-24 202.179.24.52

одоо иймэрхүү 2 нүүртэй Нөхдүүд их болсон ш дээ,

Avatar

Зочин 2021-12-24 202.126.89.124

harin estoi esregeeree hun dee.

Avatar

Зочин 2021-12-24 73.219.53.13

Энэ одоо юу юу гэнэ вэ, өөрөө хууль бус юм хийгээд ихчих гээд шүлсээ үсчүүлээд гүйж байсанг нь мэдэх юм байна. Дарга нартаа балинч шиг бөхөлзөөд. Одоо аймаар хүний эрх, үг хэлэх эрч чөлөө ярьж энэ тэр. Муу юм хийсэн хийсэн хүн үйл лайгаа үүрэх байхаа.

Avatar

Монголд одоо үг хэлэх эрх чөлөөг хааж 2021-12-24 64.119.27.171

сошиалыг хянаад хаагаад эхэлбэл бослого л гарна. Монголын иргэд ядуу амьдарч байгаа ч үгээ хэлж, сошиалд бичиж бухиамдлаа тайлдаг нь үнэн. Энийгнь хаавал гудамжинд гарч тэмцэх бизээ хөөрхий иргэд. Монголын төр иргэдээ н о в ш и й н амьдруулж байна.

Avatar

Zochin. 2021-12-24 202.179.25.66

Zov chellee, naad zorchliin chuulia ergej char.,tegeed b** ylgavarlan gaduurch. Chuuliaar b** mochoo ard irgediig.

Avatar

Зочин 2021-12-24 202.126.88.45

Энэ нэг хачин нөхөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж