Омикроноос шалтгаалж улс орнуудын нислэгт хориг тавиагүй | News.MN

Омикроноос шалтгаалж улс орнуудын нислэгт хориг тавиагүй

Омикроноос шалтгаалж улс орнуудын нислэгт хориг тавиагүй

Омикроноос шалтгаалж улс орнуудын нислэгт хориг тавиагүй

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас богино хугацааны визтэй иргэдийг зорчихыг хориглосон байна. Харин F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч А-1, А-2 визтэй дипломат иргэд тус улсад зорчих боломжтой. Өнөөдрийн байдлаар бусад улс руу зорчих нь нээлттэй байгаа тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Тус яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “Монгол Улстай нислэг үйлдэж байгаа улс орнуудын хоорондох хилийн хориг байхгүй, нөхцөл байдал хэвийн байна. Ерөнхийдөө бүх чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байна. 

Covid-19  халдварын омикрон хувилбараас үл хамаарч ОХУ руу ирэх оны нэгдүгээр сарын 8-наас нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Харин Япон улс байнгын оршин суугч болон иргэдээ хүлээн авна. Монгол Улс руу зорчсон иргэдээс PCR шинжилгээ авч 72 цаг тусгаарлана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-12-23 114.144.1.109

vaccine hiilgeed PCR uguud irj baigaa irgediig yaahaaraa 3 honog tusgaarladag ym be. zavaan buudald alban hucheer oruulj mungu idehee bolioch …

Avatar

Зочин 2021-12-23 213.87.150.162

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж