БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас богино хугацааны визтэй иргэдийг зорчихыг хориглосон байна. Харин F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч А-1, А-2 визтэй дипломат иргэд тус улсад зорчих боломжтой. Өнөөдрийн байдлаар бусад улс руу зорчих нь нээлттэй байгаа тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Тус яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “Монгол Улстай нислэг үйлдэж байгаа улс орнуудын хоорондох хилийн хориг байхгүй, нөхцөл байдал хэвийн байна. Ерөнхийдөө бүх чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байна.
Covid-19 халдварын омикрон хувилбараас үл хамаарч ОХУ руу ирэх оны нэгдүгээр сарын 8-наас нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Харин Япон улс байнгын оршин суугч болон иргэдээ хүлээн авна. Монгол Улс руу зорчсон иргэдээс PCR шинжилгээ авч 72 цаг тусгаарлана” гэлээ.
Холбоотой мэдээ