Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны арваннэгдүгээр сард 1.2 мянган тонн болж, өмнөх сарынхаас 701 (2.3 дахин) тонноор нэмэгджээ. Үүнд улсад тээсэн ачаа 684.9 /2.2 дахин/ тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 11 сард 163.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 275.5 (62.8 хувь) мянган хүнээр багасчээ.
Агаарын тээврээр зорчигчид 11 дүгээр сард 25.9 мянга болж, өмнөх сарынхаас 3.1 (13.6 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Улаанбаатар-Будапешт-Улаанбаатар чиглэлийн зорчигч 8.2 дахин, Улаанбаатар-Франкфурт чиглэлийн зорчигч 75.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр орон нутагт зорчигч энэ оны эхний 11 сард 82.9 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 195.7 (70.3 хувь) мянган хүнээр багассан байна. Үүнд, Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 89.6, Мөрөн чиглэлийн зорчигч 86, Улиастай чиглэлийн зорчигч 81.2 хувиар багассан нь нөлөөлөв.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 11 сард 80.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 79.7 (49.8 хувь) мянган хүнээр багаслаа. Харин 2021 оны 11 дүгээр сард 14.7 мянган хүн болж, өмнөх сарынхаас 1.8 (13.6 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 11 сард 171.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27.8 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 4 (20.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 23.5 тэрбум төгрөг боллоо. Үүнд олон улсад тээсэн ачаа 2.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Холбоотой мэдээ