Ким Кардашиан уу, Бейонсе юу?

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан уу, Бейонсе юу?

Ким Кардашиан уу, Бейонсе юу?

Ким Кардашиан шинэ “SKIMS” цуглуулгын зураг авалтан дээрээ “Бейонсег дуурайсан” гэж шүүмжлүүлэв.

Тэрбээр өчигдөр жиргээндээ шинэ цуглуулгын зургуудаа нийтэлсэн боловч дуучин Бейонсегийн фенүүд 41 настай реалити шоуны одыг буруутгасан сэтгэгдэлүүд үлдээжээ. “Ким өөрөөрөө байгаач, Бейонсег дуурайхаа боль”, “Бейонсег хуулбарласан жинхэнэ бүтэлгүй оролдлого байлаа”, “Чи Бейонсе биш, чи хэзээ ч Бейонсе болж чадахгүй” гэх зэрэг асар олон сэтгэгдэлүүд түүний зураг доор хөвөрч байв.

Олон сэтгэгдэл дунд түүнийг өмөөрсөн хүмүүс ч бас байжээ. Жишээлбэл зарим хүмүүс “Тайвширцгаа, энэ дүр төрхийг чинь Бейонсе зохиогоогүй шүү дээ. Ким хүссэнээ хийг. Замын ноход хуцсан ч жингийн цуваа явж л байдаг. Эмэгтэй хүнийг хүссэнээр нь байлга” гэсэн сэтгэгдэл бичсэн байв.

“SKIMS” брэндийн хувьд дотуур хувцас, загварлаг бөгөөд эвтэйхэн гэрийн хувцас, галбиржуулагч хувцасны шинэ өнгө төрхийг тодорхойлдог. Энэ удаагийн шинэ загвар нь “All in one” буюу үргэлж загварын, биед эвтэйхэн, галбир тодотгосон хувцаснууд байна.

Ким Кардашианы хувьд кино жүжигчин, продюсер Пит Дэвидсонтой хамт байгаагаар харагдсан нь сүүлийн өдрүүдэд ярианы сэдэв болоод байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж