Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шийдвэр гарган ажилладаг.

Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед сорьцод ПГУ COV-SARS2 шинжилгээ хийж буй зарим төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт, шалгалт хийсэн ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Тодруулбал, сорьцод хийсэн ПГУ Cov-SARS 2 шинжилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу нэхэмжилсэн эсэх, Tandalt.gov.mn программд сайн дураар төлбөртэй шинжилгээнд хамрагдсан иргэдийг зорилтот гэж бүртгэх, давхар шивэх, зорилго тодорхойгүй гэж бүртгэх, хувийн лабораторийн сорьц шинжилсэн зэрэгт хяналт, шалгалтыг хийсэн юм.

Хяналт, шалгалтын үр дүнд сайн дураар төлбөр төлж шинжилгээнд хамрагдсан 1036, tandalt.gov.mn программд давхар шивсэн 81, зорилго тодорхойгүй гэж бүртгэсэн 1714, бусад гэж бүртгэсэн 240, төлбөр аваагүй боловч зорилтот гэж бүртгэсэн 131, гадаад иргэн 23, хувийн лаборатори болон хувийн эмнэлгийн сорьцыг шинжилсэн 2936, бусад байгууллагаруу сорьц шинжлүүлэхээр илгээсэн 2436, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээтэй давхар нэхэмжилсэн 491, шинжилгээний цэгийн байршил тодорхойгүй 881 зэрэг зөрчилтэй нийт 8933 тохиолдол илэрсэнд холбогдох арга хэмжээг авах үүрэг, даалгаврыг Нэхэмжлэлийн хяналтын хэлтэст даалгалаа. Цаашид хяналт, шалгалтын ажил үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж