Нигери улс нэг сая гаруй тун АстраЗенека вакциныг устгав

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Нигери улс нэг сая гаруй тун АстраЗенека вакциныг устгав

Нигери улс нэг сая гаруй тун АстраЗенека вакциныг устгав

Нигери улс нэг сая гаруй хүн тун АстраЗенека вакциныг хадгалах хугацаа нь дууссанаас өчигдөр устгалд оруулжээ. Африк тивийн хамгийн хүн ам ихтэй улсуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүд хугацаа нь дуусах дөхсөн вакцин хүлээж авахаас өөр сонголтгүй байсан гэж хэлжээ.

АстраЗенека вакциныг их хэмжээгээр нөөцөлсөн байсан орнууд хугацаа нь дуусах дөхөөд ирмэгц уг вакцинаа хандивласан нь энэ юм. Тиймээс цаашид Нигери улс ийм төрлийн вакцин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Нигери улсын хувьд 206 сая хүн амтай бөгөөд ердөө хоёр хувь нь л бүрэн вакцинд хамрагдсан. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ирэх оны хоёрдугаар сар гэхэд хүн амын талаас илүү хувийг вакцинд хамруулах зорилго тавин ажиллаж байна. Хэдийгээр вакцинд эргэлзсэн иргэд олон байгаа ч, өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтын ажил нэлээд урагштай явагджээ.

Тус улсад арваннэгдүгээр сарын сүүлээр омикрон хувилбар илэрснээс хойш халдварын тоо огцом нэмэгдсээр байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо даруй 500 хувиар өссөн гэсэн мэдээллийг Нигерийн өвчний хяналтын төвөөс өгчээ.

Даваа гаригийн байдлаар 2123 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь нэгдүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа эхэлснээс хойш өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн үзэгдэл юм. “Цар тахлыг даван туулъя гэвэл вакцин нийлүүлэлтэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж