Танилынхаа гар тээшийг хилээр нэвтрүүлсэн мөрдөгчийг халжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Танилынхаа гар тээшийг хилээр нэвтрүүлсэн мөрдөгчийг халжээ

Танилынхаа гар тээшийг хилээр нэвтрүүлсэн мөрдөгчийг халжээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Турк улсад зорчиж ирэхдээ хилээр их хэмжээний алт нэвтрүүлэхийг завдсан хэрэгт нэр холбогдоод байгаа. Хэргийг цагдаагийнхан  шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Хэрэгт холбогдсон мөрдөгчийг АТГ-аас өнөөдөр  /2021.12.23/ ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэх асуудалд  бодит тайлбар өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны арвандүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн “П” нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч “С”-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл" гэлээ.  Гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж