Судлаачид дэлхийн хамгийн эртний ургийн модыг бий болгов

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Судлаачид дэлхийн хамгийн эртний ургийн модыг бий болгов

Судлаачид дэлхийн хамгийн эртний ургийн модыг бий болгов

Их Британи дахь чулуун зэвсгийн үеийн булшнаас авсан ДНХ-ийн шинжилгээгээр дэлхийн хамгийн эртний ургийн модыг бий болгов.

Судлаачид Английн Котсволдс-Севэрн дүүрэгт байрлалтай булшнаас 35 өөр хүний яс, шүдийг гаргаж авч, ДНХ-г нь шинжилжээ. Тэдгээр 35 хүний 27 нь ойрын төрөл садан бөгөөд нэгэн гэр бүлийн таван үеийн төлөөлөл болохыг олж мэдсэн байна. Тэд МЭӨ 3700-3600 оны хооронд буюу ойролцоогоор 5700 жилийн өмнө амьдарч байжээ. Мөн тэдний ихэнх нь нэг эрэгтэйгээс хүүхэд төрүүлсэн дөрвөн эмэгтэйн үр удам байжээ.

Судалгааны ажилд АНУ, Англи, Испани, Австри улсуудын археологчид болон генетик судлаачид оролцжээ.

Уг судалгааны ажил нь балар эртний гэр бүлүүд ямар зохион байгуулалттай амьдардаг байсныг харуулах ач холбогдолтой байв. Тухайлбал, чулуун зэвсгийн сүүл үе буюу Неолитын үеийн оршуулгын зан үйл, гэр бүлүүдийн талаар асар их мэдээллийг эндээс олж авах боломжтой юм. Судлаачид хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хамгийн эртний ургийн модыг цоо шинээр бий болгож чадлаа гэж ахлах генетик судлаач хэллээ.

Тэдгээр хүмүүс L хэлбэрийн хоёр булшинд оршуулагдсан байжээ. Эрчүүдийг ерөнхийдөө аав болон ах нартай нь оршуулсан байсан. Булшинд сүүлд нэмж оршуулсан үеийнхэн нь өмнөх үеийнхэнтэйгээ эрэгтэй төрөл төрөгсдөөрөө холбогдож байв. Уг гэр бүлийн булшинд насанд хүрээгүй хоёр эмэгтэй хүүхэд нь мөн байсан бөгөөд насанд хүрсэн эмэгтэй хүүхэд огт олдоогүй байна. Эндээс дүгнэвэл тэдгээр эмэгтэйчүүдийн шарил өөрийн нөхрийнхөө гэр бүлийн булшинд хамт байгаа гэж үзэж болох нь.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж