Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан ХУД-т байрлах аж ахуйн нэгжүүдээ уриалан бүтээж буй “МӨСӨН ХОТХОН” 2021 оны 12-р сарын 25-ны өдөр Мөсөн тайзан дээр нээлтээ хийнэ. Мөсөн хотхон 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарыг дуустал иргэдэд нээлттэй байна.
COVID-19 цар тахлын хүнд хэцүү цаг үеүдэд олон байгууллага эдийн засгийн болон сэтгэл санааны хямралд орсон боловч та бид дархлаагаа дэмжих, эрүүл агаарт алхах, гэр бүлээрээ тоглон наадах нь эрүүл байх үндэс болно хэмээн уриалан энэхүү мөсөн хотхоныг бид ХУД-т байрлах Богд уулын бэл Туул голын эрэг дагуух Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнг сонгон МӨСӨН ХОТХОН байгуулахаар болсон билээ.
Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалын онцлогт тохируулан, дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх мөсөн хотхоныг барьж байгуулахад ХУД-ын хоол үйлдвэрлэлийн 23 байгууллага, худалдаа үйлчилгээний 58 аж ахуйн нэгж байгууллага нийт 81 байгууллага нэгдэж нийлж хамтран оролцсоныг дуулгахад таатай байна.
МӨСӨН ХОТХОН-ны нээлтийн үйл ажиллагаа буюу 12 сарын 25-ны зул сарын баярын өдөр цаа бугатай чарга, одой морь уналга, морин чарга, гэр шоп болон монгол үндэсний дээл хувцасны үйлчилгээнээс гадна ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР-ын ах эгч нар Сантагийн бүжиг, хөгжилтэй тоглоомуудыг зохион байгуулах болно.
Дуу чимээ багатай орчинд стресс багасна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өдрийн цагаар эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байхаар 65 децибел (дБ) тохиромжтой хэмээн тогтоосон байдаг. Харин голын эрэг, мөсөн хотхонтой байгальтайгаа ойр орчинд 40 децибел (дБ) байгаа нь таныг тайван, стрессгүй байх орчин бүрдсэн байгааг таатайгаар танилцуулж байна.
Хотын чимээ, стресс зэргээс шалтгаалан бие ядрах, сэтгэл санааны таагүй байдалд өртөмтгий байх түүнээс үүдэн бие тавгүйрхэх зэрэг эрүүл мэндийн шалтгаан үүсдэг.
Ковид-19 цар тахлын дараах эмчилгээнд
– цэвэр агаарт тогтмол алхах
– хэт амьсгаадаж хүчлэхгүйгээр тогтмол жигд амьсгалах
– уушгиа нөхөн сэргээхэд цэвэр агаар зайлшгүй шаардлагатай.
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас иргэдийгээ цэвэр агаарт амарч цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон Ковид тусаагүй иргэдээ урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Гадаа цаг агаар -25-30 градус хүйтэрч байна. Хүүхдээ дааруулахгүйн тулд тусгайлан зассан Монгол гэр шоппинг-д орж дулаацан тухлаарай.
Мөсөн хотхоны байршил, газрын зургийг хүргэе
Ажиллах цагийн хуваарь:
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн: 06:00-21:00
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8811-3280
Холбоотой мэдээ