"3 хувийн зээлийг үргэлжлүүлбэл олон хүний бизнесийг аварна" | News.MN

"3 хувийн зээлийг үргэлжлүүлбэл олон хүний бизнесийг аварна"

"3 хувийн зээлийг үргэлжлүүлбэл олон хүний бизнесийг аварна"

"3 хувийн зээлийг үргэлжлүүлбэл олон хүний бизнесийг аварна"

Цар тахлын улмаас орлого нь тасарсан аж ахуйн нэгж, жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл хонгилын үзүүрт гэрэл ассанаас өөрцгүй найдвар  болсон. Уг зээлийг ирэх онд үргэлжлүүлэхээр болсныг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.12.23/ мэдэгдсэн. Тэрбээр “Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих олон үйл ажиллагааг 2021 онд авч хэрэгжүүллээ. Энэ оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4 хувьтай гарах бол ирэх онд 5-6 хувийн өсөлттэй байх болов уу гэсэн хүлээлт байна. Эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа ч Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 3 их наядын зээл нэг их наядаар үргэлжилнэ. Энэ бол маш том дэмжлэг болно” гэсэн юм. Ингэснээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ аврах томхон боломж бүрдэж байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс 3 хувийн хүүтэй зээлийн талаар дараах байр суурийг илэрхийлэв.

ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРВЭЛ ЗЭЭЛ ҮР ӨГӨӨЖТЭЙ 

“Аригун”  брэндийн үүсгэн байгуулагч Х.ИХБАЯР: 

-Манай компани лаа болон шингэн үнэртүүлэгч үйлдвэрлэх чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Анх ганцаараа бизнесээ эхлүүлж байсан бол одоо зургаан ажилтантай болж ажлын байр тэлсэн.

Цар тахлын үед борлуулалтын 70 гаруй хувиа алдаж, мөнгөний хомсдолд орсон үед 3 хувийн хүүтэй зээл маш том дэмжлэг болсон. Зээлийн тусламжтай төлөвлөж байсан ажлуудаа гүйцэтгэх, ажлын байраа хадгалах, хүүгийн дарамтгүй гэх зэргээр үр өгөөжөө өгсөн.

Гэсэн ч банкнаас зээл авахад багагүй бэрхшээл тулгарсан. Миний хувьд зээл хөөцөлдөх хугацаанд гурван сар хүлээсэн. Энэ бол маш урт хугацаа. Уг нь банк 14 хоногт зээлийг судлах ёстой байтал бизнесийн төрлөөр ялгаварлан гадуурхах нь ажиглагдсан. Бидний хувьд үйлдвэрлэл эрхэлдэг учраас Монгол Улсад бага хэмжээтэй ч татвараа төлж байгаа шүү дээ. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн шалгуурыг бууруулсан ч банкны хүнд суртал хүмүүсийг бухимдуулж байгаа болов уу. Цаашид энэ зээлийг үргэлжлүүлэхээр болсныг дэмжинэ.

Уг зээл эзэндээ хүрвэл маш үр өгөөжтэй. Олон хүний бизнесийг аварч, амьжиргааг дээшлүүлнэ. Халамжийг хавтгайруулахын оронд хэрэгтэй зээлийг нь олгож хүмүүсийг хөдөлмөрлүүлэх нь чухал. Гэхдээ Засгийн газар амлалтдаа хэрэгжүүлдэггүй. Уг нь хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй.

ИРЭХ ОНД ЗЭЭЛ ОЛГОВОЛ ДАХИН ЗЭЭЛ ХҮСНЭ

Z&S development ХК-ны захирал З.СОЛОНГО: 

-Манай компани цар тахлын үед үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйлчилгээний байгууллага учраас /гоо сайхны салон, ресторан/ учраас хөл хорионы  хугацаанд орлого тасарсан тул НӨАТ-ын шалгуурт тэнцээгүй. Иймд бизнесээ сэргээхээр 3 хувийн хүүтэй зээл хүссэн ч банкнаас татгалзсан.

Гурван хувийн хүүтэй зээл надад маш хэрэгтэй. Ирэх онд зээл олгож эхлэхээр бол дахин хүсэлтээ өгнө. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол манай компанийн жилийн орлого 50 саяд хүрч НӨАТ-ын шалгуур хангаж  3 хувийн зээл авах байсан.

Надтай адил жилийн орлого нь 50 саяд хүрэлгүй НӨАТ төлөгч болж чадаагүй бизнес нь дээсэн дөрөөн дээр байгаа  маш олон жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч бий. Ийм хүмүүст л ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл хэрэгтэй.

Иргэн Т.НАЙГАЛМАА:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийг дэмжсэн гурван хувийн хүүтэй зээл надад том боломж олгосон.

Хөл хорионы улмаас бараанууд түгжигдэж хүнд нөхцлөөсөө гарч чадаагүй яахаа мэдэхгүй байхад ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл авч, эргэлтийн хөрөнгөө бүрдүүлсэн.

Миний хувьд гаднаас импортын бараа оруулж ирдэгүй, ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажилладаг. 2007 оноос хойш лангуу түрээсэлж, дотоодод үйлдвэрлэсэн эсгий, ноос ноосон бүтээгдэхүүнээ борлуулаад 15 жил болж байна. Зээл авахад ямар нэгэн хүндрэл үүсээгүй. Банкны гүйлгээ, хуулга, бараа материалын үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь тодорхой, баримттай учраас ямар нэгэн асуудал гараагүй.  Хамгийн гол нь нэг эдийн засагчтайгаа тогтмол харилцдаг байхад зээл ч бүтэхэд ч хялбар байдаг. Тухайн эдийн засагч нь өмнө нь намайг ямар зээл авч байсан, найдвартай эсэхийг мэддэг учраас ямар нэгэн хүндрэл, чирэгдэл гарч байгаагүй. Мөн  гурван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгохоор болсныг ч  дэмжиж байна. Олон хүний бизнесийг аврах нүдээ олсон дэмжлэг байх болов уу.

ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХЫН ТУЛД 3 ХУВИЙН ЗЭЭЛ ХҮСНЭ

ИРГЭН  Д.БАТ-ЭРДЭНЭ: 

-Ямар нэгэн компанигүй хувиараа бизнес эрхлээд зургаан жил болж байна. Дүүтэйгээ хамтран захиалгаар тавилга хийдэг. Уг нь үйлдвэр байгуулахаар  3 хувийн хүүтэй зээл авахаар банкинд хандсан ч шалгуурт нь тэнцээгүй. Компани биш хувиараа бизнес эрхэлдэг учраас банкны зүгээс тогтвортой орлогын эх үүсвэргүй гэж үзсэн. Монголд мөнгөний асуудалгүй хүн гэж нэг ч байхгүй. Тэгэхээр 3 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгохоор бол дахин хүсэлтээ өгөх бодолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nicholas Ivan 2021-12-23 197.210.53.133

Herkese merhaba, beni Paco kredi şirketine yönlendirdiğiniz için çok teşekkürler çocuklar. 490 kredi notum kötü olduğu için kendisiyle iletişime geçtim ve en kötü zamanımda uygun bir fiyatla kısa sürede düzeltti. Sonunda 25.000 dolarlık bir kredi aldım. Paco kredi şirketinin benim için yaptıklarından dolayı çok mutlu ve müteşekkirim… Borç ve Faturalarınızı ödeyemediğiniz için finansal olarak utanıyor musunuz, iletişime geçin: pacoloancompany@gmail.com veya +18172866412

Avatar

Mike Morgan 2021-12-23 95.181.233.3

Do you need a quick long or short term Loan with a relatively low interest rate as low as 3%? We offer business Loan, personal Loan, home Loan, auto Loan, student Loan, debt consolidation Loan etc.. no matter your credit score.
Personal Loans (Secure and Unsecured)
Business Loans (Secure and Unsecured)
Consolidation Loan and many more.

Contact US for more information about Loan offer and we will solve your
financial problem. contact us via email: muthooth.finance@gmail.com
Phone number: +917428

Avatar

loan offer 2021-12-23 197.210.52.87

Та санхүүгийн байгууллагуудтай маш их ажил хийдэг бөгөөд тэднээс салахад тусламж хэрэгтэй байна уу? Төрөл бүрийн төсөл, төслийг санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй. Одоо өргөдлөө илгээнэ үү. Зээлийг захиргааны сааталгүйгээр 48 цаг хүрэхгүй хугацаанд 2%-ийн баталгаатай болгож, таны дансанд шилжүүлнэ. Имэйл: officeloan975@gmail.com

Avatar

Зочин 2021-12-23 213.87.150.162

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-23 202.55.188.83

"Эдийн засгыг сэргээнэ" гэх нэрийдлээр АРВАН ИХ НАЯД ХЭВЛЭЖ МАНгас дотроо булагнасны уршиг чинь гарч енгерсен хавраас бух юмны унэ нэмэгдсээр одоо инфляци дунджаар 100% болсон байна. Юу ч хийж чадахгуй байж улам хорлоод байдаг. ЗГ оролцох тусам байдал улам муудаж байна, тэгснээс яг ковидыг хаясан шигээ юу ч хийхгуй зугээр л хараад сууж байсан нь дээр. Аяндаа зах зээл чинь еерийнхее хуулиар зохицоод явдгым.

Avatar

2 cases. 2021-12-23 64.119.23.199

Бодит 2 шишээ ::
1. Иргэн Бат Мөлхсөөр зүтгэсээр ..1000төг өө 1300т – улмаар 3000 ..10.000….1сая …15сая… 100сая..тэрбум
2. Иргэн Нараа..300сая төг Зээлээр авч үрэн таран идэж уугаад одоо өрийн-дарамт..
Огцом хурдан мөнгөжиж баяжиж босож болох нь уу … Төрөөс бусдаас дэмж гэхээс илүүтэй өөрөө чармай чардай.

Avatar

Зочин 2021-12-23 122.201.21.221

Хэдэн койн болоод дуусана дөө.

Avatar

Зочин 2021-12-23 64.119.24.107

зөв бизнесээ сонгож өгөхгүй бол шал дэмий. өмнөх зээлийг 100н айлын баахан панзчин авч том том агуулах л барьсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж