ОХУ: АНУ-аас химийн зэвсгийн халдлага хийх гэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

ОХУ: АНУ-аас химийн зэвсгийн халдлага хийх гэж байна

ОХУ: АНУ-аас химийн зэвсгийн халдлага хийх гэж байна

Кремлийн НАТО-д тавьсан шаардлагууд  бүтэлгүйтсэний дараа Москва уржигдар АНУ-ын тухай мэдэгдэл гаргаж олныг алмайруулав. Тус мэдэгдэл нь АНУ-ын зүгээс Украиньд хөлсний цэргүүдийг ашиглан  "химийн зэвсгийн" довтолгоо, тодорхойгүй "цэрэг-техникийн" ажиллагаа явуулах аюул заналхийлж байна гэв.

ОХУ-ын батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу “өдөөн хатгах ажиллагааг дуусгахын тулд химийн бодис, үл мэдэгдэх танкуудыг Авдеевка, Красный Лиман хотуудад хүргэсэн” гэж тус улсын батлан ​​хамгаалахын удирдлагуудтай уулзах үеэр мэдэгджээ.

Шойгу батлан ​​хамгаалах яам АНУ-ын хувийн хэвшлийн 120 төлөөлөгчийг мэддэг байсан гэж дурдав. Цэргийн гэрээт байгууллагууд одоо Украины хүчнийг сургаж байна гэж “РИА Новости” мэдээлэв.

Мөн уулзалтын үеэр Путин асуудлыг улам бүр хурцатгаж, Барууны эсрэг "цэрэг-техникийн" арга хэмжээ авахыг анхааруулж, Кремль АНУ-тай зөрчилдөж буй зөрчилдөөндөө хатуу анхааруулга өгөхийн тулд арга хэмжээ авна гэв.

ЭХ СУРВАЛЖ : DAILY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж