Хятадын Ши-Ань хотод давхар тахлын улмаас хатуу хөл хорив

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадын Ши-Ань хотод давхар тахлын улмаас хатуу хөл хорив

Хятадын Ши-Ань хотод давхар тахлын улмаас хатуу хөл хорив

Хятадын Ши-Ань хотод 13 сая гаруй хүн хөл хорионд ороод байна. Тус хотод энэ сарын 9-ны өдрөөс хойш Covid-19 халдварын 143 тохиолдол бүртгэгдсэн. Харин өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоож, айлаас нэг л хүн хоёр өдөр тутамд нэг удаа гэрээсээ гарч зайлшгүй хэрэглээний зүйлсээ цуглуулах боломжтой байхаар зохицуулалт хийжээ. Мөн Ши-Ань хотын оршин суугчдыг хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд хотоос гарахыг нь хориглосон. Хотоос гарахаар бол холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагатай юм. Одоогоор хөл хорионы үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Хол чиглэлд явдаг автобусны буудлууд хаагдаж, хот руу орох хурдны замуудад хяналтын цэгүүд ажиллаж эхлээд байна. Мөн маш олон тооны нислэгүүд цуцлагджээ.

Нэн шаардлагатай бус аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа зогсоож,төрийн албан хаагчид гэрээсээ ажиллахаар болсон. Үүний зэрэгцээ мэдээж бар, ресторан, кино театр, спорт заал гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудыг хаагаад байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар, одоогоор бүртгэгдээд буй халдварууд нь бүгд дельта хувилбар гэжээ.

Ши-Ань хотод Covid-19 халдвараас гадна “haemorrhagic fever” нэртэй амь насанд аюултай халдварт өвчний тохиолдол хэд хэд гарчээ. Тиймээс тус хотыг давхар тахалтай нүүр туллаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.

Хятад улсын хувьд бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, хөл хорио тогтоох замаар ногоон бүс болох хатуу зорилт тавин ажиллаж байна. Тун удахгүй өвлийн олимпийг зохион байгуулах тул Хятадад өндөржүүлсэн бэлэн байдалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж