Сүүлийн 24 цагт covid-19 цар тахлын 191 шинэ тохиолдол илэрсний долоо нь зөөвөрлөгджээ. Түүнчлэн Улаанбаатарт 97, орон нутагт 87 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, сүүлийн хоногт 61-80 насны нэг иргэн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 2076 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 396 нь хүүхэд, 95 нь жирэмсэн эмэгтэй байна. Мөн хүнд өвчтөний тоо 267 болж буурсан бол биеийн байдал нь нэн хүнд 34 хүн байна.