ОХУ-ын “RT Deutsch” телевизийн шинэ нэвтрүүлгийг Германы эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш хэдхэн хоногийн дараа цацагдахаа больсон.
Хиймэл дагуулаас цацдаг сувгуудын жагсаалтаас Лхагва гаригт “Eutelsat RT Deutsch” сувгийг хассан нь эрчим хүчний нийлүүлэлт болон Украины хил дээр хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбоотой. “RT” нь Оросын гадаад бодлогыг сайшаасан мэдээг өргөн нэвтрүүлж, Москватай харилцаа муутай орнуудын мэдээг байнга цацдаг байв.
Оросын эрх баригчид гадаадын агентуудын нөлөөллөөс улс эх орноо хамгаалах хэрэгтэй гэж үзэж байна. Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Берлинд өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байсан.
Тус сувгийг хаасан шалтгаан нь ОХУ барууны орнуудтай харилцаа муу байгаатай холбож ажиглагчид дүгнэж байна. Герман улсын шинэ канцлер Олаф Шольц өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, Украины асуудлыг хэлэлцсэн.
ЭХ СУРВАЛЖ : REUTERS
Холбоотой мэдээ