Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар өнөөдөр /2021.12.23/4:11 ээлжит мэдээллээ хийлээ.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:
-Энэ удаа гурван асуудлаар мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, энэ асуудлаар нээлттэй микрофон буюу бодитоор хүний эрхийг хэрэгжүүлсэн үйл ажиллагааг Ардчилсан намын зүгээс эхлүүлэх зорилготой. Хоёрдугаарт, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, харийн дарангуйллаас чөлөөлөгдсөн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байгаа. Түүхэн өдрийн үйл явдлыг залууст зөв талаас нь таниулж, ойлгуулах ёстой. Гуравдугаарт, Ардчилсан намын даргын бүртгэлийн талаар зөв мэдээлэл хүргэе.
Иргэд үгээ хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хаалттай болсон. Ихэнх нь эрх баригчдын үйл ажиллагааг сурталчилж байна. Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх гурав хоногийн өмнө хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрээс болж Ардчилсан нам ямар нэгэн байдлаар хуваагдаагүй. Бид нэг л бүртгэлтэй. Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хэвээрээ байгаа. Цаашид эрх зүйн чадамжгүй этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Бидэнд дотоод дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу намын даргын сунгааг зохион байгуулж, Улсын дээд шүүхэд гурван удаа хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс Улстөрийн намын тухай хуулийн 13.9 дэх заалт бусад холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, хууль бус тайлбаруудыг ирүүлж байсан. Ингэхдээ "Танай намын дотоод маргаан шийдэгдээгүй тул бүртгэх боломжгүй" гэсэн. Гэтэл тухайн байгууллага улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Ардчилсан намын дотоод асуудалд хяналт тавьж байгаа нь буруу юм.
Хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намыг төлөөлж буй албан ёсны дарга нь С.Эрдэнэ. Энэ бүртгэл өнөөдөр ч хэвээрээ байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр бий. Би угаасаа бүртгэлтэй учраас өөрийнхөө нэрийг дахиад яаж бүртгүүлэх юм бэ. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улсын дээд шүүхийн Тамгын газрын цахим вэб сайтад байдаг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэснийг арилгаж, даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж бичсэн.
Энэ бичилтийг яагаад өөрчилсөн талаар Сахилгын хороонд гомдол гаргасан. Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Тэгсэн Х.Сонинбаяр өөрөө хууль зөрчөөгүй гээд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн. Шүүгч Х.Сонинбаяр хяналтын шатны шүүхэд дахиад хандсан ч гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд С.Эрдэнийг цахим хуудаст бичих болоход "Намын дотоод асуудлаа шийдвэрлэх ёстой" гэсэн. Тухайн үед нэгдүгээр сард болсон Улсын дээд шүүхийн шүүх хурлыг шүүгч Х.Сонинбаяр нь даргалсан. Бид шүүхийн шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн боловч авч хэлэлцээгүй.
Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:
-Сөрөг хүчнээс хүний эрхийн нээлттэй микрофоныг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулна. Өдөр бүр С.Зоригийн хөшөөний дэргэд 15:00 цагаас мэдээлэл хийнэ. Эхний асуудал нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудлыг хэлэлцсэн. Бид үргэжлүүлэн үг хэлэх эрх чөлөө, давхар стандарт, хэлмэгдүүлэлт, хүний эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрх, Э.Бат-Үүлийг хорьсон асуудлаар гэх зэрэг сэдвээр нээлттэй ярилцана.
Холбоотой мэдээ