"Хотын даац 2 дахин нэмэгдсэн учир түгжрэхээс өөр аргагүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

"Хотын даац 2 дахин нэмэгдсэн учир түгжрэхээс өөр аргагүй"

"Хотын даац 2 дахин нэмэгдсэн учир түгжрэхээс өөр аргагүй"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2021.12.23/-ийн хуралдаанд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Сумъяабазар орж, мэдээлэл өгч байна.

Тэрбээр, "Улаанбаатарт жилд дунджаар Ховд хотын хүн амын тоотой ижил тоогоор өсч байна. Тиймээс импортыг зогсоохгүйгээр түгжрэлийг бууруулна гэвэл боломжгүй.

Хотын даац хоёр дахин нэмэгдсэн учир түгжрэл нэмэгдэхээс өөр аргагүй. Мянга зам бариад түгжрэлийг арилгахгүй учир тооцоололтой ажиллана гэж бид төлөвлөж байна.

Тал талуудын хүч оролцоотойгоор шийдвэрлэнэ. 100 сая долларын санхүүжилтээр зам бариад түгжрэл буурахгүй гэдгийг дахин хэлье. Түгжрэл бууруулахад хангалттай төсөв санхүүжилтээс гадна тооцоолол чухал байна" гэж мэдэгдэв.

Харин Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ахлагч  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хэлэхдээ,  “Ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна. Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсон” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж