Уэльст 6-аас олон хүн хамт паб орж болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Уэльст 6-аас олон хүн хамт паб орж болохгүй

Уэльст 6-аас олон хүн хамт паб орж болохгүй

Уэльсийн паб, кино театр, ресторанд aрванхоёрдугаар сарын 26-наас зургаагаас олон хүн нэг дор цугларахыг хориглоно. Мөн хүн хоорондын хоёр метрийн зай барих журам дахин хэрэгжиж эхэлнэ. Тусгай зөвшөөрөлтэй паб, зоогийн газруудад амны хаалт зайлшгүй шаардлагатай.

Гаднах арга хэмжээнд хүний тоо  50, дотор нь 30-аар хязгаарлагдах боловч хувийн байшинд жижиг уулзалт хийхэд ямар ч хязгаарлалт шаардлагагүй. Уэльст халдвартай болон бүрэн вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан дүрмийг өөрчилсөн  ба өөрийгөө тусгаарлахын оронд өдөр тутмын шинжилгээнд хамрагдах ёстой.

Уэльст өчигдөр 4662 шинэ тохиолдол, гурван нас баралт бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсныг мэдээлжээ.  Улмаар дараах хязгаарлалтын журмууд үйлчилж байна.

  • Кино театр, дэлгүүр зэрэг ажлын байр, олон нийтийн газар хүн хоорондын зай баримтална.  Хоолны газар, пабд нэг ширээнд дээд талдаа зургаан хүн сууж болно.
  • Жижиг спортын арга хэмжээ, хүүхэд оролцсон 50 хүртэлх хүн цуглах боломжтой арга хэмжээг эс тооцвол томоохон арга хэмжээнүүдийг  хориглоно.
  • Шөнийн цэнгээний газрууд арванхоёрдугаар сарын 26-нд хаагдана.
  • Гэхдээ хурим, иргэдийн хурал, оршуулах ёслол зэрэг үйл явдлууд ижил хязгаарлалтад хамаарахгүй.
  • Спортын томоохон арга хэмжээнүүдэд хамрагдахдаа шинжилгээ өгсөн байх бөгөөд дээд талд нь 50 хүн л үзэх боломжтой болоод байна.

 ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж