Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

НЭМЭЛТ:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.12.23/ 14:00 цагт эхэлнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд болох юм.

Өмнө нь хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч болон прокурорын зүгээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу хорих шийдвэрийг шүүх гаргасан.

Дээрх хэрэг болсон өдөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найм сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм. Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж