"Оюутолгой"-н гурван сайн ба гурван саад | News.MN

"Оюутолгой"-н гурван сайн ба гурван саад

"Оюутолгой"-н гурван сайн ба гурван саад

Олон жилийн турш монголчуудын ярианы сэдэв болоод байсан Оюутолгой төслийн 34 хувийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмшүүлэх саналыг “Рио Тинто” компанийн зүгээс  Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан мэдээ олны анхаарлыг татаад байна.  Эдийн засгийн ач холбогдлын хувьд Монгол Улс, Монголын ард түмний хувьд алдаж болохгүй боломж. Нөгөө талаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнийн хувьд Монгол Улсын түүхэнд үлдэх  боломж. Хэрэв энэ боломжийг сайн ашиглавал гурван сайн, ашиглахгүй бол гурван саар үр дагавартай юм.

Сайн нь энэ алтан боломжийг ашиглавал “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн өрийг тэглэсэн” гэж түүхэнд бичигдэнэ. Гэхдээ нэг Ерөнхий сайд түүхэнд сайн муугаар бичигдэх нь ч дүүрч. Хамгийн гол нь Монгол Улсын хувьд олон жилийн турш хүзүүг нь багалзуурдах өрийн дөнгөнөөс салах юм.

Социализмын 70 жилийн түүхэнд барьсан байшин, үйлдвэр, сангийн аж ахуй, зам, цахилгаан станц гээд “социализмын их бүтээн байгуулалт” гэх бүх зүйлийг тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс нарийн бүртгэж үлдсэн байдаг.  Ийнхүү 1990 онд нийт 11 тэрбум шилжих рублийн Их өрийг Монгол улс өмнөх нийгмээс  өвлөн авч ОХУ-д төлөх үүрэгтэй үлдсэн. Зах зээлийн ханшаар хэдэн тэрбум доллартай тэнцэх энэ их өрийг Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нэг удаадаа 250 сая доллар  шилжүүлэх замаар 2004 оны босгон дээр тэглэсэн байдаг.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2.3 тэрбум долларын өнөөгийн өр, ирээдүйн 23 тэрбум долларын Их өрийн дөнгөнөөс Монгол Улсаа салгах түүхэн гавьяа үйлдэх боломжтой гэсэн үг.

Харамсалтай нь, МАН-ын популистууд албан тушаалын шантааж хийн, хувийн улс төрөөр айлган сүрдүүлж байгаад энэхүү түүхэн боломжийг алдагдуулбал Монгол Улс өртэй үлдэнэ.

Өртэй хүн өөдөлдөггүй гэж үгтэй.  2014 онд Монголбанк Хятадын төв банкнаас 15 тэрбум юань буюу 2.5 тэрбум доллар зээлж, тэрхүү зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй яваа. Яг аминд тулсан үед энэ өрийн төлөөсөнд Монгол улс юугаа өгч таарах вэ?

Тэгэхээр өртэй байснаас өргүй байсан нь аль ч утгаараа дээр. Бусад улсад ч бай, гадны компанид ч бай өргүй л байвал сайн. Өртэй хүн эрх чөлөөгөө бусдад хязгаарлуулдаг. Улс орон ч ялгаагүй. Улс орноо өргүй болгох боломж энэ Ерөнхий сайд, энэ Засгийн газар, энэ УИХ-д байна.

Хоёрт, “Рио Тинто” бол гуравдагч хөрш гэж нэрлэгддэг барууны орнуудаас Монголд үлдээд байгаа сүүлийн ганц томоохон хөрөнгө оруулагч. Өнөөдөр үндсэндээ Монголыг барууны орнууд бага зэрэг ч гэсэн тоож байгаа үндсэн шалтгаан. Виз өгч, тэтгэлэг өгч, вакцин хүртэл өгөөд байгаа нь ардчилсан гэдгийг нь тоосноосоо илүү өөрийн мөнгөндөө санаа зовж, өөрийн эрх ашгаа бодож байгаагийн л илрэл.

Ганц “Рио Тинто” гэлгүй эдгээр орнуудын томоохон банк, хөрөнгө оруулалтын сангууд “Оюу толгой” төсөлд маш их мөнгө оруулсан байгаа учраас өөрийн эрхгүй хөрөнгө мөнгөнийхөө төлөө санаа зовж Монголд туслах үедээ туслаж, хоёр хөршөөс нь өмөөрөх хэрэгтэй бол өмөөрнө. Харин “Рио Тинто” байхгүй бол Монголын хойноос яваад байх ч үгүй.

Тэгэхээр хэрэв энэ удаа эвээр тохирч асуудлаа зохицуулж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ хүрч чаддаг гэдгийн нотолгоо болно. Ардчилсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын Монголд алдарсан итгэл сэргэнэ. Хоёрдугаар сайн тал нь энэ.

Ингэхээр ардчиллын үнэлэмжийг мэдэрдэггүй, ямар их үнэ цэнээр Монголын тусгаар тогтнол олдсон гэдгийг ойлгохгүй зарим нь “энэ муу “Рио Тинто”-оо яадаг юм, хөөгөөд явуул” гэх байх. Гэхдээ “Рио Тинто” явлаа гэхэд оронд нь орж ирэх хүмүүс хятадууд л байна.

Барууны компанийг хөөж явуулахаар оронд нь Хятадын компани орж ирдэг жишээ Монголд олон бий. Канадын “Вестерн проспекторз” гэдэг компанийн ураны лицензийг түдгэлзүүлэхэд оронд нь Хятадын Цөмийн Энергийн Үндэсний Корпораци орж ирсэн байдаг. Өмнөговьд нүүрсний томоохон ордтой “Саус Гоби Сэндс” гээд  компанийг хөөж гаргаад Хятадын Хөрөнгө оруулалтын Корпорацид зарсны дараа явуулсан байдаг. Сүхбаатарын полиметаллын орд гэж байдаг. Хятадын хөрөнгө оруулагч орж ирэхдээ зээлээ эргээд төлөх юм бол Монголын төр 51% авна гэсэн гэрээтэй. Бараг 20 жил болоод байхад зээлээ эргэж төлж дуусдаггүй нь маш хачирхалтай.

Энэ бүгдийг хэлэхээр “Рио Тинто” хаачих ч үгүй, ийм том ордоо хаяад явахгүй, хятадуудаар монголчуудыг айлгаж байна” гэх нь бий. Гэтэл аргадаад дийлдэггүй монголчуудтай аргыг нь олдог хятадууд учраа олно биз гээд “Туркуоз Хилл” компанийн 4 хүртэл хувийг, бүр хорь, гучин  хувиа зарахад болно. Харахад гэрээгээ зөрчөөгүй өөрсдөө эзэн хэвээрээ байгаа юм шиг боловч яг мөн чанартаа хятадууд бүх зүйлийг шийднэ..

Хүний эрх, ардчилалаа бодсон ч, Монгол улсын геополитикийн нөхцөл байдлыг бодсон ч тэр Хятад, Оросын хажуугаар өөр түншүүдтэй байх нь чухал. Харин барууны сүүлийн хөрөнгө оруулагчаа “хүнд боловч эцсийн санал шүү” гээд сануулаад байхад улам цааш нь буланд шахах юм бол монголчуудын аргыг нь олдог хүмүүстэй нь нийлээд явах байх.

Гуравт, 34%-ийг үнэгүй авна гэдэг Монголын тал ногдол ашгаа авах цагаа ойртуулна гэсэн үг. Хэрвээ зэсийн үнэ өнөөдрийн адил 9000-10000 ам. долларын хооронд хэлбэлзээд байвал ойрын жилүүдэд “Оюутолгой” ХХК өөрийн өр зээлээ төлж дуусаад Монгол Улс болон бусад хөрөнгө оруулагчид ногдол ашгаа авч эхэлнэ. Энэ бол аль ч талаас нь харсан сайн тал.

Монгол Улсад үнэ төлбөргүй 34 хувийг өгье гэж “Рио Тинто” санал болгоод байгаа нь нэг их сайхан сэтгэл гаргаж байгаа юм биш. Угаасаа хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодох үүрэг дүрэм журамтай болохоос хэн нэгний сайн сайхныг боддог буяны байгууллага биш.

Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд байгаа нь “Рио Тинто”-гийн менежментийн алдаа байсан гэж Монголын талын хийлгэсэн бие даасан дүгнэлтээр тогтоогдсон. Хэдий “Рио Тинто” уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй урьдчилан харах боломжгүй геотехнологийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэж байгаа ч энэ асуудлын үнэн зөвийг шүүхээр тогтоолгоход маш их цаг, хөрөнгө мөнгө орно.

Гэтэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс нилээд хэсгийг нь зээлээр авсан “Рио Тинто”-д цаг алдаж хүү төлж явснаас Монголын 34 хувьд нь ногдох 2.3 тэрбум ам. долларын өрийг тэглээд маш түргэн далд уурхайн олборлолтоо эхлэх нь санхүүгийн хувьд ашигтай. Олон тэрбум долларын хөрөнгө оруулаад, түүнийхээ хүүг төлөөд явж байгаа тэдэнд дахиж цаг алдах нь Монголын өрийг тэглэхээс илүү алдагдалтай болоод байгаа.

Техникийн ч бай, менежментийн ч бай алдаа нэгэнт гаргасан айл аргаа бараад эцсийн саналаа өглөө. Дахиж ийм боломж гарах ч үгүй байж мэднэ.

2024 оны сонгууль дөхөөд ирмэгц улс төрийн өрсөлдөгч нар нь өөрсдөө асуугаад эхэлнэ. Өнөөдөр энэ өрийг тэглэх ёсгүй гэж ярьж байгаа хүмүүс МАН, түүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “ардын баатар” болгох сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Яг л Их өрийг тэглэхэд хэлж байсан шигээ улам өдөөж байгаад аль аль талыг нь буцах замгүй буланд шахаж тохиролцоог нураах гэж зүтгэнэ. Тэгээд л маргаашнаас нь “яагаад энэ өрийг тэглэсэнгүй вэ?, айлын талаас авлига аваад дуугаа хураасан уу?, яагаад гадны хөрөнгө оруулагч нарыг хөөв, яагаад ногдол ашгаа авах байсныг болиулав, хэний ашиг сонирхолд хөтлөгдөж энэ тохиролцоог нураав” гээд гал ноцоож эхэлнэ.

Сайнаар хэлвэл гавъяа байгуулж, саараар хэлвэл тэнэж яваад тэг дундуур нь орох гэнэтийн боломж гарлаа. Харин өнөөдөр энэ түүхэн боломжийг бид шүүрээд авах уу, айгаад хаях уу гэдэг дээр л гол асуудал үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-23 151.68.145.129

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2021-12-23 64.119.26.134

Рио гийн хөлсний бичээч.Одоо мянга юм бичээд нэмэргүй.Монголчууд ерөнхийд нь мэдэж байсан.Харин Рио буулт хийх дүр үзүүлээд өнгөрнө гэж бодож байгаа бол санааны гарз.

Avatar

Оноч 2021-12-23 202.126.90.100

РИО-ийн тархи угаасан шинжтэй нийтлэл эрчимжиж бх чинь вэ. Бас л ЗГ-ыг л буланд шахчих гээд л үзээд буй болтой. Багаар бодоход 600 тэрбумын ордын 400 тэрбумыг нь зүв зүгээр авчихсан. Бүр болоогүй монголын 200 тэрбумыг сая санхүүгийн махинаци хийх аргаар авчихсан байсан. Монгол улс ашиг авахгүй болгочихсон байлаа шд. Ингээд бүх түвшинд эсэргүүцсэний үр дүнд заза гээд 200 саяыг буцаахчаа аядахдаа, бас болоогүй маш их харж үзэж буй мэт дүр үзүүлж бна… Монголын ажлын хэсгийг баалж бна..

Avatar

Зочин 2021-12-23 183.177.99.228

ямар хүмүүс нь өртэй үлдээхийг хүсээд байнаа айн

Avatar

Зочин 2021-12-23 213.87.150.162

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зураач Лондон 2021-12-23 176.251.161.168

Рио-г хөөж гарга гээд байгаа хүмүүсийг Тагнуулынхан шалгаарай!

Avatar

Оноч 2021-12-23 202.126.90.100

РИО-д хонь шиг л маллуулсан гэхээр уур хүрч байгаа бх. Гэхдээ, бодит байдал харвал РИО гарах үндэс бхгүй. багаар бодоход 600 тэрбумын орд дээр хэдхэн тэрбумын хөрөнгө оруулалт оруулж орж ирээд дор хаяж 400 тэрбумыг нь авчихаад бна. Дээр нь үлдсэн 200 тэрбумыг санхүүгийн махинаци хийх замаар монголоос салгаад одоо бол заза болъё 200-г нь авчихсан арай л дэндлээ л гэж бгаа. Тэд эрх зүйн хувьд хятадад зарж болохгүй. Гэрээний заалтаараа боломжгүй. Хэрэв зарахаар бол монголд эхэлж санал болгоно

Avatar

Зураач Лондон 2021-12-23 176.251.161.168

3 дахь хөрш мөнгөнөөс илүү манай Тусгаар тогтнолын баталгаа!

Avatar

ИРГЭН 2021-12-23 202.9.47.52

оюутолгойг хятадуудад өгсөнөөс хаасан нь дээрээ…………………………

Avatar

уурхайчин 2021-12-23 59.153.114.57

1. 2.3 тэрбум бол бодитой өр биш, хиймэл ӨР гэдэг үнэн.
2. ОТ-д яг хэдэн тэрбум амд орж ирсэн? .
4. Үүнтэй холбоотойгоор ОТ-д аудит хийнэ гэдэг нь зөв гаргалгаа.
5. Наймаанд хэн чадвартай нь хожоотой гэрээ хийнэ шдээ.
6. Иймд Рио-той харьцаж байгаа багд ОУ-ын шинжээчдийн багаас зөвлөлгөө авхуулах хэрэгтэй.
7. Хоёр талын эрх ашгийг тэнцүү хангуулах…
8. Зэс хайлах, Ц станци бариулахыг гэрээнд тусгах г.м. Хүмүүсийн санал дээр нэмж оруулав…

Avatar

Zochin 2021-12-23 202.9.46.154

Ийм эргүү юм бичихээ болимоор юм! Өртэй ч гэх шиг, газрын баялгаа үнэгүй ухуулсныхаа хөлсөнд өрөнд орсон болж байна уу, мал аа?! ЗХУ-ын үед үүссэн өр бол яах аргагүй бодит бүтээн байгуулалттай холбоотой өгөө аваа байсан. Энэ өрөөр далимдуулж баахан шоу хийж дундаас нь хожоо гаргаж мөнгө цавчсан хүн нь Энхбаяр. Оросууд манайх байтугай их хэмжээний өрийг зуун хувь цайруулж л байсан. Хятадаар айлгадгаа больж үз, хөөгөөд гаргахгүй юу! Өөрсдөө л ухна биз! Хөлсний гарууд элдвийн юм бичихээ больж үз

Avatar

Оноч 2021-12-23 202.126.90.100

Яг үнэн.

Avatar

Зочин 2021-12-23 59.153.115.137

Үнэн хэрэгтээ 2.3 тэрбум бол бодитой өр биш шүү дээ. Энэ өр санхүүгийн луйврын үр дүнд бий болсон зохиомол өр. Мөн Оюу толгойд 15 тэрбумын бодитой хөрөнгө орж ирээгүй. Үсрээд 4.5-5.5 тэрбум л орсон байж магадгүй. Хөрөнгө оруулагч өөрсдөө тооцохдоо 4.4 тэрбумыг алдаж тооцож багаар авна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол арилжаа наймаа, бизнес шүү дээ. Үүнийг монголчууд бид зөв ойлгох хэрэгтэй. Улс төржих хэрэггүй юм.

Avatar

Зочин 2021-12-23 59.153.115.201

ОЮУЭРДЭНЭ Нямбаатар гээд мэдлэг мэргэжил маруухан амьтад олон улстай харьцаж хулгайч шахуу болчихсон шар толгойтуудтай яриа хэлцэл хийж чадах болов уу гэж айх юм.

Avatar

Зочин 2021-12-23 43.242.243.142

Ха ха ха … Рио Тинтогийн захиалгат нийтлэлв Тэд айлгаж, аргадаж, сүрдүүлж бүх л аргаа хэрэглэж байна даа. Зуднаар нохой зоолно гэгчээр нөгөө хэдэн ядарсан сэтгүүлчид гэдэс гарч байгаа юм биз дээ…

Avatar

popdolt 2021-12-23 66.181.191.61

Их ч бай бага ч бай өр тэглэсэн нь сайн хэрэг гэхдээ 34 хувийн өрийг тэглэсэн үү?Зөвхөн 34 хувьд ногдох өрний хүүнээс үүсэн өрийг тэглэсэн үү?Цаашид үргэлжлэн тэглэх үү?иргэдээ тодорхой ойлголт өгмөөр байна .Худал хийрхэл хэрэггүй шүү

Avatar

чимэд 2021-12-23 124.158.64.134

чи зөв хэллээ Хүүний өрийг тэглэвүү тэр захианаас 34 хувийг бүхэлд үнэгүй шилжүүлж байгаа гэж ойлгогдсонгүй.

Avatar

Зочин 2021-12-23 202.55.188.40

ЯГ Л БИЧСЭН БАЙНА. ПОПУУДААС БОЛЖ ХИЧНЭЭН ЖИЛ ХОХИРОХ ЮМ БЭЭЭ!!!

Avatar

Зочин 2021-12-23 103.229.121.144

Энэ бол Гадаадын нөхдүүдээр тэтгэгдэж буй Оюу толгойтой холбоотой Монгол ноходын улин хуцалт. Тэд өөрсдийнхөө өнгөрсөнд хийсэн гаргалгаагаа хэлж байна. Өөрөөр хэлбэл үүнийг бичүүлсэн эсвэл бичсэн хүн Монголын ашигт малтмалын ерөнхий төлөв байдлыг сайн мэддэг -хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирсантай яг ижил тактик. Монголчууд одоо яг нүд чих салгалгүй харж чагнаж байгаа. Үүнийг энэ засгийн газар яаж мушгих бол. тонгорох уу эсвэл тэврээд авах уу. Монголд олон Оюу толгой бий шүү.

Avatar

Зочин 2021-12-23 202.21.124.133

Хийх зүйлээ хийгээд л явах хэрэгтэй ш дээ. Оюукааа

Avatar

Зочин 2021-12-23 43.242.243.76

Нэг их ухаантай хүмүүс болох гэж олонд зарлаад баймгүй олон улсад бүр ч болохгүй зүйлээ бичиж эсрэг талдаа хамаг нууцаа дэлгэх хэрэг байна уу. Михайлд нэг бодол бий гэдэг шиг монголчуудад чинь дотроо бодож засгийн газрынхаа хар хайрцагт байлгах асуудал гэж байхаа байсан юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж