Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянга давлаа | News.MN

Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянга давлаа

COVID-19

Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянга давлаа

Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянга давлаа

Цар тахлын Омикрон хувилбар Европт тархсанаар Их Британид өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо анх удаа 100 мянга давлаа. Тодруулбал, өчигдөр Нэгдсэн вант улсад 106,122 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал тус улсад бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Их Британид арванхоёрдугаар сарын 15-наас хойш найм хоног дараалан өдөрт бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдсээр ийнхүү хоногт 100 мянга давсан шинэ тохиолдол илрэх хэмжээнд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо арваннэгдүгээр сарын 22-ноос хойш огцом өсч, Мягмар гаригийн байдлаар 8008 хүн цар тахлын улмаас эмнэлэгт хэвтжээ. Сүүлийн 28 хоногт Их Британид 140 хүн нас баржээ. Улмаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ Зул сарын баяраас өмнө шинэ хязгаарлалтын журам танилцуулна гэв. Нөгөө талд омикрон хувилбарын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдах иргэдийн тоо ч өссөн ба Мягмар гаригт 968,665 хүн нэмэлт тунг тариулжээ. Харин өнгөрсөн долоо хоногт 6.1 сая хүн бүүстер тунд хамрагдсан байна.

Их Британид өнгөрсөн оны тав, зургадугаар сард бүх нийтийг шинжилгээнд хамруулах аян өрнүүлснээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо өндөр гарч байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сард цар тахлын хоёрдугаар давлагаа эхэлснээр эмнэлэгт хэвтэх хүний тоо нэгдүгээр сарын 18-нд 40 мянгад хүрч нэмэгдсэн байв.

Судалгааны урьдчилсан дүгнэлтээр Өмнөд Африкт анх бүртгэгдсэн омикрон нь бусад хувилбаруудаас илүү халдварлах чадвартай ч илүү хөнгөн өвчлөл үүсгэх буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол бага байгаа нь ажиглагджээ.

Graph showing Covid cases in the UK since March 2020

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-23 66.181.185.221

Амьтан алахаа зогсооо байгаль дэлхийгээ хүчирхийлэхээ зогсоо Хүн өөрөө цар тахал болчихоод байна

Avatar

Зочин 2021-12-23 122.201.31.152

Ханиад байгаа байхаа өдийд ханиад их байдаг шүү

Avatar

Зочин 2021-12-23 202.21.107.99

OVDOOD UHDEGGUI UM BOL HANIADNII TUVSHIN UM BISH UU

Avatar

Зочин 2021-12-23 122.201.21.14

Омикроныг хүний дархлааны эсүүд танихгүйгээр ковидын эсийн уурагт хэсэг өөрчлөгдснийг Амeрикийн эрдамтэд эхний судалгаагаараа илрүүлснээ өнөөдөр зарласаан. . Хөл хорио хязгаарлалт хамгаалах дэглэмүүд л одоо маш чухал болсон. Өөр найдах юм алга. УБт хязгаарлалтуудыг даруй төлөвлөж хэрэгжүүлж эхлэх нэншаардлагатөй болсоон аль хэдийнээ. Вакцинууд өвдөөд тогтсон дархлаа бүүстэр тун гээд бүгд омикроны эсрэг бараг ажиллахгүй гэдгийг анхааруулсан байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж