5-аас дээш настай хүүхдийг 100 мянган төгрөгөөр тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

5-аас дээш настай хүүхдийг 100 мянган төгрөгөөр тусгаарлана

5-аас дээш настай хүүхдийг 100 мянган төгрөгөөр тусгаарлана

Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлах болсоныг мэдээлсэн. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авах юм. Аль улсаас ирсэн иргэдийг хаана тусгаарлах болоод тусгаарлах байрны зардлын талаар тодрууллаа.

УОК-оос өгсөн мэдээллээр 0-4 настай хүүхдийг 30 мянган төгрөг, 5-аас дээш настай бол үндсэн төлбөр болох 100 мянган төгрөгөөр тусгаарлаж байгаа юм байна.  Тэрчлэн өмнөх тусгаарлах байруудад байрлуулах аж.  Гэхдээ өнөөдөр /2021.12.23/ Улсын  онцгой комисс тусгаарлах байрнуудыг эцэслэн шийдвэрлэж, төлбөрт мөн өөрчлөлт оруулах гэнэ.

Гадаадаас ирсэн иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдаж байгаа. Харин энэ сарын 25-наас хойш гадаадаас ирж буй бүх хүнийг тусгаарлан ажиглана. Өнөөдрөөс гэрийн ажиглалтад байгаа иргэдээс дөрөв дэх өдөр нь шинжилгээ авч байна. Үүнээс 37 эерэг тохиолдол илэрчээ. Үндсэндээ 200 гаруй тохиолдол хилийн чинадаас зөөвөрлөгдсөнийг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.Баярхүү хэлсэн. Омикрон хувилбарын дэгдэлтийг дотооддоо тархаахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал тавьж, УОК-оос тогтоол гарсан. Хилийн чинадаас ирсэн иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлана. Нэг хүнээс гурван шинжилгээ авч байж, сөрөг гарсан тохиолдолд гэрт гаргана" гэлээ.

Монгол Улсад арванхоёроос нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний идэвхитэй дэгдэлт явагддаг. Зэрэгцээд омикроны дэгдэлт явагдвал хүндрэл үүсч болзошгүйг ЭМЯ-наас анхааруулж байгаа.

Тиймээс болох омикроны дэгдэлтийг дотооддоо тархаахгүй, хянаж чадсанаараа хязгаарлалт тогтоохгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрхийн орлого нэмэгдүүлэх ажлаа чөлөөтэй явуулах нөхцөл бүрдүүлэхээр УОК ажиллаж байгаа аж.  Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал болсныг УОК хүлээн зөвшөөрч, аль болох эрсдэлийг хохирол багатай даван туулах, бууруулах зорилготой ажиллаж байгаа аж. Өмнө нь тусгаарлах байрнаас халдварыг дотоодддоо алдсан. Тэгвэл тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болгосон бий. Тусгаарлалтад байх хугацаанд иргэд өөрсдөө төлбөрөө гаргах бөгөөд аль улсаас ирснээс шалтгаалж 3-10 хоног тусгаарлах юм.

Өнгөрсөн саруудад гадаадаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 500 мянган төгрөг,0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 300 мянган төгрөгөөр тусгаарлагдаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж