Робот хочит Олаф Шольц

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Робот хочит Олаф Шольц

NEWS” агентлаг энэ удаагын “ХҮМҮҮС” буландаа Герман улсын шинэ канцлер Олаф Шольцийг онцолж байна. Тэрбээр Ангелина Меркелийн дэд зөвлөх байсан ба хэрхэн өнөөгийн өндөрлөгт хүрснийг нь сонирхъё.

      ЗАЛУУ ШОЛЬЦ БА ГЭР БҮЛ

Олаф Шольц баруун хойд зүгийн Оснабрюк хотод 1958 оны зургадугаар сарын 14-нд төрсөн боловч Гамбург хотын Рахлстэдт дүүрэгт өссөн. Түүний эцэг эх нь нэхмэлийн үйлдвэрт ажилладаг байжээ. Тэрбээр хоёр дүүтэй ба  Йенс Шольц нь анестезиологич мэргэжилтэй , Шлезвиг Холштейн их сургуулийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал болон технологийн бизнес эрхлэгч Инго Шольц нар юм.

Олаф Шольц Олденфельд дэх “Бекассиненау бага сургууль”-д сурч байсан боловч дараа нь Грослохе дахь “Грослохинг бага сургууль”-д шилжсэн байдаг. Ахлах сургуулиа  1977 онд төгсөөд 1978 онд “Гамбургийн Их Сургууль”-д хуулийн чиглэлээр нэг үе шаттай эрх зүйн сургалтад хамрагдаж эхэлсэн. Дараа нь тэрбээр хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчаар ажилд орсон байдаг.  Шольц 17 настайдаа “Социал Демократ” намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлжээ. Шольцийн гэр бүл уламжлалт лютеран шашинтай бөгөөд тэрбээр Герман дахь Евангелийн сүмд баптисм хүртсэн боловч насанд хүрсэн хойноо сүмийг орхиж  шашингүй үзэлтэн болсон ч тус улсын Христийн өв уламжлал, соёлыг үнэлэхийг уриалсан байна.

Олаф Шольц  улс төрч Бритта Эрнсттэй 1998 онд гэрлэсэн. Хосууд 2018 онд Потсдам руу нүүхээсээ өмнө Гамбург хотын Алтона дүүрэгт амьдарч байжээ.

Тэд гэр бүл болохдоо хоёулаа 30 насны босго давсан байсан тул  улс төрийн ажилд сэтгэл шулуудсаар өдийг хүрсэн тул хүүхэдтэй болж чадаагүй юм.

        УЛС ТӨРИЙН АНХНЫ КАРЬЕР

Шольц оюутан байхдаа буюу 1975 онд Социалист намд элсэж байжээ. Тун удалгүй тус намын “Хөдөлмөр эрхлэгч социалист бүлгэм”-д элссэн. “Холбооны Жусо”-гийн орлогч даргаар 1982-1988 ажиллаж , 1987-1989 онд “Олон улсын социалист залуучуудын холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Тэрбээр “Жусо” их сургуулийн бүлгүүдийн марксист жигүүр болох “Фрейденбергер Крейс”-ийг дэмжиж, нийтлэлээрээ "капиталист эдийн засгийг даван туулахыг" сурталчилж байв. Шольц нийтлэлдээ  "түрэмгий-империалист НАТО", Холбооны Бүгд Найрамдах Улсыг "Европын том бизнесийн түшиц газар" гэж шүүмжилсэн байдаг.

Олон улсын социалист залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч асан Шольц анх 1998 онд 40 настайдаа Бундестаг дахь Хамбург хотын  Алтонаг төлөөлөхөөр сонгогдсон байна. Бундестагийн визний асуудлыг шалгах хороонд тэрбээр парламент дахь Социалист  бүлгийн даргаар ажиллаж байжээ.

           ГАМБУРГ ХОТЫН ДОТООД ХЭРГИЙН СЕНАТОР, 2001 ОН

Шольц Гамбург хотын Сенатад огцорсон Дотоод хэргийн сенатч Хартмут Вроклейжийн халааг 2001 оны тавдугаар сарын 30-нд  авчээ. Сенатчаар ажиллах богино хугацаанд тэрбээр хар тамхины наймаачдаас нотлох баримт цуглуулахын тулд хүчээр бөөлжүүлж  албадан баримт цуглуулахыг  зөвшөөрчээ. Гамбургийн “Анагаах ухааны танхим” эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн улмаас энэхүү практикийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байдаг.

Тэрбээр 2001 оны Гамбург мужийн сонгуульд ялагдаж, Оле Фон Беуст хотын тэргүүнээр сонгогдсоны дараа 2001 оны аравдугаар сард албан тушаалаа орхисон. Түүний залгамжлагч нь Рональд Шилл байв.

Шольц 2002 оны “Германы холбооны сонгуул”-иар “Бундестаг”-ийн гишүүнээр дахин сонгогдов. Намын дарга, канцлер Герхард Шрөдер өөрийн нам дотроо үл ойлголцолтой тулгарч, олон нийтийн дунд үргэлжилсэн үнэлгээ багатай байсан тул Социал Демократ намын даргын албан тушаалаасаа огцорно гэж зарлахад Шольц мөн адил  албан тушаалаасаа огцорчээ. Шольц  нь 2003 онд “Die Tageszeitung” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хэвлэлийн баг нь дахин бичихийг шаардсан. Дараа ярилцлага өгсөн хүнд "зөвшөөрөл олгох" болон эшлэлийг нийтлэхээс өмнө өөрчлөх боломжийг олгодог германы сэтгүүл зүйн хэм хэмжээний талаар маргаан өрнүүлсэн цуврал улстөрчдийн нэг байв.

ХОЛБООНЫ БОЛОН МУЖЫН УЛС ТӨРИЙН КАРЬЕР

Шольц Меркелийн засгийн газарт орж, Франц Мюнтеферингийн дараа хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайдаар 2007 онд томилогдов. Олаф Шольц 2009 оны холбооны сонгуулийн дараа  засгийн газраас гарахад  Фрэнк-Вальтер Штайнмайерийн оронд “Социал Демократ” намын  дэд даргаар сонгогдов.

Афганистан/Пакистан дахь ажлын хэсгийн гишүүн 2009-2011 оны хооронд  байсан ба  2010 онд тэрээр Испанийн Ситжес хотод жил бүр болдог Билдербергийн уулзалтад оролцов.

ГАМБУРГ ХОТЫН АНХНЫ ДАРГА

Шольц Гамбургийн парламентын 121 суудлын 62-ыг 2011 онд авч, Социал Демократ  48.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Тэрбээр 2011 оны гуравдугаар  сарын 11-нд Гамбург хотын анхны захирагчаар албан ёсоор сонгогдсоноос хэд хоногийн дараа Бундестагийн гишүүнээсээ огцорчээ.

Шольц анхны хотын даргын хувиар Гамбург болон Германыг олон улсын хэмжээнд төлөөлж байв. Шольц “Цагаан ордонд” 2011 оны зургаадугаар  сарын 7-нд Канцлер Ангела Меркелийн хүндэтгэлд зориулж, Ерөнхийлөгч Барак Обамагийн зохион байгуулсан төрийн оройн зоогт оролцож байв.

2013 онд Шольц  олон арван жилийн өмнө Гамбург хотын “Vattenfall Europe AG” болон “E.ON “компаниудад худалдсан эрчим хүчний сүлжээг бүрэн эргүүлэн авах зорилготой олон нийтийн санаачилгыг эсэргүүцсэн. Энэ нь тухайн үед 20 тэрбум еврогийн өрөнд хүрч байсан хотыг хэт ачаалуулна гэж тэрбээр үзэж байв.

Шольц  2014 оны сүүлээр эмхэтгэсэн баримт бичигт орлого, аж ахуйн нэгжийн татвар “Solidaritätszuschlag”-ын эв нэгдлийн нэмэгдэл гэж нэрлэгддэг орлогыг холбооны мужуудын хүүгийн төлбөрт татаас олгоход шилжүүлэхийг санал болгосон байна.

Шольцийн удирдлаган дор Социал демократууд 2015 онд Гамбургт болсон мужийн сонгуульд ялалт байгуулж, нийт сонгогчдын 47 орчим хувийн санал авчээ. Тэрбээр “Ногоон нам”-тай эвслийн засгийн газар байгуулж байсан

      ДЭД КАНЦЛЕР, САНГИЙН САЙД

Холбооны 2017 оны сонгуулийн дараа засгийн газар байгуулагдаж, эвслийг үргэлжлүүлэхээр тохиролцон  Шольцыг бүх намууд “Холбооны Сангийн сайд”-аар хүлээн зөвшөөрөв. Шольц 2018 оны гуравдугаар  сарын 14-нд засгийн газрын бусад гишүүдийн хамт тангараг өргөж, Ангела Меркелийн удирдлаган дор Германы дэд канцлерт томилогдсон. Албан тушаалд суусан эхний сарууддаа Шольц 50 хувийн үнэлгээ авч, Германы хамгийн алдартай улс төрчдийн нэг болсон байв.

Герман дахь COVID-19 тахлын хариуд Шольц улс орны эдийн засагт урьд өмнө байгаагүй аврах багцын төслийг боловсруулж, 2020 оны зургаадугаар сард 130 тэрбум еврогийн урамшууллын багцыг бизнес эрхлэгчид болон чөлөөт ажилчдад зориулсан өгөөмөр тусламж гаргасан байна.

Үйлдвэрүүдийг нээлттэй байлгах, олноор нь цомхотгохоос зайлсхийж, Итали, Франц зэрэг хөршүүдээс илүү хямралыг даван туулахад хүчин зүтгэжээ.

    ГЕРМАНЫ КАНЦЛЕР

Шольцийг 2021 оны арванхоёрдугаар  сарын 8-нд  395 дэмжиж, 303 нь эсэргүүцсэнээр Канцлераар сонгогдов. Түүний шинэ засгийн газрыг мөн тус өдөр  ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер томилсон байна Шольц 1963 оны аравдугаар  сарын 17-нд албан тушаалаа хүлээж авснаас хойш 66 настай, 255 хоногтой Людвиг Эрхардаас хойш Германы Канцлер болсон хамгийн өндөр настай хүн юм.

Шольц 2021 оны арванхоёрдугаар сард Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкитэй хэлэлцээ хийхээр Варшавт иржээ. Тэд Оросын хийг Балтийн тэнгисээр дамжин Герман руу Польшийг тойрон авчрах "Хойд урсгал 2" хийн хоолой, Польш улс хууль дээдлэх, Европын холбооны хууль дээдлэх талаар ЕХ-той хийсэн маргааныг хэлэлцэв. Беларусаас орж ирэх цагаачдын урсгалыг зогсоох Польшийн хүчин чармайлтыг Шольц  дэмжсэн.

         УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ

Социал Демократ  дотор Шольц  нь намын дунд  жигүүрийнх гэж өргөнөөр үздэг. Хэвлэлийн бага хурал, ярилцлагадаа үгийн сонголтоо тууштай, механикаар сонсдог байсан тул Шольцийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "der Scholzomat" /Шользомат/ буюу "робот Шольц" гэж хочилдог байв.

Холбооны 2017 оны сонгуулийн дараа Шольц намын дарга Мартин Шульцын стратеги, мессежийг олон нийтэд шүүмжилж, намаа шинэчлэх саналуудаараа тэрээр өөрийгөө  Шульцын боломжит өрсөлдөгч эсвэл залгамжлагч хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “шинэ эрин зуун”-ыг цогцлоох хүсэлтэй ба эдийн засаг, хөдөө аж ахуй, цаашлаад дэлхийн орнуудтай хамтран ажиллаж Герман улсыг өндөр төвшинд хүргэх зорилготой.

Шольц  хэдэн жилийн турш санхүүгийн гүйлгээний татварын төлөө кампанит ажил явуулж байна. Мэргэжилтнүүд түүний төлөвлөгөөний зарим хэсгийг шүүмжилсэн, учир нь энэ нь юуны түрүүнд жижиг хувьцаа эзэмшигчдэд нөлөөлнө гэж үзэж байна.

Шольц Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам болон Социал Демократ намыг нэгтгэн эвсэл байгуулж, Холбооны засгийн газрыг удирдах болсон. Хэвлэлүүд энэ эвслийг "Замын гэрлэн дохио" гэж хочлох болсон. Шольц нь Германы дижитал дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, ногоон эрчим хүч, баян ядуугийн ялгааг арилгахад гол анхаарлаа хандуулан ажиллана гэж таамаглаж байна. Түүнчлэн цар тахал болон эдийн засгийн хараат бус амбиц, цагаачлалын хямрал зэргээс шалтгаалан суларсан Европын холбоог аврах гарц нь Шольц байна гэж ажиглагчид дүгнэжээ.

ХӨРӨНГӨ

Түүний цэвэр хөрөнгө 2020-2021 онд мэдэгдэхүйц өссөн байна. Олаф Шольцийн орлогын эх үүсвэр нь ихэвчлэн амжилттай байх явдал юм. Олаф Шольц  шилдэг улстөрчийн хувьд жилд дор хаяж 180,000 еврогийн цалин авдаг. Энэ нь сар бүр ойролцоогоор 15,000 еврогийн орлоготой тэнцэх болно. Мөн зардлын тэтгэмж, орон нутгийн тэтгэмж, мэдээжийн хэрэг түүний эхнэр Бритта Эрнстийн цалин байдаг. Олаф мөн Бранденбург мужийн боловсролын сайд байхдаа сар бүр ойролцоогоор 14,000 евро авдаг байсан. Дүгнэж хэлэхэд Олаф Шольцын хөрөнгө  2 сая еврогоос дээш байх юм. Сарын 30,000 еврогийн цалинтай бол та өөрийгөө дээд зиндааны, чинээлэг гэж бодитоор тооцож чадна.  Шольц улс төрчөөр ажиллаж байсан урт хугацаандаа маш их зүйлийг олж, сурч мэдэж авчээ. Тухайн үед Гамбург хотын дарга байхдаа Шольц жилийн цалин 177,577 евро цалинтай байсан байна.

ЭХ СУРВАЛЖ : WIKIPEDIA, HOLLYWOODS MAGAZINE, THE DIPLOMAT

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж