УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй | News.MN

УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.Баярхүү өнөөдөр/2021.12.22/ мэдээлэл хийлээ.


УОК: ОМИКРОН МАНАЙД ОРЖ ИРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.БАЯРХҮҮ:

-Гадаадаас ирсэн иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдаж байна. Дөрөв дэх өдөр нь шинжилгээ хийгдэж байна. Үүнээс 37 эерэг тохиолдол илэрсэн. Үндсэндээ 200 гаруй тохиолдол хилийн чинадаас зөөвөрлөгдөөд байна. Омикрон хувилбарын дэгдэлтийг дотооддоо тархаахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал тавьж, УОК-оос тогтоол гарсан. Хилийн чинадаас ирсэн иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлана. Нэг хүнээс гурван шинжилгээ авч байж гэртээ харих боломж нь бүрдэнэ. Манай улсад арванхоёр, нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний идэвхитэй дэгдэлт явагддаг. Мөн омикроны дэгдэлт явагдвал манайд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Бид аль болох омикроны дэгдэлтийг дотооддоо тархаахгүй, хянаж чадсанаараа хязгаарлалт тогтоохгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрхийн орлого нэмэгдүүлэх ажлаа чөлөөтэй явуулах нөхцөл бүрдэнэ. Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна.

-Гурван хоног гэдгийг тайлбарлаач. Энэ хугацаанд омикроныг илрүүлж чадах уу? Шууд PCR-аар илрүүлэх боломжтой гэсэн шүү дээ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГСАЙХАН:

-Бид хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Мөн хөл хорионд орсон дөрөв дэх өдөр шинжилгээ авч байгаа юм. Хариуг нь үндэслэн Covid-19 гэсэн онош тавьж байна. Үүний дараа эерэг гарсан Covid-19-ийг ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, ямар хувилбар вэ гэдгийг нь судалдаг.


"ХАЛДВАРЫН ТҮВШИНГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХОРИОНЫ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ"

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.БАЯРХҮҮ:

-Манайд омикрон тархах өндөр эрсдэл бий. Өмнөх давалгаануудын үед халдварын тархалтын түвшин тогтоож, улаан, шар, улбар шар, ногоон түвшингийн журмын зохицуулалтыг гаргаж ирсэн. Гуравдугаар тунгийн ажил үргэлжилж байна. Тиймээс журамдаа өөрчлөлт оруулсан. Өмнөх маш хатуу зохицуулалтуудыг зөөллөж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг зорьж байна. ДЭМБ омикроныг бүртгэсний дараа халдварын хүчтэй давалгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан Европын улс орнууд олон нийтийн арга хэмжээг цуцалж, зарим хотуудад хөл хорионы дэглэм тогтоох арга хэмжээнүүд авагдсан. Бид үүнийг маш сайн үнэлэх хэрэгтэй байна. Халдварын давалгаа, түвшинг бууруулахын тулд тодорхой хязгаарлалт, хорионы арга хэмжээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар, УОК аль болох хөл хорио тавихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлоготой байна. Иргэдээ вакцинжуулалтын гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зОЧИН 2021-12-22 66.181.161.45

ЦАГААН САРЫГ ХОРИГЛО.

Avatar

Зочин 2021-12-22 202.126.93.206

Хөл хорио тогтоовол эртхэн 1,2 сард тогтоогооч, Өвлийн улиралд, хүүхдүүд амарч байна, гадаа явагдах барилгын ажил үндсэндээ зогссон, нийтдээ ажил төрөл гайгүй байна, жинэ жил, цагаан сарын үеийг хол хорионд оруулаач. Шинэ жил бөөнөөр тэмдэпглээд байна ш дээ.

Avatar

Зочин 2021-12-22 103.80.210.183

УОК-самар, НОК-сум нарт хариуцлага тооцоод олон хүнийг алсан хэрэг ээ үүрүүл. сарангэрэл гэдэг авгай шуламыг бас араас нь зүүү

Avatar

Irgen 2021-12-22 66.181.185.171

Ene ih bayar hooroo bolimoor yum. Bayar naadmiig ingej ih hol hoortsog bolj temdegledeg, odon medali, ene ter gaviyat – yu ch gemeer yumbe de. Argagui l yadruu yum da.

Avatar

Зочин 2021-12-22 209.145.79.82

Hul horio togtooj, shine jil temdeglehiig hatuu horiglooch ee !

Avatar

Зочин 2021-12-22 111.220.50.43

Хорио тогтоовол АН хатуу тэмцэнэ гэж айлгаад болку бн оо!!! Ккк.

Avatar

Зочин 2021-12-22 66.181.161.96

Автомашинаа явахыг нь хориод л бүгдээрээ нийтийн тээвэртээ чихэлдвэл шууд өвчин зогсоно биздээ

Avatar

Зочин 2021-12-22 202.126.89.88

Гудамжаар дүүрэн согтуу хүмүүс байна хөл хориочээ архидалт бүр дэндлээ хичээл сургууль эхлэхээс өмнө энэ олон баяруудаа болио яг хичээл эхлэх гэхээр өвчлөл дийлдхээ байхнээ

Avatar

Зочид 2021-12-22 122.201.21.14

Вакцинууд өвдөөд тогтсон дархлаа бүүстэр тун хүртэл омикроны эсрэг бараг ажиллахгүй гэдгийг анхааруулсан байгаа

Avatar

Зочин 2021-12-22 122.201.21.14

Омикроныг хүний дархлааны эсүүд танихгүйгээр ковидын эсийн уурагт хэсэг өөрчлөгдсхийг Амeрикийн эрдамтэд жххий судалгаагаараа илрүүлснээ өнөөдөр зарласаан. . Хөл хорио хязгаарлалт хамгаалах дэглөмүүд л опоо маш чухал болж дээ. Өөр найдах юм алга. УБт аязгаарлалтуудыг даруй төлөвлөж хэрэгжүүлж эхлэх нэншаардлагатөй болсоон аль хэдийнээ

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 192.82.78.37

Заа цагаан сараар аав ээжээсээ өөр айлаар хэсэхгүйл хийчийлдээ. 3-р тун рарин удаашралтай бнашүү

Avatar

hol horio togtoo 2021-12-22 202.21.109.56

ene olon shine jiliig boliod hol horio togtoogood eruul mendee bodoochee humuusee

Avatar

зочин 2021-12-22 59.153.112.191

хүүхдүүдээ вакцин хийж аврая даааа

Avatar

ард түмэн 2021-12-22 59.153.112.191

хориогоо тогтоосон нь дээр ээ эсвэл 4 р тунг хийлгэе мөн 0-11 насны хүүхдүүдээ вакцинжуулаад энгийн амьдралаараа амьдрая

Avatar

Зочин 2021-12-22 202.21.108.61

Цагаан сараар л хөл хориогоо хийх хэрэгтэй. Бүх нийтийн эрүүл мэнд Хятад вакцин, халдвар 2 оос маш их муудлаа, зүрх судасны , ходоод гэдэс, арьсны өвчлөл нилэнхүйдээ болж цаашид байдал хүндрэх хандлагатай болж байгаа үед Цагаан сарын их идэлт, уулт олон хүнийг үхэлрүү илгээх нь гарцаагүй. Халдварын нөхцөл байдал ч зун намрын хэмжээнд очно. Өвчлөөд эдгэсэн олон нийтийн дархлааны хугацаа одоо дуусч байна.

Avatar

Зочин 2021-12-22 64.119.16.212

tsagaan sariig bur musun horigloj 1.28-naas ehlej hop horio togtooj 10 jil ih deed surguuli tsetserleg kollejiig karentilaachee

Avatar

Зочин 2021-12-22 202.9.46.183

Цагаан сарыг бүр мөсөн хоригльё

Avatar

Зочин 2021-12-22 59.153.86.19

Гэртээ тусгаалагдана гэж юм огт байхгүй гозгороо тэгэх тусам гараад савдаг монгол байхгүй юу энэ л лав монгол хүн бишээ

Avatar

хүннү 2021-12-22 202.179.25.116

Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд хийх нь зөв. Нэг ч айлд очихгүй, нэг ч хүнийг хүлээж авахгүй зөвхөн гэр бүл дотороол шинэлээд өнгөрөх ёстой. Харин манай ТВ-нүүд хүмүүсийг дэлэгцэндээ уях хэрэгтэй. Соёлын яам үүнд анхаарах биз дээ.

Avatar

Зочин 2021-12-22 103.80.210.183

нөгөө балай доромж хошингоо үзээд уягдана гэж байхгүй болсон

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.229

МОНГОЛЧУУД ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ БАЯР БОЛГОНЫГ ТЭМДЭГЛЭХЭЭЭ БОЛИОСОЙ ‼️
ЮУН ТҮРҮҮНД ТӨР ЗАСАГ ӨӨРӨӨӨ МУНХАГ АРДУУДДАА ЗӨВ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЖ ЭЛДЭВ 100 ЖИЛИЙН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ БАЯР ТЭМДЭГЛЭХ, ОДОН МЕДАЛЬ БӨӨНДӨЛТӨӨ ЗЭРГЭЭ ЗОГСООНО УУ ‼️

Avatar

зочин 2021-12-22 66.181.177.30

Шинэ жил тэмдэглэх явдал хавтгайрч байна, хориглох хэрэгтэй бус уу, цагаан сараар ч хөл хорьж хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй

Avatar

хүннү 2021-12-22 202.179.25.116

Манайх Омикроныг 5-10 хоногт оншлоно гэсэн байсан. Өчигдөр өгсөн шинжилгээгээр эерэг гарсан хүний омикроны хариу 10 хоногийн дараанаас л мөн биш нь батлагдах юм байна Нэгэнт эерэг гарсан хүн энэ хугацаанд эмчилгээ хийлгэнэ. Бараг эдгээд гарах хугацаанд хариу нь гарах болж байна уу? Үнэ биз?

Avatar

Кса 2021-12-22 202.126.89.144

Шинийн 15 хүртэл, Март-8, цэргийн баяраар хөл хорьвол зүгээр л байна. Ёолк бол тэртэй тэргүй өнгөрөө. 1 сарын 15-с хавьтлын тоо өдөрт 1500-с дээш гарна.

Avatar

Зочин 2021-12-22 66.181.191.172

300000 төгрөг иргэн бүрд тарааж 14 хоног хөл хорио тогтоож өгөөч. Төрийн албан хаагчидыг цалинг нь бас өгнө гээрэй.

Avatar

Зочин 2021-12-22 139.5.216.230

TSAGAAN SARIIG DARUIHAN HORIGLOH HERGTEI OMMICRON BOL MASH AYULTAI SHUUUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж