УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.Баярхүү өнөөдөр/2021.12.22/ мэдээлэл хийлээ.


УОК: ОМИКРОН МАНАЙД ОРЖ ИРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.БАЯРХҮҮ:

-Гадаадаас ирсэн иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдаж байна. Дөрөв дэх өдөр нь шинжилгээ хийгдэж байна. Үүнээс 37 эерэг тохиолдол илэрсэн. Үндсэндээ 200 гаруй тохиолдол хилийн чинадаас зөөвөрлөгдөөд байна. Омикрон хувилбарын дэгдэлтийг дотооддоо тархаахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал тавьж, УОК-оос тогтоол гарсан. Хилийн чинадаас ирсэн иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлана. Нэг хүнээс гурван шинжилгээ авч байж гэртээ харих боломж нь бүрдэнэ. Манай улсад арванхоёр, нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний идэвхитэй дэгдэлт явагддаг. Мөн омикроны дэгдэлт явагдвал манайд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Бид аль болох омикроны дэгдэлтийг дотооддоо тархаахгүй, хянаж чадсанаараа хязгаарлалт тогтоохгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрхийн орлого нэмэгдүүлэх ажлаа чөлөөтэй явуулах нөхцөл бүрдэнэ. Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна.

-Гурван хоног гэдгийг тайлбарлаач. Энэ хугацаанд омикроныг илрүүлж чадах уу? Шууд PCR-аар илрүүлэх боломжтой гэсэн шүү дээ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГСАЙХАН:

-Бид хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Мөн хөл хорионд орсон дөрөв дэх өдөр шинжилгээ авч байгаа юм. Хариуг нь үндэслэн Covid-19 гэсэн онош тавьж байна. Үүний дараа эерэг гарсан Covid-19-ийг ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, ямар хувилбар вэ гэдгийг нь судалдаг.


"ХАЛДВАРЫН ТҮВШИНГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХОРИОНЫ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ"

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.БАЯРХҮҮ:

-Манайд омикрон тархах өндөр эрсдэл бий. Өмнөх давалгаануудын үед халдварын тархалтын түвшин тогтоож, улаан, шар, улбар шар, ногоон түвшингийн журмын зохицуулалтыг гаргаж ирсэн. Гуравдугаар тунгийн ажил үргэлжилж байна. Тиймээс журамдаа өөрчлөлт оруулсан. Өмнөх маш хатуу зохицуулалтуудыг зөөллөж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг зорьж байна. ДЭМБ омикроныг бүртгэсний дараа халдварын хүчтэй давалгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан Европын улс орнууд олон нийтийн арга хэмжээг цуцалж, зарим хотуудад хөл хорионы дэглэм тогтоох арга хэмжээнүүд авагдсан. Бид үүнийг маш сайн үнэлэх хэрэгтэй байна. Халдварын давалгаа, түвшинг бууруулахын тулд тодорхой хязгаарлалт, хорионы арга хэмжээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар, УОК аль болох хөл хорио тавихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлоготой байна. Иргэдээ вакцинжуулалтын гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж