Мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав | News.MN

Мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

Мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

Мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Гэвч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж, цас мөс хайлж, цаг агаар муудан, агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдэх тул хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгаа ажээ.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн амь насаа алджээ. Дээрх тохиолдлуудын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж