Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв | News.MN

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн У-гийн гэрийн хаалгыг өнгөрсөн сарын 23-ны өдөр эвдлэн орж, эд хогшлыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Иргэн У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийт зургаан хүний хурууны хээ олж илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 жилийн өмнө У-гаас салж, гэрлэлтээ цуцлуулсан Б.Билгүүн гэгч бусадтай бүлэглэн, энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хохирогч У-гийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд хохирогч У тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргажээ. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн хууль бус шийдвэр гаргасан талаар иргэн У мэдээлэв.

Тэрбээр хохирогч У-д өгсөн хариу мэдэгдэх хуудастаа “…Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэжээ.

Арван жилийн өмнө гэр бүл цуцлах шүүх хурал дээр иргэн Б.Билгүүн ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг У-д өгсөн байна. Тиймээс иргэн У “Гэр бүл цуцлуулснаас хойш 10 жил өнгөрсний дараа бусадтай бүлэглэн, зөвшөөрөлгүй гэрт нэвтрэн орж, эд зүйлсийг минь хулгайлсан Б.Билгүүнийг “зөвтгөсөн” шийдвэр гаргасан Д.Нямсүрэн прокурорт маш их гомдолтой байна” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуульчид хэлэлцүүлэг өрнүүлэв 2021-12-22 202.126.88.45

http://24news.mn/index.php?view=article&type=item&val=14115

Avatar

Таалагдах албагүй 2021-12-22 139.5.217.254

Танай сайт иргэдийг төөрөгдөлд оруулж нийгмийг хагаралдан бутаргаж талцуулж байх ямар хэрэг байна. сэтгүүлч, сайтуудын танилын хүрээнд өөрсдөд таалагдаагүй өөрсдийн талд шийдвэр гараагүй зүйлийг хувийн танилын шугамаар бичиж сэвж байдаг шүү дээ энийг болих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-22 103.212.118.40

Энэ бол зөв шийдвэр бна гэр бүлийн маргаан байхад

Avatar

Зочин 2021-12-22 64.119.19.66

Нэгэнт хулгайд алдагдаад үгүй болсон эд зүйлсийг мөрдөн шалгаж олж илрүүлэхийн оронд иргэний шүүхэд ханд. Эрээд олж магад хэмээн эмс охидыг басамжлан тохуурхагч прокурорын үйлдэл буруу буруу гэхэд арай дэндэнэ ээ

Avatar

Зочин 2021-12-22 202.9.40.237

Панда нүүлгэлт гэж угаасаа хулгайч бацаануудийн цугларалт. Нүүлгүүлэ байж дээрэмдүүлэв ээ!!!

Avatar

Зочин 2021-12-22 202.126.93.250

Прокурор зөвхөн хуулийн хүрээнд шийдвэр гаргана, хэнд ч ойлгомжтой. Хулгайчийг зөвтгөнө гэж хаана байхав, Тархи угаасан мэдээлэл оруулдагаа болимоор юм.

Avatar

Зочин 2021-12-22 64.119.19.66

irgenii shuuh alga bolson ed zuilsiin araas mordon shalgah uul ajillagaa ywuulah bolomjgui shuu dee!

Avatar

Зочин 2021-12-22 64.119.19.66

Хулгайн эд зүйлсийг цагдаа прокурор олж илэрүүлэх үүрэгтэй! Нэгэнт байхгшй болсон эд зүйл дээр иргэний хэрэг үүсэх боломжгүй! Хохирогчийн зөв! Прокурор ажилдаа тэнцэхгүй хүн байна!

Avatar

Зочин 2021-12-22 202.126.89.20

Прокурор зөвхөн хуулийн хүрээнд шийдвэр гаргана, хэнд ч ойлгомжтой. Хулгайчийг зөвтгөнө гэж хаана байхав, Тархи угаасан мэдээлэл оруулдагаа болимоор юм.

Avatar

хувалз 2021-12-22 64.119.26.103

Прокурор чинь зөв л юм хэлсэн байна. Шүүхдээд, хулгайд алдагдсан авдар сав, өмд гутлаа ялгаж салгаад охиныхоо аавд өгөхийг нь өг. Сүнс хорогдох гэж нэг хэцүү юм бий шүү.

Avatar

зочин 2021-12-22 64.119.26.103

Тухайн үед салахын түүс л болж байж гэж ойлголоо. Одоо иргэн У иргэний хэргийн шүүхэд хандаад " хулгайч" эксээсээ авах юмаа аваад өгөх юмаа өгчих хэрэгтэй байх өө. Прокурор нь хяналтаа л тавина биз.

Avatar

Зочин 2021-12-22 202.126.93.250

umchiin margaangui gdgiiig prokuror yaaj medeh blee? irgenii hereg yum bishudee yaj ch bodsn

Avatar

ж 2021-12-22 202.126.93.250

прокурорын зөвөө
салж сарниж байхдаа эд хөрөнгөө хувааж байхгүй яасан юм бэ
Иргэний шүүхээр шийдвэрлэх нь зөв шүү дээ

Avatar

123 2021-12-22 103.229.123.29

сүүлиин 10 жилд эиэгтэй дангаар бий болгосон өөрийнх өмч байж болно

Avatar

Оюун 2021-12-22 202.9.46.63

Гэр бүлийн амьдралаа зөв зохиож чадахгүй дээр нь хууль зүйн мэдлэг сул байгаагаас аливаа төрийн байгууллагыг албан хаагчийг гүтгэх доромжлох явдал хэвийн үзэгдэл болжээ.
Би хуулийн хүн биш л дээ гэхдээ Хан уул дүүргийн прокурор Д.Нямсүрэн гэдэг хүний зөв гэж бодож бна.
Нэгэнт иргэн хоорондын маргаан бна шүүхээр шийдвэрлүүлэх талаар бичсэн байхад иргэн У гомдоод байх нь буруу юмаа. Энэ прокурор шийдвэрийг зөв гэж үзэж бна

Avatar

Зочин 2021-12-22 192.82.74.227

Гэр бүл үр хүүхдээ уландаа гишгэж гэрээ самарч хулгай хийж байгаа эр нөхрийн талд прокурор цагдаа орж байгаа нь өөрөө Монголын эмгэнэл, хүчирхийллийн хэрэг ихсэж байгаа гол шалтгаан юм. Хүүхэд эмэгтэйчүүдийг дээрэлхэх доромжлох үйлдлийг өөгшүүлэн ирсэн нийгмийн сэтгэл зүйд эмэгтэйчүүд дорд үзэгдэж зовж амьдрах ёстой мэтээр цагдаа шүүх ийм сэтгэлзүйтэй явсаар байгаа нь харамсалтай.

Avatar

kkk 2021-12-22 150.129.143.233

kk prokyroryyd alnaaa neere onig nasn

Avatar

Хуульч 2021-12-22 66.181.161.90

Салснаас хойш 10 жил өнгөрсөн, мөн У-д мэдэгдэхгүйгээр нууцаар нэвтэрч авсан нь яах аргаггүй гэмт үйлдлийн шинж, сэдэл байгаа биз. Гэр бүлийнх гэж үзвэл У-даа хэлээд, илээр очиж маргахгүй, эсхүл шүххдэхгүй яасан юм болдоо.

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Blah blah 2021-12-22 192.82.80.150

Ym gedeg naanatai tsaanatai. Uuriinhuu ymiig avsan bol uhsniih ni hereg bdiin

Avatar

Зочин 2021-12-22 192.82.83.39

Heleh bol yu ch bish shuu dee. Heleh bol batalgaa bish. Umchiin margaangui geed helchiheer l umchiiin margaangui bolchdog yum bish. Bichgeer uildsen batalgaa baihgui l bol naad helsen gedeg ugee hoshnogondoo chih. Prokuroriin zuv oooo.

Avatar

Үл таалагч-1 2021-12-22 66.181.182.243

Өмгөөлсөн прокурор нь авилга авсан байх. Хаа байсан 10 жилийн юмыг танил нь юм уу ашиг сонирхлын зөрчилтэй прокурор л но-той. Зарим хууль сахиулах байгууллагын хүмүүс өөрсдөө ийм зөрчил гаргаж байгаа нь харамсмаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж